Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс суртахууны алдаа гаргасан тул шигшээ багаас хасчээ

Aдмин / Спорт

Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр цахимаар яаралтай хурал зарласан бөгөөд удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан гэв.


Өнгөрсөн долоо хоногт холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон боксчид "Наран" плазагийн зургадугаарт давхарт байрлах "New York Liberty" ресторанд зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгт Э.Цэндбаатар мөн л оролцож, өөрийгөө зодуулсан гэж олон нийтийн сүлжээгээр зарласан. Гэхдээ энэ нь түүний орооцолдож буй анхны асуудал биш. Анх 2017 онд хэсэг боксчид Хандгайт дахь бэлтгэлийн баазаасаа оргож, хотод шөнийн цэнгээний газар явж байгаад Э.Цэндбаатар бусдад зодуулж, машинаар мөргүүлэн биедээ хүнд гэмтэл авч байсан. Үүний дараа 2020 онд тэрбээр Орхон аймагт тэмцээнээр явж байх үеэр дасгалжуулагч, багшдаа зодуулсан хэрэг гарсан. Өнгөрсөн оны сүүлчээр гудамжаар нүцгэн алхаж, орилсон гээд үе үе олон нийтийн анхааралд өртөх болсон.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.54] 2021-09-12 12:33:03

Unen shuu ene baitugai amjilt uzuleed irsen tamirchida martsand tur zasagta gomdoj yavah yom da

Зочин [202.179.26.137] 2021-09-12 03:00:55

Ер нь тэгээд хөдөлмөрийг үнэлээд Төр олгосон Гавьяатын тэмдгийг нь тасар татаж байгааг бодохоор их л атаархаж явдаг байх нь архи уух асуудлыг нь Боксын холбооныхон өөрсдөө албаар зохион байгуулсан юм бишүү? яг ингээд архи уухаар нь зодно гээд бэлдсэн юм биш үү? Сайдаа? танд энэ төлөвлөгөөгөө хэлээгүй юм уу? Хүлээн авалт ч гэх шиг. Тэгвэл Удирдлагууд өөрсдөө хүлээн авалт дээрээ байж байгаад дуусгаад гарах нь яасийн? Яг урьдаас зохион байгуулж Цэндбаатрыг архи уухыг нь хүлээж байсан юм шиг хогийн гарууд байнаштээ. Ичихгүй тэгээд хаслаа гэнэ үү? нэг хүнээр дутахгүй ч гэнэ үү? Монгол цөөхөн хүн амтай нэг хүнээр, хүүхдээр, ахмад настнаар дутна, дутнаааа.. дутна шүү Бадаргуун аа? ...

зочин [202.179.26.137] 2021-09-12 02:49:38

Цэндбаатар зодуулсан байналээ шүү! faacbook-oo ухаарай! Боксын холбооныхон ичиж амьдарч ажлаа өгцгөө.Ард түмнийг талцуулж, залуучуудаа нухчин дарах гэсэн муусайн хувалзнууд, Ард түмнй толгойг эргүүлж,өөрсдийн ашиг сонирхол хөөсөн юмнууд! Холбооны удирдлагууд хүлээн авалт хийж байхаар нэг ч гэсэн тамирчны зардал, өөрсдийнх нь унаган багаас нь дасгалжуулсан дасгалжуулагч нарт нэмэрлэхээ боддоггүй арчаагүй новшнууд.Сая Олимп-д Цэндбаатрын багшийг аваад явсан бол Монгол улс 1 медаль авах байлаа. Монголын нэр хүнд тэдэнд түй ч хамаагүй!!. Цэндбаатар өөрөө ярьсан 2-р үедээ хожиж явааг хэлсэн бол арай өөр тактик хэрэглэх байлаа гэж.. Спортод ёс суртахуун ярьдаг ч хэзээ ч хэн ч дуугардаггүй. Албан тушаал, гадаад явж л байвал болоо. Өлөн өлөн юмнууд. Монголын залуу үеийг хэзээ ч дээш гаргахгүй төлөө ажиллахаас өөр тэдэнд хийж байгаа ажил алга. Ялангуяа Бадрууганыг өөрөөр бодож байсан, боксыг хөгжүүлэхэд түүний толгойн нь хүрэхгүй ээ! Хэн тэрийг Олимпийн хорооны нарийн бичгээр томилсон юм.

