Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 380 гаруй гэрээ хэлэлцээр байгуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. Владивосток хотноо 2-4-ний өдрүүдэд болсон Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад оролцогчид 380 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа гэж Алс Дорнодын холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

“Чуулга уулзалтын үеэр 380 гаруй гэрээ хэлцээр байгууллаа. Олон улсын болон гадаадын компаниуд, байгууллагууд, яамд, газруудтай 24 баримт бичигт гарын үсэг зурснаас Хятад улстай ес, Японтой зургаа, Казахстантай гурав, Австри, Вьетнам, Канад, Серби, Өмнөд Солонгос, Этиоп улсуудтай тус бүр нэг гэрээ байгуулсан” гэж мэдээлэлд дурдсан байна.

Алс Дорнодын холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутневийн урьд нь мэдээлснээр, чуулга уулзалтын үеэр нийт 3.6 их наяд рублийн үнийн дүн бүхий гэрээ хэлэлцээр байгуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин таван гэрээнд гарын үсэг зурахад байлцсан байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр олон улсын болон бүс нутгийн тулгамдсан сэдвээр салбар хуралдаанууд, бизнесийн уулзалт ярилцлага, дугуй ширээний ярилцлага хэлбэрээр 100 гаруй арга хэмжээ болжээ.

Форумын гол арга хэмжээ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нарын цахим хэлбэрээр оролцсон нэгдсэн хуралдаан байлаа.

Энэ жилийн чуулга уулзалтыг холимог хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд 5700 гаруй хүн биечлэн оролцсон байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.236] 2021-09-07 08:32:43

manaih hir sain oroltsson ymboloo


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.