Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулав

Aдмин / Орон нутаг

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Хадлан тэжээл бэлтгэх иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах удирдамж”-ийн дагуу хойд болон зүүн бүсийн аймгуудын Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Нийт 429 хадлан тэжээл бэлтгэх иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, барилга байгууламжид хяналт шалгалт хийгдэж, Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, дүрэм зөрчсөн 629 зөрчил дутагдлыг илрүүлж, 420 зөрчил буюу 67 хувийг газар дээр нь арилгуулсан байна.

Бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 35, мэдэгдэл 121, танилцуулга 9, дүгнэлт 2-ыг бичиж, тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.

Хяналт шалгалтаар ой, хээрийн гал түймэр гарсан үед ажиллах мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн хүн хүч, техник хэрэгслийг ажиллуулах төлөвлөгөөнд тодотгол хийж, томилгоожуулаагүй, техник, багаж хэрэгслийн нөөц хангалт, бэлэн байдал хангалтгүй, аж ахуйн нэгж байгуулагад зайлшгүй байх анхан шатны гал унтраах багаж хэрэгсэл байхгүй, шатах тослох материалыг ил задгай хадгалсан, тээврийн хэрэгсэлд оч баригч хийгээгүй, тээврийн хэрэгслийн цахилгааны утас гэмтэлтэй, ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, санамж, тэмдэглэгээг хийж байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд тогтоогдож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.