Засгийн Газар авлигын эсрэг комисс байгуулна

Aдмин / Хууль

Өнөөдөр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг сонсч, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр Засгийн газар авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар авлигын эсрэг комисс байгуулахаар болжээ.
Учир нь Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.
Замын –Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгч томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Энэ талаар мөн Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.42] 2021-07-16 05:37:45

Өөрсдийнхөө тавьсан хүмүүсээ нэг хараарай тэд чинь бүгд багаа бүрдүүлж бна нэртэй авилгаар баахан чадваргүй цүнх баригчдыг ажилд авсан оруулсан бгаа. Холоос биш хажууд чинь бна!!!

Зочин [122.201.24.5] 2021-07-14 02:37:11

Оймсоо гозогонуулах дөхөхөөрөө хөлсний харлуулах хүчирхэг армийг хөлсний сурвалжлагчид, хөлсний комметчидаас бүрдүүлэн ажиллуулж байгаа гэсэн шүү

zpchin [202.55.191.194] 2021-07-14 02:34:09

АВИЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ,ТАТВАР ТАРИФИЙН БОДЛОГО,ИРГЭН ДАРАМТГҮЙ ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ НӨХЦӨЛҮҮДИЙГ СУДАЛЖ ДАРАМТТАЙ ХУУЛИНДАА ӨӨРЧИЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Зочин [64.119.22.210] 2021-07-13 14:24:52

Авилагчдыг хамгаалах газар нь ганцдаад байгаа юм болов уу даа. Нэг тоосго өрж үзээгүй, нэг хадаас хадаж үзээгүЙ, нэг төмс ч тарьж үзээгүй хүмүүс яаж хөрөнгөждөг вэ? Улсын сангаас халааслана, авилгачдын дэмээр төрд гарна, эргээд авилгачдаа хамгаална, тэднийхээ гар хөл нь болно, түүнийхээ төлөө тэтгэмж авна, бас болоогүй өөрөө авлтга авна. Үүнийг хүмүүс мэдсээр байж сонгоод байдгийг л ойлгохгүй юм. Хүмүүс яагаад оюун санаагаа худалдчихаад байнаа? Ядуу болохоор уу? Яагаад ядуу хүмүүс ихсээд байна аа? Шуналтнууд ард олныг ядуу байлгахыг хүсэж байна, ядуу байлгахын тулд үйлдвэр барихгүй байна. Үйлдвэр барих хөрөнгийг эрх мэдэлтнүүд хамчихаж байна. Жижиг дунд бизнесийг хөгжүүлнэ гэж мунхруулж байна. Өнөө цагт ганц нэг гар үйлдвэрээр хөгжихгүй, тиймээс жижиг дунд үйлдвэр гэж мунхруулж байгааг хүмүүс ойлгоосой. Энэ улсыг үйлдвэржүүлнэ гэж зүтгэдэг, санаачилдаг Баттулгыг яаж дарамтлав, яаж албан тушаалыг нь булаав. Одоо ч яаж байна тэд? Яагаад гэнэт цар тахал нь өргөжив? Яагаад, яагаад....

ЗОЧИН [59.153.86.35] 2021-07-13 13:44:08

ЯМАРЧ ЭРХ МЭДЭЛГҮЙ, ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ КОМИСС, АТГ ГЭЖ БН, ТЭР ЮУ ХИЙДЭГ ГЭХЭЭР ТӨР, ЗАСАГТ БҮГСЭН МАН-ЫН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДЫГ ХАМГААЛДАГ ГАЗАР БОЛСОН, УГ НЬ АВИЛГАЧИДТАЙ ЭНЭ ГАЗАР ТЭМЦЭХ ЁСТОЙ, АВИЛГАЧДЫГ ЦЭЭРЛҮҮЛЭХ ЁСТОЙ ГАЗАР, АВИЛГАТАЙ ТЭМЦЭНЭ ГЭВЭЛ ӨӨРСДӨӨ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЖ, АВИЛГАДАЖ ТЭРГҮҮН БАЯН БОЛОХ ГЭЖ ӨӨРСДИЙГЭЭ 1-Д ТАВЬСАН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДЫГ БУС ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ТӨР, ЗАСАГТАА ТАВЬ, ТӨР, ЗАСАГТ БУЙ ХУЛГАЙЧ АВИЛГАЧДАА ХЯТАД ШИГ ХАТУУ ШИЙТГЭДЭГ БОЛ,СИНГАПУР ЭНЭ 2 АРГААР АВИЛГЫГ УСТГАСАН БАЙДАГ, ХИЧНЭЭН КОМИСС БАЙГУУЛААД НЭМЭРГҮЙ, ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭХДЭЭ ХОЙМРООСОО ҮҮДРҮҮГЭЭ ШҮҮРДДЭГ, ШАТЫГ ЦЭВЭРЛЭХДЭЭ ДЭЭРЭЭС НЬ ДООШ НЬ ШҮҮРДДЭГ ЮМ ШҮҮ, ТА НАР ЭСРЭГЭЭРЭЭ ДООРООС НЬ ДЭЭШ ШҮҮРДЭЭД БН, ЭНЭ ЧИНЬ ЯМАРЧ ҮР ДҮН ӨГӨХГҮЙ, ДЭЭРЭЭСЭЭ ЭХЭЛ.

