Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс-ийг хүлээн авч уулзав

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс-ыг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав.

Ноён Алекс Хайкенс 2017 оны 7 дугаар сард Монгол Улсад томилогдсоноос хойш 4 жилийн туршид өндөр үр бүтээлтэй ажилласан бөгөөд энэ хугацаанд агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж Засгийн газрын түвшинд шийдвэр гаргахад шаардлагатай үндэслэл, судалгааны дүн, нотолгоог гаргах чиглэлээр идэвхитэй ажилласан юм.


Түүний удирлага, манлайлал дор НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олон 2020 оноос хойш КОВИД-19 халдварын цар тахлаас сэргийлэх, хянах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэсэн олон талын үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа.

Тэдгээрийн нэг нь “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл” бөгөөд дээрх төслийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж, төслийн хүрээнд КОВИД-19-ийн эсрэг вакцин худалдан авах, вакцины хүйтэн хэлхээний дэд бүтцийг сайжруулах болон тэрчлэн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлийн үйл ажиллагаанууд үе шаттайгаар хэрэгжих юм.

Ноён Алекс Хайкенс манай улсад ажиллах хугацаандаа бага насны хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах, хүүхдийн эрхийг хамгаалах, цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласаныг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал болох “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардуулан өгч, түүний цаашдын ажилд өндөр амжилт хүсэв.


Сэтгэгдэл

1 [66.181.169.122] 2021-07-24 09:12:07

ene 1 eruul mendiin yamnii toriin nariin said gej 2 butkuu garuud doo

Зочин [31.32.212.183] 2021-07-23 23:50:35

nairamdal medaliar sagnamaar yum daa!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.