Ахлагчийн дамжааг амжилттай зохион байгууллаа

Aдмин / Хууль

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг түшиглэн “Рот /батарей/-ын ахлагчийн дамжаа”-г 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс нэг сарын хугацаатайгаар амжилттай зохион байгуулж явууллаа.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар зохион байгуулсан 5 дахь удаагийн дамжаанд Зэвсэгт хүчний 23 нэгтгэл, анги, салбарын 50 гаруй ахлагч суралцаж, амжилттай төгсөөд байна.

Энэхүү дамжааны төгсөлтөд зориулсан ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болор болон албаны бусад бүрэлдэхүүн оролцлоо.

Дамжаанд хамрагдсан ахлагч нар батлагдсан сургалтын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу манлайлах чадвар, цэргийн алба, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах болон ерөнхий тактик, жагсаалын бэлтгэл, биеийн тамирын бэлтгэлээр нийт 4 багц цагийн хичээлийг танхимын хэлбэрээр судалсан бөгөөд хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, судалгааны ажлыг боловсруулах, илтгэх зэргээр өөрсдийн ур чадвараа ахиуллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.