Их Британи аялал жуулчлалын улаан жагсаалтаасаа Монгол тэргүүтэй 47 орныг хасахаар болжээ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /Euronews/. Их Британийн Засгийн газар энэ сарын 11-нээс эхлэн аялал жуулчлалын улаан жагсаалтаасаа 47 орныг хасахаар болсноо мэдэгдлээ.

Ингэснээр тэдгээр орноос ирэх вакцинд хамрагдсан хүмүүст зочид буудалд тусгаарлагдах шаардлага тавихгүй бөгөөд зөвхөн хоёр хоногийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариу шаардана.

Мөн Энэтхэг, Турк, Гана зэрэг 37 орны вакцины баталгааг хүлээн зөвшөөрөхөөр болсныг Их Британийн Тээврийн сайд Грант Шеппс мэдээлсэн байна. Харин улаан жагсаалтаас хасагдсан ч вакцины баталгааг нь хүлээн зөвшөөрөөгүй орнуудаас ирэх иргэдийн хувьд 10 хоног тусгаарлагдах шаардлагатай хэвээр байна.

Ирэх даваа гаргаас улаан жагсаалтаас хасах орнуудад Афганистан, Ангол, Аргентин, Боливи, Ботсвана, Бразил, Бурунди, Кабо-Верде, Чили, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Коста-Рика, Куба, Эритрей, Эсватини, Этиоп, Гүрж, Гайана, Индонез, Лесото, Малави, Майотт, Мексик, Монгол, Монтенегро, Мозамбик, Мьянмар, Намиби, Балба, Парагвай, Филиппин, Руанда, Сейшелийн арлууд, Сьерра-Леон, Сомали, Өмнөд Африк, Судан, Суринам, Танзани, Тайланд, Тринидад ба Тобаго, Тунис, Уганда, Уругвай, Замби, Зимбабве багтжээ.

Харин Панам, Колумби, Венесуэл, Перу, Эквадор, Хаити, Доминикан зэрэг долоо орныг улаан жагсаалтад хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.27] 2021-10-10 09:00:57

Ёстой юу ч гэмээр үхэрнүүд юмбдэ наад улсууд чинь байнга ингэж шинэчилж байдаг юм шүү дээ ццу

Зочин [202.9.46.70] 2021-10-08 07:30:24

аялахын дон шүгэлсэн европчууд.

Зочин [66.181.161.110] 2021-10-08 05:16:07

Зөв газарааа л байгаам байна дааа хөөрхий бидний мо нууд


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.