“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Aдмин / Нүүр

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2021 оны их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний хэрэгжилтийг газар дээр нь үзэж шалган үнэлэлт дүгнэлт өгч, үүрэг даалгавар өгөв. Хяналт шалгалтын ажлын хүрээнд:

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 66 багц ажил төлөвлөснөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 66 хувийн биелэлттэй байна.

  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл салбарын дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа тул төлөвлөсөн хугацаанд шахаж ажиллахыг,
  • Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, үүнээс хамаарч түгээх сүлжээний шугам тоноглолын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг,
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, түүнтэй холбоотой асуудлын талаар дүгнэлт гаргах,
  • Ухаалаг тоолуурын системийг түгээх сүлжээнд үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг түргэвчлэхийг,
  • Хүний нөөцийн ERP системийг түгээх сүлжээнд нэвтрүүлэхийг;
  • Орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлсэн бусад түгээх компаниудын туршлагыг судалж, өөрийн компанид нэвтрүүлэхийг,
  • Аюулгүйн нөөц материалын бүрдүүлэлтийг сайтар хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхбат, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Бекболат, тус газрын шинжээч Б.Алтантунгалаг, Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Гансүх, тус газрын мэргэжилтэн Б.Давааням нар ажиллав.

Эх сурвалж: ЭХЯ


Сэтгэгдэл

Иргэн [122.201.24.8] 2021-09-10 05:59:20

Сүр бадруулж тэдэн% гээд л цагаа болохоор ийм тийм гээд л бадаг шүү дуугүй олигтохан бэлд !!!!!!сүр бүү бадраа Хийх ёстоыл ажил биздээ .нэр төр хайгаад байлгүй чанартай хий.нэг гялгар уут унахад л гоншигноод ллллллллл!!!!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.