Б.Болдбаатар: Шахмал түлшний шуудайг зургаан тэрбум төгрөгөөр БНХАУ-аас авснаас дотоодынхоо үйлдвэрийг дэмжих нь хамаагүй ашигтай шүү дээ

Aдмин / Эдийн засаг

"Таван толгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлшний улаан шуудай урд хил хааснаас үүдэн сүүлийн өдрүүдэд тасраад байгаа билээ. Тэгвэл тус компанийн зүгээс энэ жил 10 сая шуудайг зургаан тэрбум төгрөгөөр импортоор авахаар төлөвлөсөн гэх мэдээлэл бий. Сайжруулсан шахмал түлшний шуудай хомсодсонтой холбоотойгоор “Таван толгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Г.Даваабаатараас тодрууллаа.


САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ 25 КИЛОГРАММЫН ШУУДАЙГ ДОТООДОД ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧРААС УРД ХӨРШӨӨС АВЧ БАЙНА ГЭВ

-БНХАУ-ын хил хаасантай холбоотойгоор дотоодод шахмал түлшний шуудайн хомсдол үүсч байна. Одоогоор нөөц хэр хангалттай байна вэ?

-Өнөөдрийн байдлаар (өчигдөр) сайжруулсан шахмал түлшний 25 килограммын савлагаатай шуудайн 14 хоногийн нөөц байна. Бид 1.650.000 ширхэг шуудайг БНХАУ-аас татахаар ажиллаж байгаа. Тодруулбал, хоёр вагонд ачигдаж ирэхээс эхний вагонд ачигдсан байгаа. Тэгэхээр ойрын өдрүүдэд ороод ирнэ гэсэн үг. Шуудайны савлагаанаас үүдэлтэйгээр түлшний хомсдол үүснэ гэсэн ойлголт байхгүй.

-Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх боломж бололцоо байгаа юу?

-Та бүхэн анзаарсан бол 25 килограммын савлагаатай шуудай нь гадуураа гялгар бүрхүүлтэй байдаг. Энэ бүрхүүл нь шахмал түлшийг ус чийгээс хамгаалах зориулалттай. Тэгэхээр дотоодын компаниуд маань үнэхээр үүнийг хийж чадахгүй байгаа юм. Яахав, энгийн шуудайн материалыг холбож оёод нэг тонн болон 100 килограммын савлагаатай шуудайг хийж болж байгаа.

-Тэгэхээр шуудайн материалаас хамаараад түлшний чанарт нөлөөлнө гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Түлш ус чийг авч болохгүй учраас хадгалах, нөөцлөх тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр 25 килограммын савлагаатай шуудай нь өөрөө ус чийгээс хамгаалах зориулалттай болохоор савлахаас өөр аргагүй байдаг. Одоогийн байдлаар манайхан дотооддоо 25 килограммын савлагаатай гялгар улаан материалыг үйлдвэрлэж чадахгүй байгаа. Түүнчлэн энэ 25 килограммын шуудайг чинь үйлдвэрлэе гэсэн санал хараахан ирээгүй. Харин 100 болон нэг тоннын савлагаатай шуудайг манайд нийлүүлээд явж байгаа.

-Дотоодод зориулалтын шуудай үйлдвэрлэхэд ямар асуудал үүсээд байна вэ. Материал нь чанаргүй байна уу, уутны гялгар материал дээр нь хэвлэх технологи байхгүй гэсэн үү?

-Хэвлэх гэхээс илүүтэй тухайн гаднах бүрхүүлдээ байдаг. Манайд энэ технологи нь хараахан нэвтрээгүй байна л даа. Гэхдээ цаашдаа манайхан үнэхээр үйлдвэрлэх боломжтой бол дотоодоосоо л авна шүү дээ.

МАНАЙ УЛСАД ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШУУДАЙ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР ЭНЭ ЗУН БАЙГУУЛАГДСАН Ч ТЕНДЕРТ ШАЛГАРААГҮЙ

Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Болдбаатартай ярилцлаа.


