Өнөөдрөөс эхлэн "Зүүн 4" замаас Багшийн дээд хүртэлх замын хөдөлгөөнийг 10 хоног хаана

Aдмин / Нийслэл

Авто зам сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрлийн хурлаар 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэлттэй холбоотойгоор Зүүн 4 замаас МУБИС хүртэл замын хөдөлгөөнийг долдугаар сарын 29-ний 23:00 цагаас наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд хязгаарлах хүсэлт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас тавьсныг хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгожээ.

Уг ажлыг Зүүн дөрвөн замын засвар шинэчлэлийн ажилтай уялдуулахаар төлөвлөж, энэ үеэр бусад, кабель шугам зэргийг цогцоор нь цэгцлэх, засварлах, шаардлагатай бол шинэчлэх ажлууд хийгдэнэ.

Ажлыг шуурхай дуусгахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч гүйцэтгэгч байгууллага хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж, богино хугацаанд хийж дуусгах юм байна.

Хойшлуулашгүй уг их засварын ажлыг хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө шуурхай зохион байгуулахад тулгарч болзошгүй эрсдэл, хөдөлгөөний зохицуулалтыг хийхийг холбогдох албаныханд мэдэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.56] 2021-07-30 15:03:12

За бас ямар баяныхаа байшинд холболт хийх нүү

Зочин [202.179.8.46] 2021-07-30 13:42:00

сайн хийлгэмээр байна

зочин [59.153.86.38] 2021-07-30 12:07:22

юун хоёроос гурван жилийн өмнөх гэж шинэ хүмүүс хоолондоо орж байна . та бүхэн харж байгаа биз явган хүн явах замыг сольж байна. энэ бүгдийн дундаас төрд зүтгэсний олз ашиг гарна .

Зочин [124.158.95.139] 2021-07-29 16:20:24

Хха ингээд л МАН сонгосон та нар амаа барьж бензиний үнэнд алуулж одоо ингээд ид түгжрээн дунд зам хаагаад засвар нэртэй ажлыг гөлрөөд усан бороо ороод ажил нь хойшлогдоод тэр хэрээрээ бүх юм хойшлоод баларч байгаа нь энэ дээ, Яаж ийгээд хамаг юмнаас цавчаагаа хийх гээд наадуул чинь үхэн хатан зүтгэнэ ард түмэн түгжрэн түгжрэн амьдарна ийм л байгаа юм даа яана даа яана энэ Монгол улс

Зочин [202.126.89.217] 2021-07-29 23:21:11

Чи эрүүл хүн мөн үү

T1 pizda [122.201.26.172] 2021-07-29 18:43:05

tarhi gj arhind jivsen usan olgoind ni negeehen ch gegeeleg oodrog bodol alga arhinii turaalaa pizdaa chin

zochin [192.82.78.182] 2021-07-29 15:35:54

ene zam haaj zamaa zasdagaa hul horiogoor hiih ni yasiin bee uchnuun bugluu taglaatai ved davhtsaal zam haahiin tolgoi tarhi ni ajildgvimu yadin

Зочин [103.80.210.183] 2021-07-29 15:26:10

2 3 жилийн өмнө энэ хэсгийг 10 20 хоног хааж баахан шугам тавиа биз дээ. дахин хийх гээд байдаг нь ямар цчиртай бэ.

Иргэн [66.181.177.179] 2021-07-29 21:35:10

Аргагүй шүү дээ зам доор нь бөөн алт булаатайг мэдсэн хэрэг шүү дээ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.