БНХАУ-аас энэ сард 11 мянга орчим тонн автобензин нийлүүлж байна

Aдмин / Эдийн засаг

БНХАУ-аас энэ сард багтаж, 3 удаагийн ачилтаар 150 вагон, нийт 8250 тн АИ-92 автобензин импортоор оруулж ирэх байсан бол дахин 50 вагон нэмэгдлээ.

Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээврийг тусгай горимоор зохион байгуулж, эхний ээлжийн 50 вагон энэ сарын 26-нд, хоёр дахь ээлжийн 50 вагон 27-нд, 3 дахь ээлжийн 50 вагон өчигдөр Замын-Үүд боомтоор орж иржээ. Дөрөв дэх ээлжийн 50 вагоныг Хөх хотоос ачсанаар өнөөдөр 12 цагт Эрээн боомтод ирлээ.

Хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачихыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ бүх хүчин чадал, нөөц боломжоо дайчлан, эхний 56 вагон өчигдөр Улаанбаатар хот руу хөдөлсөн байна.

ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн уулзалт, хэлэлцээрийн дүнд энэ сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тн АИ-92 автобензиний эхний ээлж 1210 тн АИ-92 автобензин ачсан 20 вагон энэ сарын 27-нд нийслэлийн Толгойт өртөөнд ирж, шатахууны агуулахуудад хуваарилжээ. Үлдсэн 300 орчим тн АИ-92 автобензиныг үйлдвэрээс ачсан 5 вагон замдаа явж байгаа аж.

Хятад улсаас импортлох 724 вагон автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээврийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах талаар ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, УБТЗ, шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагатай хамтран, шуурхай ажиллаж байгааг УУХҮЯ мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.130] 2021-09-30 05:54:24

Хөөрхий муу монголыг өрөвдөхдөө л өгдөг байх даа

Зочин [66.181.161.80] 2021-09-29 13:16:14

Бид хоер сайхан хөршдөө талархаж байна. Баярлалаа.

зочин [103.140.11.149] 2021-09-29 10:03:15

болж дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.