СЕХ: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулна

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт 18,796 сонгогч саналаа өгч, 37,03 хувийн ирцтэй, 28 дугаар тойрогт 45,151 сонгогч саналаа өгч, 39.61 хувийн ирцтэйгээр энэ удаагийн нөхөн сонгуульд оролцжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “...сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан байдаг.

Иймд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй нийт 131 хэсэгт нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр явуулахаар Хорооны хуралдаанаас шийдвэр гаргав гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.



Сэтгэгдэл

Зочин [43.242.243.101] 2021-10-12 00:18:28

Монголчууд одоо АН-г луйварчдын хуйвалдааны мафи гэдгийг хот хөдөөгүй мэддэг болсон байнаа, Дубайн гэрээг Монголд ашигтай болгохыг тасалдуулж хахууль авах гэж зүтгэж байгаа, Луйвардаад буцааж Хүрэлсүхэд хураалгасан үйлдвэр заводууд, лицензүүдээ буцааж дээрэмдэх гэж байгаа, Хонгилчдоо авч үлдэх гэж улайрч байгаа зэрэг нь одоо нэгэнт олны өмнө ил болжээ

ard [183.197.62.192] 2021-10-11 11:45:12

odoo boiloo yn songuul be naad owchinoo hurdan darj aw

songuulia bolio [202.21.124.66] 2021-10-11 08:58:43

mongol ulsad yamarch hereggui uchir buh namuud tatgalzaad MANgaruud ajilaa hiij uls ornoo manduulmaar bna, neeh tuluululgui enee tree gej hutsaad yugehev, yalgaagui shuudee, ter Shurik patsaan l amidralaa uud tatah bh

Иргэн [139.5.216.19] 2021-10-11 07:53:06

Наад сонгуулиа болиоч МАН биш бол яахав энэ түрэмгий намыг дүүрэг хэсэгээр нь хүмүүсийг нь өөрчилөх хэрэгтэй.Дандаа олон жил МАН д үйлчилсэн хүмүүс байдаг сууриар нь өөрчиллөх хэрэгтэй.Тэгээд дандаа мах намаар тэтгүүлсэн даварсан гаж хүмүүс л байдаг шүү дээ.!!!!!!!???????яасан их мөнгө үрж өр тавьдаг луйварчид вэ болио!!!!!!!!!!

Зочин [64.119.27.9] 2021-10-11 06:34:15

БАС ЗАХУУДЫГ ХОРИГЛОХ УУ? АМРАЛТЫН ӨДӨР СОНГУУЛЬ ХИЙХ ЮМ УУ? ХУУЛИА МӨРДӨӨЧ ЭЭ

Зочин [66.181.191.32] 2021-10-11 06:04:12

Энэ одоо хэнд ч хэрэггүй юмаар маш их ач холбогдолтой оролдоод байх юм. Хэн нь ч сонгогдсон худлаа ярьдаг хулгай хийдэг, өөрсдөө баяждаг сонгогдохдоо амласнаа таг мартдаг. Ийм нөхдүүдийг хэнийг нь ч сонгосон ялгаагүй, мөн сонгоод ч яахын гэсэн үзэл давамгайлж иргэд саналаа өгөхгүй бухимдаж дургүйцэж байна. Ер нь энэ улс орон өөдийн бараа харахаа болилоо, улстөрчид нь гадныханд бүх талаараа худалдагдсан байна. Монголчууд босч тэмцэх цаг нь болжээ л гэж жирийн иргэд бид үзэж байна. Өөр сонголт алга, өөрөөр сайжрах дүр зураг ажиглагдахгүй байна.

ЗОЧИН [64.119.19.28] 2021-10-11 05:26:56

ЯМАРЧ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ СОНГУУЛЬД НАМУУД ОРОЛЦОЖ НЭРЭЭ БААСТЛАА, НЭР ДЭВШҮҮЛЖ ОРОЛЦОХ ЯМАРЧ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН, АЛЬ НЭГ НАМ 1 СУУДАЛ АВААД ЮУЧ ӨӨРЧЛӨЖ, ЯМАРЧ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ, МАН-Ч ЯЛГААГҮЙ,

Зочин [64.119.31.162] 2021-10-11 05:09:16

дахиад хүрэхгүй бол яахав

[103.80.210.183] 2021-10-11 04:58:08

сонгулийн санал хураах хэрэг байна уу? дахин дахин хэд ч санал хураасан энэнээсээ доордоно. нэр дэшигчдээ бүгдийг нь соль.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.