зочин [124.44.184.129] 2021-07-13 13:04:16

АТГ нь ажлаа хангалттай сайн гүйцэтгэж чадахгүй байгаа тул АТК байгуулж байгаа юмуу? Энэ нь ажил үүргийн давхардал, үргүй зардал уу? эсвэл АТГ татан буугдах юмуу? Төр засаг, төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид дор бүрнээ ажил үүргээ сайн гүйцэтгэвэл ийм мэт асуудал үүсэх үү?

Зочин [109.252.127.181] 2021-07-13 08:08:05

Эхлээд жду авсан хумуус . Хурэлсух . Оюунэрдэнэ . Нямбаатар нар яаж тэрбумтан болсоноо шалгуул

Зочин [66.181.161.107] 2021-07-13 07:14:32

Төриин албан хаагчииг шударга хүмүүсээр солих цаг нь болсон Төрд дандаа дарга нар мөнгөтэй хүмүүсиин шахааны хүмүүсээр дүүрчихээд шударга хүн ч ажил хиихэд хэцүү болсон Байгууллага болгонд дарга нарын талын фракц бии болчихоод ажил тэд нарын дохио зангаагаар явдаг тиим уламжлал тогтчихоод байна Төрд шударга ёс тогтоохгүйгээр хэзээ ч ажил явахгүй гэдгииг ерөнхии сайд ерөнхиилөгч ойлгох хэрэгтэй Дээрээ хичнээн ярьсан доошлох тусам эрч нь суларсаар алга болж хэлбэрдсэн ажил болоод л өнгөрдөг Гэхдээ төриин албыг сайжруулахдаа авилга хүнд сурталын арга нь хуулын цоорхой хөндлөнгиин хяналт шалгалт байдаггүйтэй ихээхэн холбоотой гэдгииг бодож зүггэр л ярих биш шударгаар ажиллахаас аргагүй тиим л механизмыг бии болгож ихэнх ажлыг цахим хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй

Зочин [202.126.90.41] 2021-07-13 07:05:31

Авилгатай Тэмцэх Онц Комисс гоё сонсогдож бна шүү

Зочин [64.119.19.243] 2021-07-14 01:45:09

дэмбэрэлт

Зочин [202.9.47.9] 2021-07-13 06:15:53

"Ажлын уялдаа холбоогоо сайжруулж хариуцлагаа өндөржүүлэх" энэ хуучны өгүүлбрийг л ажил хэрэг болгоход болоо шд.АТГ гэж аймшигт том алба байхад бас нэг "томорхог"комисс юу вээ.хуурамч ажил нэртэй хэлбэртэхээ боль.Ажлаа л гүйцэт хариуцлагатай хий.

isee [122.201.31.239] 2021-07-13 05:58:06

Энэ одоо АТГ бол УИХ ынх учраас АТК бол ЗГ ийнх гэж солиорч мэднэ шүү. Ногоон малгайтнууд гэдэг шиг Нямбаатардорж нар Комисс байгуулж өөрсдийг нь шүүмжилсэн УИХ гишүүдтэй хамаарал бүхий албан тушаал, бизнесийг нь боомилж өөрийн дохиогоор буулгаж авах арга!!

Зочин [202.179.21.252] 2021-07-13 12:23:44

yadgiin

Зочин [202.55.188.45] 2021-07-13 05:31:37

Манайхан шаардуулж шахуулж хийх сонирхолтой хүмүүс Бүх байгууллагал ажилладаг удирдлагууд өөрийн бүх шатны удирдах хүмүүст өөрийнхөө талын хэн нэгнийг заавал ажиллуулжмөнгөний өөрийн ашиг сонирхлоо гүйцээдэг ардын шударга бодовсрол мэдлэг чадвартай залуусыг ажиллуулахдаа хавчин гадуурхдаг цагт Монголын төрийн ажил яаж урагшаа алха вэ

Зочин [202.55.188.92] 2021-07-13 05:16:25

Tegvel ATG-g tatan buulgah heregtei, ajlaa hiideggui mungu idsen gazar hereggui


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.