Оюунлаг 1000 оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжиж байна

Aдмин / Боловсрол

УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар санаачлан Баянхонгор аймгийн оюунлаг 1000 оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр эхлүүлсэн. Тэтгэлэг олгох үйл ажиллагаа үе шаттай явагдаж байгаа бөгөөд өнөөдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 100 орчим залуус Төрийн ордонд, гишүүдээс тэтгэлгээ гардан авлаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Хамгийн зөв ажил оюутан залуусаа дэмжих, хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсролд оруулах хөрөнгө юм гэж А.Адъяасүрэн гишүүн бид хоёр үзээд, Баянхонгор аймгийнхаа оюунлаг 1000 залууст тэтгэлэг олгох хөтөлбөр эхлүүлсэн. Бид хоёрын хувьд хоёулаа хувийн хэвшилд ажиллаж, ажил олгогч, татвар төлөгч байсны хувьд хөрөнгийн эх үүсвэрийг хувиасаа санхүүжүүлж байгаа” гэдгийг онцлон хэллээ. Түүнчлэн тэтгэлэг олгох оюутнууддаа ямар нэг шалгуур тавиагүй, цар тахлын энэ үед тухайн хүнд, ар гэр, аав ээжид нь санхүүгийн дэмжлэг болгох зорилгыг нэн тэргүүнд тавьсан. Хамгийн гол нь залуус та нар сургуулиа амжилттай төгсөөд аймаг орон нутаг, улсаа хөгжүүлэх боловсон хүчин болоорой гэж захив.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Амжилттай явна гэдэг бүхний түрүүнд явахын нэр биш. Биеэ дайчилж хамгийн сайнаар ажиллаж, суралцахыг хэлдэг юм шүү. Бид оюутан залуусаа дэмжиж ийнхүү тэтгэлэг олгож байгаа нь та нарт итгэл хүлээлгэж байгаа хэрэг. Хонгор нутгийнхаа, Монгол Улсынхаа нэрийг гаргасан дэлхийн хүмүүс болоорой” хэмээн захив.

УИХ-ын гишүүдийн санаачилсан тэтгэлэгт хөтөлбөр жил бүр уламжлал болон хэрэгжиж байгаад оюутан залуус талархлаа илэрхийлэв. Тэтгэлэг гардан авсан Баацагаан сумын харьяат С.Цэрэннадмид “Залуустаа хөрөнгө оруулж байгаа нутгийн хоёр гишүүндээ маш их баярлалаа. Цаг үеэ олсон, бидэнд урам хайрласан сайхан дэмжлэг болж байгааг хөтөлбөрт хамрагдсан 1000 оюунтнуудаа төлөөлж хэлье. Би “Сан” их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр 2021 оны зургаадугаар сард төгссөн. Одоо магистр суралцах гэж байна. Энэ мөнгөө төлбөртөө нэмэрлэнэ” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.123] 2021-09-22 06:26:02

Худлаа тэтгэлэг нэртэй мөнгө угаах визнес

Зочин [103.10.23.176] 2021-09-22 03:35:26

Үнэн бол сайн л бна худлаа харагдаж бнаа

Зочин [202.9.46.210] 2021-09-21 06:01:13

Дүр эсгэсэн ардчилагчид дарангуйлалаас аюултай.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.