иргэн [124.158.65.57] 2021-09-09 11:14:46

Тувшинбаярын араас орохоос омно урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Зочин [192.82.90.207] 2021-09-09 10:02:36

Мэргэжлийн спортод ийм далдагнасан буурь суурьгүй нөхдүүд хэзээ ч өндөр амжилт гаргана гэж байхгүй эртхэн шигшээ багаас хөөсөн нь зөв шийдвэр болжээ.

Zochin [202.126.88.172] 2021-09-09 06:29:35

Zaluu hun aldaj bna.Humùsee! Zaluusaa! Zasaj zalya DEMJEEREI

уул үүл [43.242.243.120] 2021-09-09 05:01:37

зүв зүгээр цоо эрүүл хүн гудамжаар ингэж гүйхгүй ээ. ээж аав нь л хэцүүдэж дээ. сайн эмчлүүлж гам барих хэрэгтэй. тэгэхдээ эрүүл ч бай согтуу ч бай хүн зодсон хүмүүст шийтгэл заавал бх ёстой биз дээ

уул үүл [43.242.243.120] 2021-09-09 04:58:32

тархины гэмтлээс шалтгаалсан сэтгэцийн органик өөрчлөлттэй хүн архи хэрэглэвэл ёстой даадаггүй юм. тийм л болсон юм бна даа. хайран хүүхэд. хүрээлж буй новшнууд нь.хүн чанаргүй гөлөгнүүд юм

MONGOL [150.129.141.12] 2021-09-09 03:50:42

HUREL MEDAALIIN TULUU YALAGDSAN SAHILGA BATTAI SHUUD HOLBOOTOI. SUULIIN RAUNDAD UURIIGUU HYNAH CHADWARGUI BOLSON. MASH IH YADARCH SULDISAN. SHALTGAAN N ZAMBARAAGUI ARHIDALT. ARHI UUDAG HUNII UUSHIGNII BAGA ERGELT ZOGSONGO BAIDALD ORDOG. ACHAALAL DIILEGEE BAIDAG. UNGURSUN 4 JILD HERWE ARHI UUGAAGUI BOL AMJILT GARGAH BAISAN. ARHI UUDAG HUN AMJILT GARGAH SANHUUGIIN ERH CHULUUND HUREH N ERGELZEETEI.

Зочин [107.167.109.14] 2021-09-09 03:05:23

Явцгүй болсон байна билээ. Хайран сайхан залуу! Бяцхан оддын өвчин ингээд энэ замыг нь төгсгөв. Ярьж байснаараа мэргэжлийн бокс уруугаа орсон нь дээр. Гэхдээ энэ байдлаараа байвал бас л удахгүй биз!

Z [98.169.36.32] 2021-09-09 03:01:09

Zoduulsan hunee shiitgeed baidag sonin umaa. Zodson humuus ni yasan be

Зочин [192.82.65.129] 2021-09-09 10:07:27

Зодсон, зодуулсандаа биш архи согтуурах ундаа хэрэглэдэг, бэлтгэлээ хийдэггүй, хэрэг төвөгт орооцолддог хүнийг хасах нь зөв.

kkk [202.131.243.186] 2021-09-09 02:49:19

зүгээр байж байхад нь хүн очоод зодоод байхгүй л байх даа

Зочин [66.181.176.54] 2021-09-12 12:30:29

Zuv zuv zaluu tamirchid neg tomhon tentseend yavaad amjilt uzuleed irehed ni uls naad shagnala bolchihvol yasan yom be zodog tailsan tamirchidiin ued hezeech iim yom bgaagui yom da haramsaj bna


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.