БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцана

Aдмин / Боловсрол

ЭЕШ, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, онцлог, тулгамдаж байгаа асуудал, шийдлүүд, вакцинжуулалт, хөдөө орон нутгаас ирэх 75 мянган оюутан, дотуур байр, сургалтын төлбөр нэмэгдэх эсэх, Боловрсролын зээлийн сангийн талаар мэдээлэл өгнө.

ЭЕШ-ын ирц 91 хувь байлаа, хүүхдүүд батламжийн хуудсаа аван их дээд сургуульдаа элсэж эхэлсэн. 2021 онд 31782 төгсөгч ЭЕШ өгсөн бол өнгөрсөн оны 8338 төгсөгч шалгалт өгөн батламжаа авлаа. Халдварын улмаас энэ жил ЭЕШ 172 өгөөгүй нь тооцоолж байснаас харьцангуй бага байлаа. Тэд ирэх сарын 2-5-нд шалгалт өгнө. Хэрэв төлөвлөсөн хугацаандаа буюу долдугаар сард шалгалт өгсөн бол 3000 гаруй хүүхэд, мянга гаруй багш тухайн үед өвчтэй байсан ба түүнээс гарах эрсдэл өндөр гарах байсан. Тиймээс хойшлуулсан нь зөв шийдвэр байсан хэмээн дүгнэж байна.

Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь ковидын үед зохион байгуулагдсанаараа өөр байлаа. Мөн 90 гаруй хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан бөгөөд ЭЕШ өгөөд халдвар авсан тохиолдол гараагүй. Улсын шалгалтыг цуцалсан. Хэмжээст оноо буруу бодогдсон, хариу задарсан гэсэн худал мэдээлэл явсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг ч тест задраагүй, нэг хүүхэд л гар утсаа авч орсон зөрчил илэрсэн.

Цаашдаа жилд хоёр удаа ЭЕШ авах нь зүйтэй хэмээн тодорхойлсон. Мөн цаашид арван хичээлээрээ байх уу, хичээл сонголтоо нэмэх талаар хэлэлцэж байна. Хятад, Солонгос, Турк улс нь шалгалтын системтэй адилхан ба түвшингээр нь ангилах шаардлагатайг тодорхойлсон. Жишээ нь математикаа түвшингээр нь ангилж шалгалт авна.

Босго оноо, ур чадварын оноо гэсэн хоёр төрлөөр гаргасан. Хувийн их дээд сургуулиуд босго оноогоо дураараа буулгадаг үзэгдэл байдаг. Үүнээс болж 7200 хүүхэд хохирсон. Үүнд хариуцлага тооцно" гэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [59.153.86.79] 2021-08-26 07:13:53

ЭНХАМГАЛАН САЙДАА ХӨӨЕ, 88ш ИХ ДЭЭД СУРГУУЛЬ НЭРТЭЙ ОРОНЦОГУУДЫГ 8ш БОЛГОЖ ЦӨӨЛ, ИХ ДЭЭД СУРГУУЛЬ НЭРТЭЙ МАТЕРИАЛЛАГ БААЗ ОГТ БАЙХГҮЙ, БАЙР, БАЙЛАА Ч ХЭДХЭН ДАВХАР ЖИЖИГХЭЭН БАЙШИНТАЙ, ӨРӨӨ ХӨЛСЛӨНӨ, БАЙНГЫН БАГШ БАЙХГҮЙ, ЭНЭ ТЭНДЭЭС ЛЕКЦ УНШУУЛАХ ГЭЖ ХҮМҮҮС ХӨЛСЛӨНӨ, ТЭД НЬ ИРЭЭД ХЭДЭН ЮМ ХЭЛЭЭД ГАРААД ЯВНА, СУРАГЧДААСАА ИХ ХЭМЖЭЭНИЙФ ТӨЛБӨР АВНА, ТӨГСӨГЧИД НЬ ИХЭНХ НЬ ДИПЛОМТОЙ АЖИЛГҮЙЧҮҮДРҮҮ ШИЛЖИНЭ, ҮҮНИЙГЭЭ ЦӨӨЛӨӨ, САЙДАА, олон мэргэжлээр ЧАМБАЙХАН сургадаг, материаллаг баазтай, томхон байр сав, багштай ИХ ДЭЭД СУРГУУЛЬ 10ш БАЙхад Л хангалттай,

Зочин [66.181.160.56] 2021-08-26 04:32:19

ix deed surguuli gesen 88 orontsog ner zuusen mongo idegchdee tsegtsel. 12 nasnaas dooshxi vaktsind xamragdaxgui xuuxduudiig tsaximaar xicheelluul 9-10 sard virus gaarax magadlal batalgaatai tul nyalxsiig virust buu ortuuleech said guai

Иргэн [192.82.86.110] 2021-08-26 03:36:27

3 сая хүнтэй иөртлөө 88 их дээд сургуультай, олон улсын түвшинд 1000 дотор үнэлэгдэх нь огт байхгүй. Авилгач түшмэдүүдийн байгуулсан хулхи дээд сургуулиуд монголын боловсрол, трээдүй үеийг хорлоэ байгаа юм даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.