Талибууд Панжшер мужийн захирагчийн байрыг эзлэн авснаа мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Баталгаагүй мэдээллээр “Талибан”-ы дайчид Панжшер мужийн нийслэл рүү орж, мужийн захирагчийн байрыг эзлэн авчээ гэж “Times of India” сонин мэдээлсэн байна.

Харин “Талибан” хөдөлгөөнийг эсэргүүцэгч хүчнүүдийг нэгтгэж буй Афганистаны Үндэсний эсэргүүцлийн фронтын албан ёсны төлөөлөгч Фахим Дашти твиттер хуудсандаа мэдэгдэхдээ, талибууд Панжшертай залгаа хил дээр оршдог Дарбанд өндөрлөгт хүрсэн боловч давшилтыг зогсоосон гэжээ.

Эсэргүүцлийн хүчнүүд нэг өдрийн дотор 600 орчим талибаныг устгаж, мянга гаруй хүнийг олзолсон гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын эхээр Афганистанаас АНУ-ын цэргүүд гарахтай зэрэгцэн талибууд томоохон хотууд руу дайрч эхэлсэн юм. Наймдугаар сарын 15-нд тэд Кабулыг бүрэн хяналтдаа авч, эрх мэдлийг булаан авсан бол тус улсын Ерөнхийлөгч асан Ашраф Гани эх орноосоо зугтан гарсан билээ.

“Талибан”-ы хяналтад ороогүй цорын ганц муж бол Кабулаас зүүн хойд зүгт орших Панжшер муж юм.

Талибуудын төлөөлөгч Билал Карими өмнө нь тус бүс нутаг "Талибан"-ы хяналтад орсон гэж мэдэгдсэн. Түүнчлэн өөрийгөө Афганистаны түр Ерөнхийлөгчөөр зарласан дэд ерөнхийлөгч Амрулла Салех, эсэргүүцэх хүчний удирдагч Ахмад Масуд нар зугтсан гэж Кабулын цагдаагийн газар дах эх сурвалж мэдээлжээ.

Гэсэн ч Салех дээрх мэдээллийг няцааж, эсэргүүцэл үргэлжилсээр байгаа бөгөөд тэрбээр улс орноо орхиогүй, Панжшерт байсаар байгаагаа мэдэгдсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

гоё [103.9.89.103] 2021-09-08 09:56:58

хоорондоо алалцаж л байг. Хятад Орос Америкт хэрэгтэй. Угаасаа олон үндэстэн ястантай улс бие биеэ алж байгаад нэг хоёр нь олонхи болж үлдсэн нь дээр. Талибууд ч яахав Пакистанд хуаранд өсөж бойжсон ямар ч соёлгүй өнчин өссөн тэнэмэл эрс байгаам... тэд нарын улс орон удирдана гэж юу байхав дээ

Зочин [59.153.86.83] 2021-09-05 11:46:47

Хуурч нилээд гүн оруулж байгаад бүслээд авчихсан устгаж байна гэсэн мэдээ 10 минутын өмнө гарч байна.

Зочин [202.9.47.2] 2021-09-05 09:31:17

Зэрлэг балмад үндэстнийг зөнд нь орхи.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.