“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 5424 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэв

Aдмин / Нүүр

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5989 иргэн хандсанаас 5424 удаагийн дуудлага мэдээлэлд амжилттай үйлчилсэн байна. Дуудлагын тоо өмнөх өдөртэй харьцуулахад 4,8 хувиар буурсан бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 91 хувьд амжилттай үйлчилсэн байна.

Иргэдээс, эерэг хариу гарч батлагдсан, ойрын хавьтал болсон тул хэрхэн яаралтай тусламж авах вэ, орон нутгийн харьяалалтай иргэд нийслэлд ирээд халдвар авсан бол хаана хандах, түргэвчилсэн шинжилгээ ашиглах заавар, эмийн багцын талаарх мэдээлэл зэрэг лавлагаа, мэдээллүүд зонхилж байна.

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 06 дугаар сарын дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 76 хувь буюу нийт 281,466 дуудлагаас 213,973 дуудлагад амжилттай үйлчилсэн бол 07 дугаар сард нийт 174,439 дуудлагаас 162,609 буюу 91 хувьд, 08 дугаар сард 107,538 дуудлагаас 93,707 буюу 87 хувьд амжилттай үйлчилсэн байна.

Харин 09 дүгээр сард нийт 54,371 дуудлагаас 44,708 буюу 82 хувьд амжилттай үйлчилжээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.