-Сайжруулсан түлшний шуудайг 560-594 төгрөгөөр урд хөршөөс худалдаж авч байна. “Таван толгой түлш” компанийн зүгээс дотоодод энэ төрлийн шуудайг үйлдвэрлэж чадахгүй байна гэж мэдээлсэн. Тэгэхээр үнэхээр дотоодод 25 килограммын улаан уутыг үйлдвэрлэх боломжгүй гэж үү?

-Ерөнхийдөө манай улсад хүнд даацын баяжмалын шуудай үйлдвэрлэдэг арав гаруй компани байдаг. Харин шахмал түлшний шуудай үйлдвэрлэх боломжтой нэг компани энэ зун байгуулагдсан. “Grand lucky” гэх нэртэй тус компани нь түлшний шуудай үйлдвэрлэх тоног төхөөрөмж болон бусад бүх зүйлээ оруулаад ирсэн гэсэн үг. Манай улсад аль хэдийнэ шуудайн үйлдвэр байгуулагдсан ч захиалгат ажил байхгүй болохоор үйл ажиллагаа нь жигдэрч өргөжиж өгдөггүй. Хамгийн гол нь “Таван толгой түлш” компани тендерт ороод ялагдсан. Нуулгүй хэлэхэд, манай улсад хахууль авдаг, хахууль өгдөг компаниа шалгаруулдаг жишиг тогтоод байна уу хэмээн харж байна.

-Тухайн шуудай нь тодорхой стандартыг хангахуйц байх хэрэгтэй. Харин манай улсад үйлдвэрлэсэн шуудай түлшний чанарт сөргөөр нөлөөлж, ус чийг орох эрсдэлтэй гэж байна лээ. Тухайн уутны түүхий эд, материал нь Хятадаас оруулж ирэх боломж бололцоог судалбал, манайхан үйлдвэрлэх боломжтой болох байх?

-Ер нь бол түүхий эд, материалаа Хятадаас л авдаг шүү дээ. Манай сав баглаа, боодлын үйлдвэрүүд чинь цаасан түүхий эд, хуванцрын түүхий эд гэх мэтчилэнг бүгдийг нь урдаас авдаг нь үнэн. Гэхдээ түүхий эдийг нь гаднаас авсан ч дотооддоо боловсруулж, 50 хувь нэмүү өртөг шингээгээд борлуулж болно шүү дээ. Ингэж чадвал зуун хувь импортоос авснаас дээр биз дээ. Дээрээс нь олон хүнийг ажлын байраар хангана. “Таван толгой түлш” компанийн зүгээс янз бүрийн тайлбар хийж байгаа нь зүгээр л шалтаг. Манай улсад шуудайн үйлдвэр байгуулагдаж байгаа юм чинь нэг талдаа, эсвэл хоёр талдаа гялгар материал наах уу гэх мэтчилэн асуудлыг нь захиалагч, үйлдвэрлэгч хоёр хоорондоо тохироод шийдэж болно шүү дээ. Үндсэн үйлдвэр нь энд байгаад байна шүү дээ. Хэрэв тоног төхөөрөмж нь дутагдаад байвал стикер наадаг тэр гялгар материалынхаа тоног төхөөрөмжийг худалдаж аваад хийхэд болно. Ерөнхийдөө эх оронч худалдан авалт үгүйлэгдэж байна. Хоёрдугаарт, хахуулийн асуудал хөндөгдөж байна. Шударга ярихад, Монголд ямар ч үйлдвэргүй мөртлөө тендерт ялаад байна гэдэг чинь ашиг сонирхлын зөрчилтэй асуудал биз дээ.

-Тэгэхээр зуун хувь Хятадын талаас хамааралгүйгээр түлшний шуудайгаа үйлдвэрлэх боломжтой байх нь ээ?

-Тийм. Тэр зургаан тэрбум төгрөгийн шуудайг оёход хамгийн багадаа 50-60 ажилчин хэрэг болно биз дээ. Тэр компани чинь тодорхой хэмжээнд ажилчдаа санхүүжүүлнэ, нийгмийн даатгал өгнө, борлуулалтын орлого төлнө, мөн нөаттөлнө. Энэ мэтчилэн татвараар дамжаад зөндөө мөнгө улсын төсөвт орно шүү дээ. Харин Хятадаас оруулж ирээд байвал ийм зүйл байхгүй.

