ХААН Банк 30 жилийн ойгоо тохиолдуулан 90 харилцагчдаа iPhone-12 гар утас бэлэглэнэ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын банкны системийн нөлөө бүхий, хамгийн олон салбартай, түмний итгэлийг хүлээсэн ХААН Банкны 30 жилийн ой энэ жил тохиож буй билээ. Үүнтэй холбогдуулан нийт харилцагчдадаа талархал илэрхийлж, 90 харилцагчид iPhone-12 гар утас бэлэглэхээр болжээ. Тус 90 харилцагчийг тодруулахдаа “Токио-2020” Олимпын шууд дамжуулалтын үеэр ТВ-ийн нэвтрүүлэг бэлтгэн, гурван долоо хоногийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргээс долоо хоног бүр 30 харилцагчийг тодруулах аж. Тус нэвтрүүлэг нь 2021.07.25-2021.08.08-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд дараах хуваарийн дагуу 13 телевизээр дамжуулна.

ХААН Банкны Баярлалаа нэвтрүүлгийн дамжуулалтын хуваарь:

· 2021 оны 7-р сарын 25, 15:30 цагаас

· 2021 оны 8-р сарын 1, 19:00 цагаас
· 2021 оны 8-р сарын 8, 17:00 цагаас

iPhone-12 гар утасны эзэн болохын тулд ердөө ХААН Банкны харилцагч байхад л хангалттай. Таны дансны дугаарыг “Khan Lottery” програмд автоматаар бүртгэсэн байх бөгөөд санамсаргүй түүврийн аргаар тодруулах аж.

Харилцагчдадаа талархал илэрхийлэн, iPhone-12 загварын гар утас бэлэглэх нэвтрүүлгийг долоо хоног бүрийн ням гарагт дараах 13 телевизээр тухлан сууж үзээрэй.

Олимпын наадмын шууд нэвтрүүлэг дамжуулах ТВ сувгууд:

· “Боловсрол”, “Ийгл”, UBS, NTV, TV5, TV8, TV9, С1, SBN, ETV, VTV TM, Star HD

Хэрэв та шууд дамжуулалтаас өмнө амжиж ХААН Банкны харилцагч болохыг хүсвэл ЭНД дарж, бүтээгдэхүүн үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.