Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 333,450 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авлаа. Ингэснээр 3 дугаар улиралд хүлээн авах нийт 1,124,370 тун вакциныг бүрэн хүлээн авлаа.



Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу 4 дүгээр улиралд хүлээн авах нийт вакциныг 2021 оны 12 дугаар сард багтаан хүлээн авах болно. Пфайзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбоотой эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр болон боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтан нарыг вакцинжуулна. Мөн 55-аас дээш насны иргэд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ хийлгэсэн, хавдартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэн болон хүндэтгэх шалтгаантай иргэдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.


Сэтгэгдэл

иргэн [202.126.89.152] 2021-09-02 07:35:59

Их сайн байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.