Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ

Aдмин / Хууль

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүүргийн нутаг дэвсгэрийн харъяалалд үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Баривчлах төв, Баривчлах байр, 4 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлэж буй хоригдолын хорих ялыг өршөөн хэлтрүүлэх, өршөөн хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн хасах, мөн баривчлагдсан шийтгэлийг өршөөн чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв.

Баривчлагдсан иргэдийг суллав:


Нийслэлийн Прокурорын газраас Баривчлагдах төв болон Баривчлах байранд баривчлах шийтгэл оногдуулсан нийт 48 хүний материал ирүүлснийг хүлээн авч 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хянан шийдвэрлэж, дээрхи 48 хүний баривчлах шийтгэлийг өршөөн чөлөөллөө.

Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдлэж буй хоригдолын ялыг өршөөн хэлтрүүлж, өршөөн хасч, үлдэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солив:

Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж буй 17 хоригдолыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар дүгнэлт ирүүлснийг хүлээн авч, мөн өдөр дээрхи 17 хүний хорих ялыг өршөөн хэлтрүүлж, ялаас хасч, үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг цахимаар зохион байгууллаа:

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлж зарим шүүх хуралдаанд оролцогчийг хорих ангиас цахимаар оролцуулав.
2021 оны 7 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Баривчлагдах төвөөс 39, Баривчлах байрнаас 9, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас 17, Хорих 409 дүгээр хаалттай ангиас 39, Хорих 441 дүгээр нээлттэй ангиас 10, Хорих 421 дүгээр нээлттэй ангиас 15, Хорих 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас 18, нийт 147 хоригдолд холбогдох материал ирүүлснийг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.


Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх


Сэтгэгдэл

ЗОЧИН [59.153.86.95] 2021-07-11 04:52:51

СУЛЛАСАН, ЯЛЫГ НЬ ХӨНГӨЛСӨН ЯЛТНУУД ЦӨӨХӨН БН, ОВООХНГЫГ СУЛЛАЖ 17 000 ХОРИГДЛУУДААР ДҮҮРЧ АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ, БАГТАХАА БАЙСАН ШОРОН, ГЯНДАНГУУДАА ЖААХАН Ч БОЛОВ ХӨНГӨЛЖ,СИЙРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН, ЯДАХНАА 20%-ЫГ, 3400 ХОРИГДЛЫГ СУЛЛАХАД Л СЭВХ ХИЙТЭЛ СИЙРЭГЖЭЭД Л ЯВЧИХНА, ЯЛАНГУЯА АНХ УДАА ХЭРЭГТ ОРСОН ХӨНГӨН ЯЛТНУУД, АР ГЭР НЬ ХҮНД, ЭСВЭЛ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХОРИГДЛУУД, ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ "ЗӨРЧИЛ"-ИЙН ХУУЛИАР ШОРОНД ОРСОН ЯЛТНУУД, УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУДЫГ АХИУ СУЛЛАХ БАЙВ, ОДОО ЭДГЭЭР СУЛЛАГДСАН ЯЛТНУУДЫН ОРОНД ОДООГИЙН ТӨР, ЗАСАГТ БҮГСЭН МАН-ЫН ТОМЧУУЛЫН СҮРЭГ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИД, КАЗИНОЧИД, КОНЦЕССЧИД, ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД, ОФФШООРЧДЫГ ЯЛЛАЖ ШОРОН ГЯНДАНГУУДРУУГАА ИЛГЭЭХ ХЭРЭГТЭЙ, ЭДНУУС САЯ СУУЛЛАГДСДААС ТООГООР ИЛҮҮ ГАРНА УУ ГЭХЭЭС ДУТАХААРГҮЙ БҮХЭЛ БҮТЭН СҮРГЭЭРЭЭ БАЙГАА.

ZOCHIN [202.55.191.130] 2021-07-09 19:22:15

BARILAGA DEER AJILUUL

Зочин [192.82.81.88] 2021-07-09 13:23:16

Ялтангуудаа ХОЙТ СОЛОНГОСТ ялыг эдлүүлээд авч бноо.төсөвийг нь өгчихнө .улсын ачаа хөнгөрнө .тэнд сайхан хүмүүжээд шудрага хөдөлмөрлөж амьдоах ёстойг мэддэг болж ирнэ

Зочин [192.82.68.58] 2021-07-11 10:44:15

Чи өөрөө яваарай! Цаг нь ирэхээр ийм хувь заяа хэнийг ч тойрдогүй юм шүү хамаа!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.