Зэвсэгт хүчний буудлагын аваргууд тодорлоо

Aдмин / Спорт

Энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийсэн Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, туухай өргөлт, цэрэг спортын цогцолборын зуны олон төрөлт, саадын зурвасын тэмцээн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Хужирбулан дахь Сургалтын төвд үргэлжилж байна.

Энэхүү тэмцээний Автомат буудлагын эрэгтэй төрөлд ахлах ахлагч Ж.Оюунгэрэл /013/, Б.Төртогтох /015/, сургагч ахлагч Г.Хатанбаатар /084/, эмэгтэй төрөлд ахлагч А.Эрдэнэчимэг /016/, Ариунтунгалаг /011/, хошууч Б.Батдэмбэрэл /029/, Гар бууны тогтоол буудлагын эрэгтэй төрөлд хошууч Л.Соронзонболд /015/, дэд хурандаа Д.Сүхбат /256/, хошууч Б.Хэнзээ /124/, эмэгтэй төрөлд ахлах ахлагч Н.Эрдэнэсувд /119/, хошууч Д.Эрдэнэбулган /065/, ахлах дэслэгч Б.Оксана /110/, Хурдан буудлагын эрэгтэй төрөлд ахмад П.Оюунбат /084/, М.Болд-Эрдэнэ /013/, хошууч П.Баярхүү /326/, эмэгтэй төрөлд ахлагч А.Саранзаяа /331/, ахмад Т.Дэлгэрмаа /032/, ахмад Б.Хандсүрэн /330/, Эрэгтэй багийн нэгдсэн дүнгээр хурандаа Н.Бат-Эрдэнэ /310/, Д.Шинэбаяр /084/, Ц.Батсайхан /015/, Эмэгтэй багийн нэгдсэн дүнгээр хурандаа Ц.Буянжаргал /311/, Ж.Мөнхбаяр /032/, Н.Бат-Эрдэнэ /330/ нар тэргүүлж, амжилт үзүүлээд байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд мөрдөн зохион байгуулж буй энэ тэмцээнд олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер болон дэд мастер тус бүр 10 гаруй, цэрэгжлийн спортын мастер 30 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчин 50 орчим, түүнчлэн 20 гаруй түрүүч, байлдагч нар оролцож байна.

Ташрамд сонирхуулахад, энэ жил туухай өргөлтийн тэмцээнийг Зэвсэгт хүчний хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа нь холбоо, мэдээллийн технологийн давуу байдлыг ашиглах, цаашид энэ хэлбэрээр уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломжийг эрэлхийлсэн ач холбогдолтой алхам болж байгаа юм.

Эх сурвалж: “Соёмбо” сонин


Сэтгэгдэл

zochin [202.9.46.230] 2021-09-08 13:28:19

ARAI L NEELTTEI MEDEELEL UU. NUUTSLAL BAIH YOSTOI BUS UU

Зочин [202.126.88.147] 2021-09-08 12:17:54

Армийн мэргэн буучидаа (sniper)нууцалдаг юмшдээ. Та нар шиг нэр ус ,нас хүйсээр нь зарлаад байдаггүй юм. Дайн боллоо гэхэд наад хэдэн нөхдийг чинь хамгийн түрүүнд нухдаг юмшдээ

mongol [202.126.90.57] 2021-09-08 10:15:47

sum hureltsee muutai gej yaridag shuu de..eniig ene zasag shiidej chadahgyi l yum b.h daa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.