Унгарын Засгийн газраас амьсгалын аппарат хандивлав

Aдмин / Нүүр

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбалатай өнөөдөр уулзлаа. Унгар улсын Засгийн газраас хандивласан хоёр ширхэг амьсгалын аппаратыг Элчин сайд Борбала Анна Обрушански хүлээлгэн өгөв.

Уулзалтын үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө амьсгалын аппарат хүлээлгэн өгсөн Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннад талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн амьсгалын аппаратыг ачаалал ихтэй ажиллаж байгаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон амьсгалын аппарат шаардлагатай байгаа дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдлээ.

Элчин сайд Др.Обрущанский Борбала тус амьсгалын аппаратыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаад туйлын баяртай байгаа гэдгээ илэрхийлэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.25] 2021-10-17 16:08:14

Лалрууд тусламж авч хувьдаа шаана. Бусад улсад тусламж барьдаг болуу. Агтны хариу жилдээ аяганы хариу өдөртөө гэдэг дээ. Өр шаагаал суухын. Тэрийгээ лаг ажил гээд бодцон

иргэн [59.153.115.239] 2021-10-16 04:57:17

Тусламж гаднаас аваад л өгөөд л байх юм.Гэтэл өдөр 15 -20 хүн эндээд байх юм ямар учиртай юм вэ?????!!!!!!!ёстой юу хийж чадахгүй төр юм аа.!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.