"Нийслэлийн авто замын 38.2 хувийг нь шинэчлэх шаардлагатай" гэв

Aдмин / Нийгэм

Нийслэлийн авто замын сүлжээнд нийт 1563 км зам багтдаг. Үүний 18.1 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 25.9 хувьд нь их засвар хийж, 38.2 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байна.

Зам засварыг үр дүнтэй хийхэд зам хариуцагч компани бий болгох шаардлагатай. Төрийн өмчийн, хувийн хэвшлийн байгууллагын аль нь ч байж болно гэдгийг төслийн багийнхан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр тэмдэглэлээ.

Харин зам хариуцагчтай сонгон шалгаруулалтыг санхүү болон туршлага дээр үндэслэн гурван жилээр менежментийн гэрээ байгуулна. Нийслэлийн авто зам засварын төлөвлөлтийг чанарын түвшин, хагарлын шалтгаан, засвар арчлалтыг үндэслэн боловсруулснаар одоо байгаа авто замын сүлжээний засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломж бүрдүүлэхийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан юм.

Тэрбээр Нийслэлийн авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх төслийн талаар мэдээлэхдээ, “Үндсэн хөрөнгийн менежментийн систем нь авто замын засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай, стратеги зорилтын хүрээнд авто замын чанар байдлын түвшинг дээшлүүлэх урт хугацааны менежментийн бодлого юм. Үүнийг цогцоор нь хэрэгжүүлснээр авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх боломжтой. Мөн авто зам засварыг үр ашгаар нь эрэмбэлэн, тухай бүрд нь ээлжит засвар хийж, их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэнэ” хэмээв.


Сэтгэгдэл

Зочин [103.26.194.83] 2021-08-02 00:16:08

Замаа өргөн болгоо, гүүрэн сүлжилдсэн замууд бариа

Зочин [66.181.181.249] 2021-08-01 10:14:23

Улсын нүүр царай болдог нийслэл хотын зам энд тэндгүй эвдрэл нүх сүв хотын өнгө үзэмжийг гутаахаас гадна машинд халгаатай эвдрэл үүсгэж иргэдэд нэмэлт зардал их гаргаж байна.Олон жил эзэнгүй юм шиг явж ирлээ одоо хариуцах эзэнтэй болгож хариуцлага тооцдог механизмыг бий болгох зайлшгүй шаардлагатай болжээ.

Зочин [172.58.143.250] 2021-08-01 01:12:29

Chanartai 50 jiliin edelgeetei zam tavildaa hulgaichuudaa

Зочин [103.10.23.135] 2021-07-31 11:25:05

Ярих чинь ихдээд бна гараа толгойгоо ажиллуул хотын даргааа

яриад л байх [64.119.17.150] 2021-07-30 09:56:38

ОРБИТ, найрамдал чиглэлийн зам эвдэрч ашиглахад хүндрэлтэй болсон. Бороо, шар усанд зам их эвдэрч байгаа. ОДОО адаглаад нүхүүдийг шороогоор бөглөж өгөх боломж алга уу? ЗАМ арчилгаандаа анхаарал хандуулаач.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.