Дэлхийн хамгийн анхны гурвалсан холбоо бүхий хиймэл дагуул 2022 онд хөөрнө

Aдмин / Технологи

Hancom групп 2022 оны эхний хагаст дэлхийн хамгийн анхны гурвалсан холбоо бүхий, БНСУ-ын анхны хувийн хиймэл дагуул болох Sejong-1-ийг хөөргөх болсноо зарлалаа.

Sejong-1 хиймэл дагуулыг хөөргөснөөр сансар-агаар-газар буюу хиймэл дагуул, нисгэгчгүй нисэх төхөөрөмж/дрон, газрын суурин станцыг холбосон зайнаас тандсан мэдээний үйлчилгээ бүхий хамгийн анхны холбоо үүсч байгаа юм.

Sejong-1 нь кубсат ангиллын жижиг хиймэл дагуул бөгөөд 20 см өргөн, 10см урт, 30см өндөр, 10.8 кг жинтэй. Энэхүү дагуул нь дэлхийг өдөрт 14-16 удаа бүтэн тойрох ба 5 м-ийн оронзайн шийдтэй 7 сувгийн мэдээг авна.

Hancom групп Sejong-1 хиймэл дагуулын мэдээг хөдөө аж ахуй салбарт түлхүү ашиглахаар зорьж байгаа бөгөөд уг хиймэл дагуулын цуврал болгон дахин 4 хиймэл дагуулыг 6 сар тутамд хөөргөн, ойн нөөцийн менежмент, гамшгийн менежмент, хот суурин газрын өөрчлөлт зэрэгт ашиглахаар төлөвлөж байна.

Түүнчлэн, Hancom групп АНУ-ын Spire Global компанитай хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн хүрээнд HD-500 зураглалын дроныг танилцуулсан. Энэ нь үзэгдэх гэрэл, ойрын нэл улаан, дулааны сенсор бүхий өдөр, шөнийн 2 камертай, оптикийн камер нь биетийг 135 дахин томруулж, ойрын нэл улаан, дулааны камерууд нь хүнийг 20 км, тээврийн хэрэгслийг 50 км-ийн зайнаас мэдрэх чадвартай юм.

Эх сурвалж: http://www.geospatialworld.net

http://www.prnewswire.com


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.