-Түлшний 25 килограммын уутны гаднах гялгар наалтыг манай улсад хэвлэж болохгүй байна гэх мэдээлэл байна лээ?

-Дээр хэлсэнчлэн энэ бол шалтаг. Яахав, өмнө нь бол дотооддоо шуудайг хийдэггүй байсан. Харин одоо бол хувийн үйлдвэртэй, тоног төхөөрөмжтэй компани байгуулагдсан. “Grand lucky” гэх компани чинь баяжмалын даацын шуудай үйлдвэрлэж байгаад энэ жилээс жижиг шуудай руу орж байгаа юм билээ. Тиймээс ч дотооддоо үйлдвэрлэж эхэлж байгаа юм чинь дэмжих байх гэж дотроо их горьдсон. Харамсалтай нь өмнө ялж байсан компани нь тендер авсан байна лээ. Уг нь тэр компани нь эрчим хүчний чиглэлээр тендерт оролцдог гэсэн. Одоо сүүлдээ шуудайн тендерт оролцдог болсон байна лээ.

-Тэгэхээр дотоодод энэхүү шуудайг үйлдвэрлэх ямар ч компани байхгүй гэдэг нь худлаа юм байна, тийм үү?

-Тийм. Одоо тэгж хэлж байгаа бол худлаа. Харин жилийн өмнө тэг ярьж байсан бол үнэн л байхгүй юу. Нэмж дурдахад, олон улсын жишгээр бол тендерийн ажлыг Худалдаа аж үйлдвэрийн танхимд харьяалагдаж буй салбар салбарын мэргэжлийн холбоонд нь хуваарилаад өгчихдөг. Солонгос улсад барилгын чиглэлийн тендер зарлагдахад шууд Барилгын холбоонд нь өгдөг жишигтэй. Ийм эрүүл саруул үзэгдэл байна. Тэгэхээр энэ жишигт оръё гэж бидний зүгээс Худалдаа аж үйлдвэрийн тухай хуулийн төслийг өргөн барьсан ч сайн явж өгөхгүй байна. Ялангуяа, энэ тендерийн ажилд төрийн өндөр албан тушаалтнууд, их хурлын гишүүд, аймаг сумын Засаг дарга нар нөлөөлдөг талтай. Тэгэхээр ийм хэрэгтэй хуулийг баталж өгөхгүй байгаа нь өөрсдийнх нь эрх ашигтай хамааралтай байна уу хэмээн харж байна Жишээ нь, дээр дурдсан хуулийг баталчихвал тэр шуудайн тендер шууд Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн холбоонд ирээд л бидний зүгээс чадах хэмжээний квотыг үйлдвэр үйлдвэрт нь хувааж өгөх юм. Тодруулбал, “Grand lucky” хэдэн шуудай үйлдвэрлэх чадвартай, өөр бусад нь хэдийг үйлдвэрлэх боломжтой тэр хэмжээгээр өгчихнө. Хэрэв хүчин чадлаас нь хэтийдсэн бол урд хөршөөс авч болно. Энэ чинь эрүүл үзэгдэл байхгүй юу.

Таван толгой түлш” компани манайхаасхоёр сая шуудай авахаар болсон

“Grand lucky” компанийн захиарл н.Энхбаяраас тодрууллаа.

-Манайхан сайжруулсан шахмал түлшний шуудайг Хятад улсаас хамааралтайгаар оруулж ирж байна. Та бүхний хувьд дотоодод шуудайг үйлдвэрлэх боломжтой гэсэн үү?

-Манай компани 2012 онд байгуулагдсан л даа. Анх 2-3 тоннын даацын шуудай үйлдвэрлэдэг байсан юм. Ингээд энэ жилээс “Таван толгой түлш” компанийн шуудай үйлдэрлэх тендерт орсон. Хамгийн гол нь тус тендерт “сүүлийн гурван жил ашигтай ажилласан байх ёстой” гэсэн шаардлага тавьсан байсан. Үүнийг нь үндэсний үйлдвэрлэлүүд яаж давж чадахав. Ковидтой холбоотойгоор эдийн засгийн асуудал сүүлийн хэдэн жилд үүсээд байна шүү дээ.

