JUNIOR багцын хэрэглэгч болоод БЭЛЭГТЭЙ урамшуулалд хамрагдаарай!
Голомт банкнаас хүүхэд, залуучуудад зориулсан Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж, Шинэ үеийн дижитал хэтэвч SocialPay аппликэйшн, олон улсын эрхтэй The Color card, Smart Bank аппликэйшн, Easy Info зэрэг үйлчилгээг багтаасан “JUNIOR” багц бүтээгдэхүүнийг үйлчилгээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл “JUNIOR” хүүхэд залуучуудын санхүүгийн багц нь шинэ хэрэглэгчдэдээ зориулан ээлжит урамшууллаа зарлалаа.
Та Голомт банкны өөрт хамгийн ойр байрлах салбарт JUNIOR багцыг шинээр нээлгэж, хадгаламждаа 100,000₮-өөс дээш дүнтэй орлого хийсэн тохиолдолд “Polly” брэндийн багц бүтээгдэхүүнийг 5%-ийн хөнгөлөлттэй үнээр авах эрхийн бичиг болон Өргөө кино театрт кино үзэх 1 үнэгүй + 1 (50% хөнгөлөлттэй) тасалбар бэлгэнд авах боломжтой.
Урамшуулал олгох нөхцөл:
- Шинээр JUNIOR багц нээлгээд, Алтантүлхүүр хадгаламждаа 100,000₮ /Үүнтэй тэнцэх ам.доллар/ ба түүнээс дээш дүнгээр орлого хийх
- Хуучин Алтантүлхүүр хадгаламжаа JUNIOR багц руу шилжүүлээд 100,000₮ /Үүнтэй тэнцэх ам.доллар/ ба түүнээс дээш дүнгээр орлого хийх
Junior багц нь хүүхэд, залуучуудад багаас нь санхүүгээ бие даан удирдах, орлого зарлагаа хянах, төлөвлөх цаашлаад санхүүгийн боловсролыг олгох зорилготой билээ. Тиймээс хүндэт эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж, “JUNIOR” багцыг нээлгэн, тэднийг санхүүгийн боловсролтой иргэн болж төлөвшихөд нь туслаарай. Голомт банкны “JUNIOR” багц нь шинэ үеийн эцэг эхчүүдийн ухаалаг сонголт болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Та JUNIOR багцын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна
ЛУУСНЫ ХЭРЭГ БУЮУ АРАН 1
Ээлжит баривчилгаа эцэстээ замхраад дуусах уу эсвэл олсны үзүүрээс атгасан уу?
12 настай охиныг хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял оноолоо
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу
Нулимс асгаруулагч хийд хордсон 147 дугаар сургуулийн 30 гаруй сурагчид хордлого тайлах эмчилгээ хийж байна
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө