Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

СЭЛБЭ ДЭД ТӨВ

09:00 цагт: Нийслэлд анх удаа “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв”-ийг байгуулсан. Тус төвийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оролцоно.

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ

09:00 цагт: Швейцарын хөгжлийн агентлаг өнөөдөр болон маргааш Монголын бэлчээрийн IV форум болон “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн хаалтын ажиллагааг виртуалаар зохион байгуулна. Цахим форумд www.responsiblenomads.mn цахим хуудсаар оролцох боломжтой. Утас: 99109723, 99296029

СПОРТЫН ТӨВ ОРДОН

10:00 цагт: Монголын боксын холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:00 цагт: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Бүргэд” компани Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны А хэсэгчилсэн талбайд 225 айлын орон сууц ашиглалтад оруулах нээлтийн үйл ажиллагаа Чулуун овооны тойргийн урд болно. Утас: 88069097

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

11:00 цагт: НМХГ-аас олгож буй импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээ олголт, дээж авалт болон цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 94263361

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО

11:00 цагт: Цар тахлын хүнд цаг үед Төрийн болон орон нутгийн өмчит, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд туйлдаж байгаа асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар дээрх чиглэлийн ажилтны төлөөллүүд мэдээлэл өгнө. Утас: 99027019

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: “Ковид-19” цар тахлын нөлөөнд өртсөн экспортын үйл ажиллагаанд оролцогч ААН, компаниуд Засгийн газарт шаардлага хүргүүлж мэдэгдэл хийнэ.

12:00 цагт: IHC койныг анхдагч зах зээлд гарахад буюу IEO хийхэд Койн-Хаб биржийн системийн үйл ажиллагаанаас болж хохирсон хэрэглэгчид мэдээлэл хийнэ.

“МИШЭЭЛ ЭКСПО”

12:00 цагт: Ипотекийн зээлээр олгох шинэ орон сууцнуудыг танилцуулна. Орон сууцны эрэлт эрс нэмэгддэг энэ цаг үед ипотек, хувь лизингээр олгогдож буй шинэ орон сууцны төслүүдийг танилцуулдаг "Barilga expo - 2021" үзэсгэлэн нээлтээ хийнэ.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

14:00 цагт “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд УГТЭ-ийн Эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг дээшлүүлэхэд нэн шаардлагатай орчин үеийн багаж хэрэгслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд М.Энхболд, АХБ-ны удирдлагууд болон УГТЭ-ийн албаныхан оролцоно. Утас: 99124102


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.