Ч.Отгочулуу: 2022 оны төсөв Монголчуудаа архиа их ууж, тамхиа их тат гэсэн төсөв болжээ

Aдмин / Эдийн засаг

АН-ын "4-11" мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн цагт АН-ын дэд дарга Д.Ганбаяр, Ч.Отгочулуу нар оролцов. Мэдээллийн эхэнд Д.Ганбаяр: "УИХ-ын нөхөн сонгуулийн 18, 28-р тойрогт хууль бус сонгууль зохион байгуулсан гэж үзэж байна. Ингэж үзэх хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр болон төрийн албан хаагчдийг дагуулан Хэнтий аймгийн Дадал, Батноров, Биндэр сумуудад иргэдтэй очин уулзалт хийж, сонгуулийн үр дүнг өөрийн намын талд гаргах гэж ажилласан талаарх мэдээллийг Хэнтий аймгийн АН-аас ирүүлсэн байгаа. Энэ асуудлыг СЕХ-нд 2021 оны 10-р сарын 9-ний өдөр гомдол гаргасан. СЕХ уг асуудлыг ЦЕГ-т шилжүүлсэн байгаа. МАН-ын зүгээс сонгогчдын саналыг худалдаж авч, сонгогчдод ноцтой нөлөөлж байгаа нь Үндсэн хуулийн 3,2-т тусгасан төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн энэ үйлдлүүдийг бид Эрүүгийн хуулийн 14,5,3-т зааснаар сонгогчдыг эд хөрөнгө, мөнгөөр татах, санал худалдан авсан гэж үзэж байна." гэсэн юм.
Харин АН-ын дэд дарга, эдийн засагч Ч.Отгочулуу: "Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газраас ирэх оны улсын төсвийг УИХ-д өргөн барьсан байна. Үүнд дүгнэлт хийлээ. Онцлох байдлаар хэдэн зүйлийг нь танилцуулья.
Нэгдүгээрт дарамтыг нэмэгдүүлсэн төсөв болжээ. Төсвийн орлогыг дунджаар 31,2 орчим хувиар нэмсэн нь татвар төлөгчдийн нуруун дээр ирэх ачааг 30 хувиар өсгөх юм байна. Пиарыг их хэмжээгээр хийх юм шиг байна. Соёлын сайдын төсвийг их хэмжээгээр нэмсний цаана телевиз, сайтууд болон сэтгүүчид рүү дайрдаг тролл армид зарцуулах мөнгө явж байх магадлалтай юм.
Архи, тамхины хэрэглээнээс олж байгаа нийт орлогыг бараг хагас их наяд төгрөгөөр өсгөнө гэж тооцжээ. Монголчуудыг архиа их уугаад, тамхиа сайн тат гэж байгаа нь харагдаж байна. Энэ мөнгө Цахим наадам, Дижитал үндэстэн гэдэг шиг зүйлд зарцуулагдах вий.
Товчхондоо бол судалгаагүй төсөв болжээ. Эдийн засагт юу болоод байгааг манай улстөрчид сайн ойлгоогүй байна. Манай эдийн засагт юу болоод байгаа вэ? гэхээр хил гааль, боомт дээр маш их хүндрэл, түгжрэл үүссэн байна. Үүнд маш бага мөнгө зориулсан байна. Дарханы замыг яах гэж байна вэ? АХБ, ЕСБХБ-ууд зэрэг гадны байгууллагууд хил гаалийн асуудалд анхаарлаа хандуулж, улаан бүсийг санхүүжүүлэхээр байна. Үүнд нь талархъя. Харамсалтай энэ удаагийн эрх баригчдын төсөв улсын төсөв биш байна. Улс төрчдийн төсөв болжээ.
Мөн архи, тамхины хэрэглээг дэмжсэн төсөв болжээ. Архи, тамхины хэрэглээнээс олж байгаа нийт орлогыг бараг хагас их наяд төгрөгөөр өсгөнө гэж тооцсон байна. Энэ нь Монголчуудыг архиа их уугаад, тамхиа их тат гэж уншигдаж байна.
НӨАТ-ыг өсгөсөн, өр зээлийг өргөмжилсөн төсөв болжээ. Төсвийн алдагдал асар их, үүнийгээ гадаад дотоодын зээл, бондоор хаана гэжээ. Ковидтойгоо сүжирсэн төсөв болсон байна. Ковидын хуулийг далимдуулж тендергүй төсөв зарцуулж байна. Ардаа алагчилсан төсөв болжээ. Хэнтий аймагт маш өндөр төсөв тавьсан байна. Сум болгонд музей, соёлын төв барих ч одоо СХД-т гурван ээлжээр хичээллэж байна, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. Улсын төсвийн зардлыг 30 хувиар өсгөжээ. Хувийн хэвшлийн компани тэр дундаа барилгын салбарын 40 хувь дампуурсан байхад тендерчид улсаас мөнгө авч урдаас бараа материалыг төвөггүй аван үр ашиггүй зарцуулалт явагдаж байна. Хувийн хэвшлийг шахсан төсөв болжээ." гэлээ.
www.sonin.mn


