Ж.Байден вакцинжуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх шинэ төлөвлөгөө баталжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний вакцинжуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх талаар тусгасан шинэ төлөвлөгөө баталснаа пүрэв гарагт мэдэгдлээ.

Тэрбээр шинэ төлөвлөгөө нь “илүү олон америкчуудыг вакцинжуулах”, “олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд саад болж буй хүмүүстэй тэмцэх" зорилготой болохыг онцолсон байна. “Миний төлөвлөгөөнд мөн шинжилгээний тоог нэмэгдүүлэх, манай улсын эдийн засгийг хамгаалах, сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг илүү их хангах талаар тусгасан” гэж Америкийн засаг захиргааны тэргүүн хэлжээ.

АНУ-ын удирдагчийн цохон тэмдэглэснээр, уг төлөвлөгөөнд "зургаан чиглэлээр арга хэмжээ авах" талаар тусгасан байна. "Эдгээр арга хэмжээг бүрэн дүүрэн үр дүнтэй хэрэгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ хэрэв бид хэрэгжүүлбэл ирэх саруудад вакцин хийлгээгүй америкчуудын эзлэх хувийг эрс бууруулж, эмнэлэгт хэвтэх, нас баралтын үзүүлэлт буурч, хүүхдүүд маань амар тайван сургуульд сурах бол, компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлснээр эдийн засаг бэхэжнэ гэж эрдэмтэд үзэж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Жон Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 40.5 сая гаруй тохиолдол илэрч, 653 800 гаруй хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын дунд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.65] 2021-09-10 03:50:15

Манайх ч гэсэн төрөөс зориуд анхаарч олон түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад саад болж байгаа хөлснийхөнтэй тэмцэх хэрэгтэй !!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.