Алтанбулаг Олон улсын авто замын боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг нээлээ

Aдмин / Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал:

-Спорт заалны үйл ажиллагааг хэвийн явуулахаар боллоо. Тэгэхдээ олныг хамарсан уралдаан, тэмцээнийг зохион байгуулахгүй.

-Баар, караоке, рестораны үйл ажиллагааг хэвийн явуулна. Гэхдээ бүх ажилчидаа вакцины 3 тунд хамруулсан байх. Мөн мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг даган, хариуцлагын гэрээ байгуулсан байх.

-Хүнсний дэлгүүрүүд үдшийн 00.00 цаг хүртэл ажиллах.

-Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг нээхээр боллоо. Энд нийт иргэд зорчих хөдөлгөөнийг зөвшөөрөөгүй, зөвхөн 5 тонноос дээш ачааны тээврийн хэрэгсэл хамрагдах аж. Энэ зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслэлийн жолооч болон туслах жолооч бүгд 3 дахь тундаа хамрагдсан байх. ПСР шинжилгээтэй байх. Буцаж ирэхдээ түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх зэрэг шаардлагыг тавьж байгаа аж. Мөн ОХУ-д суралцаж байгаа оюунтан сурагчид, эмчилгээнд явж буй иргэд, дипломат алба хаагчид, ОХУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд, түүнчлэн буяны ажил, гачигдалтай, зөвшөөрөгдсөн ачаа тээврийн хэрэгсэлийг УОК-ын зөвшөөрлөөр, холбогдох бичиг баримтыг нь үндэслэн энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрүүлэх журам гарчээ. УОК-т хүсэлтээ өгсөн дээр дурьдагдсан шалтгаантай иргэдийн нэрс Алтанбулаг боомт дээр ирсэн нөхцөлд саадгүй хилээр нэвтрэх юм байна.

Хуралдааны үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Ш. Оргил:Бид ковид гарсан үеэс эхлэн иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох хаахгүй байх тал дээр анхаарч ажилласан. Цаашид ч иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ орлого, амьжиргааны түвшинг хэвийн байдалд оруулахад илүү анхаарч хаалттай байсан үйлчилгээнүүдийг нээнэ хэмээн хэллээ.

Өнөөдөр өдөр Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Алтанбулаг боомтод ажиллаж, том оврын ачаа тээврийн жолооч нарыг хил нэвтрүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтын бодит байдлыг үзэж, мэргэжлийн байгууллагуудтай санал солилцсон юм.


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.193] 2021-10-17 12:55:21

Оросоос ямар ч хаалт шахалт огт байхгүй. Өөрсдөө зохиомол хомсдол үүсгэж дундаас нь ашиг хайдаг юм шиг сэтгэгдэл төрөхөөр байна шүү! Хилээ чөлөөтэй нээж, бараа бүтээгдэхүүнээ яаралтай оруулаарай! Юмны үнэ дураараа нэмээд байна цаана чинь! Өндөр торгууль удахгүй тавигдана биз.

h [202.9.46.17] 2021-10-15 02:52:53

хуц том том хуцхаас өөр юм чадахгүй малууд дуцгаа бай хаах нээхэээ ажил авсанишииддэг юмммммм лалруудааа

Зочин [66.181.160.102] 2021-10-15 01:47:00

Манайхан өөрсдөө л хаагаад байгаа гэсэн, Оросууд бол нэг их тоохгүй байна лээ. Хиагт дээр ирсэн ачааг сар хагас авч чадахгүй хүлээж байгаа хүмүүс байна

Зочин [103.10.22.54] 2021-10-15 00:33:02

манайхан өөрсдөө хаагаад байдаг юмуу ямар тэнэг юм бээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.