-Тэгэхээр тус шуудайг хийх, стандартын шаардлага нь ямар байдаг юм бол. Яагаад заавал Хятадаас татан аваад байна вэ?

-Мэдээж ашиг харж байгаа болов уу. Гэхдээ манай компани сая өөрсдийнхөө шуудайг тестлүүлээд тэнцсэн. “Таван толгой түлш” компаниас бидэнтэй холбогдож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай өнгөсөн долоо хоногт холбогдож хэлсэн. Жижиг шуудайны үйлдвэр маань тендертээ тэнцээгүй учраас зогсонги байдалд шилжсэн. Стандартын тухайд, тэр улаан шуудай нь дахин боловсруулах боломжгүй байгаа юм. Бидний санал болгож буй цагаан шуудай нь хаягдал болсон ч дахин боловсруулаад төмс ногоо хийх зориулалттай шуудай үйлдвэрлэж болно. Уг нь Монголд чанарын шаардлага хангахгүй гэсэн зүйл байхгүй.

-Үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодруулбал?

-Манайх чинь минутад 47 ширхэгийг үйлдвэрлэдэг. Тодруулбал, сардаа 2-3 саяыг үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Гэхдээ “Таван толгой түлш” компанийн зүгээс манайхаас хоёр сая шуудай авахаар болсон. Тэгэхээр бид ойрын өдрүүдэд үйлдвэрлэлдээ оруулж, энэ төрлийн бүтээгдэхүүнээр хангана.

П.САЙНЖАРГАЛ


Сэтгэгдэл

Lizzie [23.83.93.175] 2021-11-23 01:43:11

เว็บเกมสล็อตออนไลน์ ที่เป็นแหล่งรวมค่าย สล็อต ครบทุกค่าย สล็อต มีให้เลือกเล่นมากกว่า 3,000 เกม มาพร้อมระบบ ฝากถอน ออโต้ ภายใน 10 วินาที ฝากถอนไม่มีขั้นต่ำ 1 บาทก็ฝากได้ ไม่จำกัดจำนวนครั้ง โปรโมชั่นสล็อตออนไลน์ ต่างๆมากมาย โปรสมัครสมาชิกใหม่ วันนี้ รับโบนัสทันที 100% ambbet เว็บตรง แจกเครดิตฟรี สูงถึง 10,000 บาท ร่วมสนุกกับ ทดลองเล่นสล็อต ได้อย่างไร้ขีดจำกัด สล็อตเว็บตรง เปิดให้บริการตลอด 24 ชม. ไม่มีวันหยุด แหล่งรวม Slot Game จากค่ายดังสล็อต 2021 เช่น SLOTPG,XOSLOT,SLOT JOKER,SUPERSLOT,JILI SLOT,SLOT JILI,PRAGMATIC SLOT,PRAGMATIC PLAY,AMBBET,AMB SLOT,SLOT AMB,AMBBET SLOT และอื่นๆอีกมากมาย สมัครสมาชิก ได้ง่ายๆ ตลอด ทั้งวัน

хүн хүн [66.181.178.47] 2021-11-22 08:57:22

Төр гаднаас түүхий эдийг нь хямад оруулаад ирхэд л хэдэхэн өрхийн үүлдвэрлэгч нар л оёочох зүүль шүү дээ Гаднаас бэлэн бараа оруулхаан бол түүхий эдийг нь Төр хариуцаж хямад үнээр оруудлаг бай Энгэсэн цагт үндсэний үүлдвэр аяндаа хөгжөнө олон хүн ажилтэй болно Энэ чинь Монгол орон хөгжөхийн ихлэл Монгол хүн эх орондоон нүүр бадан сэттгэл дүүрэн амьдарахын үндэс

Зочин [66.181.178.47] 2021-11-22 08:47:56

Гурилын уутаар дотоодод хийж чадна шүү дээ Даанч дарга нэртэй хулгайч нар урдаас зөөлгөж ашиг олдог бүх зүүл дарга нэртэй луйварчин нарын гарт орсон Ийм байхад үндсэний үүлдвэр хөгжөхүү

