Ангела Меркель Бундестагт сүүлчийн удаа үг хэллээ

Aдмин / Гадаад мэдээ

БЕРЛИН. /TASS/. Германы Канцлер Ангела Меркель удахгүй болох парламентын сонгуулийн өмнөх хамгийн сүүлчийнх нь болох Бундестагийн нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Меркелийн үг 14 минут үргэлжилсэн байна. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай, "ногоон" эрчим хүчийг хөгжүүлэх, терроризм, кибер гэмт хэрэгтэй тэмцэх талаар ярьсан байна. Германы Засгийн газрын тэргүүн коронавирусний вакцинд хамрагдахыг иргэддээ дахин уриалах боломжоо ашиглажээ. Үгийнхээ төгсгөлд тэрбээр дотоодын улс төрийн сэдвийг хөндсөн нь сөрөг хүчний гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн байна.

Германы парламентын сонгууль есдүгээр сарын 26-нд болно. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Бундестагийн шинэ гишүүд санал хураалтаас хойш 30 хоногийн дотор хуралдах ёстой. Канцлерын бүрэн эрхийн хугацаа шинэ парламентын анхдугаар хуралдааны дараа дуусдаг боловч албан ёсоор Канцлерын үүрэг гүйцэтгэгч болж, бүх эрх мэдэл нь хэвээр байдаг аж.

Шинэ Канцлер Ерөнхийлөгчийн итгэмжлэх жуухыг хүлээж авсны дараа албан тушаалдаа орно. Гэхдээ намууд эвсэх тухай хэлэлцээ дууссаны дараа л итгэмжлэх жуухыг гардуулдаг байна. Дөрвөн жилийн өмнө ийм хэлэлцээ хийхэд 172 хоног зарцуулж, хамгийн удаан үргэлжилж байжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.105] 2021-09-09 07:54:11

Америкийн утсан хүүхэлтэй, польшийн зальт цагаач меркел.

Зочин [202.21.109.36] 2021-09-08 00:28:07

Мундаг улс төрч эмэгтэй.

Зочин [202.126.90.40] 2021-09-07 14:34:18

Ийм хүн байх ёмтой

Зочин [122.201.24.126] 2021-09-07 13:52:11

Бундестагийн сүүлчийн чуулганд үг хэллээ гэж бичээч. Гэрээслэл шиг юм сараачих юм. Бичиг үсэгт тайлагд.

зочин [124.44.184.129] 2021-09-07 13:04:49

Мундаг эмэгтэй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.