Спортын заал танхим өглөөний 6-8 цагт иргэдэд нээлттэй болно

Aдмин / Спорт

БТСУХ-ноос Биеийн тамир, спортын салбарын сургалт 11 дүгээр сарын 17, 18-нд зохион байгуулж, “Төсөв санхүүгийн шинэтгэл” сэдэвт спортын салбарын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийн талаар оролцогчдод танилцуулав.

Мөн гүйцэтгэлийн үр дүнд суурилсан төсвийн санхүүжилт болон шинэ тогтолцоонд шилжих үйл явцын талаар мэдээлэл хийсэн байна.

Сургалтад биеийн тамир, спортын салбарын удирдлагууд, санхүүгийн салбарынхан оролцохын зэрэгцээ аймаг, орон нутгийн биеийн тамирын мэргэжилтнүүд цахимаар оролцжээ.

Биеийн тамир, спортын улсын хорооноос ирэх жилүүдэд хийх ажлынхаа 70-80 хувийг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд “Илүүдэл жингүй Эртэч Монгол” төслийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн өглөө 6-8 цагийн хооронд фитнесс, иог, заал, танхим зэрэг спортын чиглэлийн бүх талбайг үнэ төлбөргүй, нээлттэй болгохоор ажиллаж байгаа юм байна.

Үүний үр дүнд иргэд ажилдаа явахаас өмнө, өглөө эрт дасгал хийж, биеэ чийрэгжүүлээд дараа нь үндсэн ажлаа эхлүүлдэг дадал хэвшлийг бий болгох боломж бүрдэх юм. Өглөө төдийгүй оройн цагаар ч иргэд, олон нийт дасгал, хөдөлгөөн хийх орчин, нөхцлийг бүрдүүлэхээр зорьж байгаа аж.

“Олон жилийн өмнөөс БТС-ынхан энэ шинэтгэл, реформыг хийхээр Засгийн газар болон бусад холбогдох яамтай саналаа солилцсон. Харин өнөөдөр хүсэн хүлээсэн төлөвлөгөө маань бодит ажил болж, хөрсөн дээрээ буух гэж байгаад бид баяртай байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр онцолж байв.

Тэрбээр: “Илүүдэл жингүй Эртэч Монгол” төсөл хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлэхээр Төсөв санхүүгийн шинэтгэл” сургалтыг зохион байгуулж байна. Бид 2 өдөр төсөв санхүүгийн шинэтгэлийн хүрээнд аймаг, орон нутаг болон дүүргийн биеийн тамир, спорт хорооны удирдлага, санхүүгийн мэргэжилтнүүдийг хамруулсан энэ сургалтаар 2022-2025 он хүртэл хэрэгжүүлэх салбарынхаа эдийн засгийн үйл ажиллагааны талаар мэдээллээ. Улсын хэмжээнд биеийн тамирын салбартай холбоотой төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй, энэ шинэчлэлийг цааш хэрэгжүүлэх 600 орчим хүн цахимаар холбогдсон болохоор өндөр ач холбогдолтой сургалт боллоо” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.