Зочин [202.21.108.45] 2021-11-22 01:54:25

Монголоосоо аваачээ

Зочин [66.181.178.47] 2021-11-22 08:44:19

Би тэгээд яаах юм эрх мэдэлтэй байгаа цагтаан энэ уутаарч чинь хэдэн төгрөг олийл доо Надаас бусад дарга нар цөм иймэрхүү зүүлээр ашиг олож байхад энэч харин бага хэргээ

Зочин [202.179.27.192] 2021-11-22 01:45:47

nuursnii shuudaid ene eldev chimeglel heregguidee. yamar eksport gargah gej baigaa bish. Zygeer l kg bichsen tzagaan uut baihad hangalttai.neg ih hyndrel baihtgyidee.manaihan uursduu shiidchih l asuudal

Хадаа [202.126.89.158] 2021-11-22 01:36:51

Түлшийг хадгалахгүйгээр хэрэглэх гээд лимит тогтоосон байж хадгалана гэж юу яриад байна. Чанарт нөлөөлнө гэх шиг энэ бол цэвэр цавчаа

Иргэн [64.119.30.131] 2021-11-22 01:23:14

Юу ч гэж хэлхэв дээ

Сэтгэгдл [103.229.122.96] 2021-11-21 23:28:16

Таван толгой түлш kомпанид сэтгэл дутаж байна. Авилага, цавчаа, мөнгө, идэх гэсэн хэдэн хүмүүсийн шунал байна. Мөн улс төрийхөн, их хуралын хулгайч гишүүд, сав баглаа боодол хариуцсан нөхөд хулгай хүмүүс дотоодод үйлвэрлэх боломж байсаар байтал 6 тэр бумаар ууд авдаг шуналтай хулгайчууд юмаа. Энэ засгийн газзрын тэргүүн Оюунэрдэнэ гэж ёстой яаж бодсон ч толгой хүрэхгүй тэнэг нөхөр юм аа.22 төсөвт суулгасан бурханы хөшөө барих, 32 тэр бум төгрөг, Сэлэнгэ аймагт барих усан байссэйний мөнгөөр үйлдэр бари. мөн эрүүл мэндийн салбартаа нэмж хөрөнгө оруул хавдарын эмнэлэг бари, түлэний төвийн барилгаын гүйцээж бари. Энэ Номин гэж баян айлын эрхийн балай юү ч мэдэхгүй тэнэг хүүхэн, бас Өнөрболор гэж ханаж задахаа мэдэхгүй шуналтай энэ тэнд хүний өвөрт орсон төсөвийн мөнгө хулгай хийж баяжсан тэнэг авгай нар засгийн газраас зайл!!!!!!! Oюунэрдэнэ наад хулай, цавчаа хийдэг, өөрсдийн kампониудаа дэмжидэг хулгайч, авилга, авгайнуудаасаа үтэр түргэн сал. ! ! ! !! !

Зочин [66.181.177.61] 2021-11-21 14:19:47

Энэ зун ашиглалт орсон гэж байна. Түлшний үйлдвэр түүнээс өмнө эхэлсэн.

Зочин [202.21.108.45] 2021-11-22 01:53:35

Daraa ni tednii tendert orood shalgaraagui gej baina sain umsh!

Зочин [66.181.161.9] 2021-11-21 12:07:54

Тендер гэдэг үг дарга нарын толгойд. хамгын түрүүнд мөнгө идэх тухай л бодол орж ирдэг бүр дадал зуршил болчихсон зүйл болоод байна Яг саяны шуудайны тухайд тендер дээрээ зориуд 3жил ашигтай ажилласан байх гэдэг өгүүлбэр оруулаад л болчихож байна Сэтгэл гаргавал тендерт оролцож байгаа кампаниа үйлдвэрлэж байгаа шуудай үйлдвэрииг нь үзэж шалгаад болж байвал дотоодын үйлдвэрээ талд нь ч болсон шалгаруулсан бол нөгөө үйлдвэр чинь одоо жинхэнээсээ ашигтай ажиллаж улсдаа ч татвараа төлөад явж байх байсан Аливаа төриин ажилыг авилгалч дарга нар л жинхэнээсээ алж байнадаа

