СЕХ: Нэмэлт санал хураалтын ирц, саналын тоог эхний санал хураалтын ирц, саналын тоон дээр нэмж тооцно

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгууллаа. Тус санал хураалтад оролцсон сонгогчдын өгсөн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулахаас гадна 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулан нягталлаа.

Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 18,759 сонгогч санал өгсөн бөгөөд санал тэмдэглээгүй саналын хуудас 153 ш, хүчингүй саналын хуудас байхгүй. 28 дугаар тойргийн 59 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 45,135 сонгогч саналаа өгсөн, санал тэмдэглээгүй саналын хуудас 525 ш, хүчингүй саналын хуудас байхгүй. /Эдгээр тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоог хүснэгтээс харна уу./

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг үндэслэн дээрх хоёр тойргийн 131 хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07:00-22:00 цагт нэмэлт санал хураалт явуулахаар Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлээд байна. Нөхөн сонгуулийн санал хураалтын ирц, саналын тоо, саналын хуудас болон холбогдох бусад баримт, тоног төхөөрөмж зэргийг хамгаалалтад авч, битүүмжлэн лацдаад байна.

Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно. Уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай юм.

Улсын Их Хурлын сонгуульд 18-р тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо (Санал өгөх тоо 1)

Цагаанхүүгийн ИДЭРБАТ (МАН)

13,700

73.03%

Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР (АН)

3,719

19.83%

Алтанхуягийн БАРХҮҮ (ИЗНН)

280

1.49%

Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ (АТОЗН)

153

0.82%

Дамбадондогийн БААТАРЖАВ (ШИНЭН)

192

1.02%

Магнайбаярын ЧИНГИСХААН

562

3.00%

Нийт

18,606

Улсын Их Хурлын сонгуульд 28-р тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо (Санал өгөх тоо 1)

Энхбаярын БАТШУГАР (МАН)

24,382

54.02%

Эрдэнийн БАТ-ҮҮЛ (АН)

5,000

11.08%

Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА (ИЗНН)

3,043

6.74%

Бадрахын НАЙДАЛАА (ЗХЭЭ)

5,269

11.67%

Шоовдорын ТӨМӨРСҮХ (ЭЧХН)

109

0.24%

Аюурзанын ОТГОНБААТАР (ҮБЗН)

3,255

7.21%

Логийн ЦОГ (ДМН)

200

0.44%

Алтанцэцэгийн БАТДОРЖ (АТОЗН)

80

0.18%

Цэндсүрэнгийн ГАНТУЛГА (ШИНЭН)

1,434

3.18%

Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

1,838

4.07%

Нийт

44,610


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.101] 2021-10-12 02:20:23

Дахин санал хураалтад зөвхөн өмнө нь санал өгөөгүй сонгогчид санал өгөх нь хэнд ч тодорхой зүйл дээ

Zochin [66.181.161.43] 2021-10-12 01:01:04

Дураараа тэ? 1 гишүүнд 1 иргэн 2 удаа санал өгдөг яамар хууль байна

Зочин [43.242.243.101] 2021-10-11 23:55:03

Ард олон одоо АН-г хот хөдөөгүй таньж мэддэг болжээ. Бүх юмыг харлуулдаг, бүх юмыг гутаадаг, тэгээд Монголын хамаг үйлдвэр заводыг сорчлон дээрэмдсэн зэрэг нь нэгэнт тодорхой болжээ

Зочин [66.181.161.102] 2021-10-11 14:15:13

Goshin shog

Зочин [64.119.26.173] 2021-10-11 13:48:15

Ард түмний сонголтыг бүү басамжил, хийсэн юмтай хэлэх үгтэй улс төрийн хүчинд дахин итгэл өглөө!!!

иргэн [64.119.23.149] 2021-10-11 13:11:36

Бат шугар мөнгөөр санал худалдаж бна гэж гадуур шуугиж бна .үнэн бол энэ хүний нэрийг тат эсвэл Согуулиа блиод Огцорцогоо МА Н ийнхан одоо хангалтай та нар угаасаа хэн ч гарсан та нар юу ч хийхгүй Дарамтлагч .баривчлагчид болж байна.

Зочин [43.242.243.101] 2021-10-11 11:14:47

АН Дубайн гэрээг Монголд ашигтай болгох асуудлыг зогсоож Рио-гоос хахууль авах гэж улайрч байгаа, мөн Луйвардаад хураалгасан үйлдвэрүүд, лицензүүдээ буцааж луйвардах гэж улайрч байгаа, Мөн Хонгилчдоо авч үлдэх гэж улайрч байгаа … зэргийг одоо ард олон ойлгосон байнаа

Зочин [66.181.161.96] 2021-10-11 08:38:24

МАН -д бөлдөгдүүлж ханахгүй юм аа .


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.