Сэтгэгдэл

Df [64.119.24.1] 2021-10-16 00:46:00

За отгочулуу одоо болондоо Оюунтолгой төслийг магтаад баахан худлаа юм яриад байдаг төсвийг муулаад чиний толгой хашаа эргэсэн вэ

Зочин [103.14.36.250] 2021-10-15 09:04:43

Ugaasaa dampuursan uls shdee, odoo neg dorgioj sain segsreh sereeh nuraaj baij l gaigui boloh baih

Зочин [203.98.76.192] 2021-10-15 08:45:20

Хүрэлбаатарын үеийн төсөв маш хангалтгүй байсан, одоо Жавхлан сайд гайгүй юм оруулж ирэх байх гэсэн чинь бас л төсөвийн төсөөллөө нэмээд ороод ирэх юм. Улс дампуурлаа.

борлыобөрылорөбо [203.23.199.89] 2021-10-15 05:26:59

Сда коммент уншихын аргагүй болчихсон байна дөө. МАН-ын троллууд мэдээ нийтлэгдэнгүүт л сүргээрээ орж ирээд МАН-ыг магтаад АН-ыг доош нь хийгээд байх юм даа. АН-ыг доош хийх шалтгаан байхгүй. Өнөөдрийн энэ эмх замбараагүй, хариуцлагагүй, уруудсан, доройтсон нь МАН-тай л холбоотой штээ. Буруугаа хэнээс хайх гээд байна аа. МАН

Зочин [202.126.90.44] 2021-10-15 09:31:22

Тархины тураалууд.

Зочин [103.14.36.250] 2021-10-15 09:05:26

harin tiimee ho

зочин [150.129.141.28] 2021-10-15 05:03:16

АН ын хан сайн шүү уутны амыг уруу нь харуулж сэгсэрчихээд яваад өгдөг хүнд гарууд гэхүү дээ

Өрөвдөгч [150.129.143.118] 2021-10-16 13:03:09

Иш хөөрхийдөө.

Зочин [122.201.23.28] 2021-10-15 05:00:41

Үнэнийн хажуугаар дуугай сууж болохгүй ээ, Харамсалтай нь МАН-ынхан үүнийг хүлээж авахгүй ээ, Тэдэнд өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэж л үзнэ

ЗОЧИН [202.126.88.200] 2021-10-15 02:45:17

АН ГЭЖ ЮМ БОЛГОНЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ ГЭСЭН ҮНЭН СЭТГЭЛГҮЙ ЛАЛРУУД БАЙХ ЮМ ДАА ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ ЗАСАЖ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛАА ХЭЛЭЭЧ НАМЫН БҮЛГЭЭРЭЭ ДАМЖУУЛ ХИЙ ХООСОН БИТГИЙ ЦАЛЧААД БАЙ

Зочин [172.58.141.162] 2021-10-16 00:31:51

chalchaad gedgiin!

tusa [66.181.168.82] 2021-10-15 01:31:51

Төсөв мэдэхгүй хүнтэй юу ярихав дээ. Улсын төсвийн орлогын 30 орчим хувийг архи , тамхины албан татвар бүрдүүлдэг. Татварыг өсгөж тооцох нь хэрэглээ нэмэгдүүлж байгаа хэлбэр биш гэдлгийг хэлье. Ийм юм ойлгодогүй АН-ын дэд даргатай байх гэж дээ. Хэт мушгин гуйвуулах нь муу үр дагавартай даа. Дүү хүү.......................


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.