Зочин [202.21.107.126] 2021-11-21 10:58:04

Монголчуудаа яана даа хужаагийн боол болох замдаа эргэлт буцалтгүй орлоодоо үүнд хэн буруутай вэ Хятад Орос буруутай юу үгүй бидний өөдгүй хувиа хичээгч залхуу атаархуу мулгуу мал царайлсан зангаас л болсон

Зочин [202.21.108.45] 2021-11-21 10:27:12

Хэн ийм мунхаг шийдвэр гаргав, монголоо боддог бол дотооддоо хийх нь илүү ашигтай. Монголын эрх ашгийн эсрэг ажиллаад төрд ажиллаад байдаг энэ байдал хэзээ арилах вэ

Зочин [103.229.123.238] 2021-11-21 09:44:13

Монголдоо шийдэж чадахгуйуу Монгол улс шуудай оеж чадахгуй 6,0 тэрбум тог р Хятадын ажилчдыг тэтгэх сайхан шийдвэр байх шив дээ Монголчууд оорсдоо ажилгуй гаднаас зээл аваал тэргээрээ ажилгуйчуудицг тэтгэдэг энэ байдлаа болиочдээ

Зочин [192.82.67.154] 2021-11-21 03:50:22

Хятадынхаас хямд нийлүүлэх бол авч л таарна шдээ

Zochin [202.126.89.46] 2021-11-21 03:45:41

Setgel alga daa unendee.

Зочин [66.181.186.74] 2021-11-21 03:09:04

Man hujaag demjdeg nam shvv dee songuuliar buh hevleh material , announce bugdiig ereend hevluulsen gej bgaa heden ter bumaar hujaanaraa demjdeg nam shvv dee

Зочин [202.9.47.23] 2021-11-20 23:47:30

Муухай монголчууд үхвэл таарна.

З0ЧИН [192.82.84.185] 2021-11-21 03:55:46

Үгийг бодож байж хэлдэг юм.Хэлэх гэж хэлсэн бол чи өөрөө ү...л таарна.

болөрыблоөр [192.82.83.202] 2021-11-20 14:11:17

Хэн гэдэг юуны дарга хааж боогоод байгааг шууд хэлээч. Тэгээд тэр даргыг зайлуулах хэрэгтэй штээ.

Зочин [202.21.108.39] 2021-11-20 13:57:12

Үндэсний үйлдвэрлэл ямар чухал болохыг хил хаахаар энэ хэдэн хөлдүү дарга нар ойлгосон бол уу?

zddd [202.131.225.197] 2021-11-21 09:59:16

Hugjuuleh gej olom jil demjeed demjeed hugjihgui bna shdee, yamar hugjuulene geed irged unetei chanar muutai mongol baraa heregleltei ne bish

зочин [104.149.128.18] 2021-11-20 12:43:38

дэмжээд өгөө

зочин [209.141.34.107] 2021-11-20 12:34:46

дэмжие ээ, дэмжицгээе

зочин [209.141.34.107] 2021-11-20 12:30:56

Төр нь л үндэсний үйлдвэрлэгчдээсээ хамгийн түрүүн үнийн санал авдаг, зохих хувийг нь үйлдвэрлэгчдээс авдаг журам гаргах хэрэгтэй

зочин [209.141.34.107] 2021-11-20 12:27:24

зөв зөв

үндэсний үйлдвэрлэгч [209.141.34.107] 2021-11-20 12:22:15

үндэсний үйлдвэрлэгчид ирээдүйд данхар төрөөс илүүдсэн төрийн албан хаагчдын хүүхдүүдийг ажилтай нь залгуулж өгч мэднэ шүү

Зочин [202.55.188.39] 2021-11-20 12:15:21

Үндэсний үлйдвэрлэлээ дэмжээд өгье өө. Төрийнхөн. чадалынхан хэрээр дэмжээд өгмөөр байх юм. Та нар цавчсан мөнгөө зүгээр л машин болгож унаад л 5 жилийн дараа гэхэд хог дээр л хаядаг биз дээ. Гэтэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд өгвөл наадуул чинь ирээдүйд та нарын хүүхдүүдийг ажилгүй яая даа гээд явж байхад чинь ажил төрлөөр хангаад хоолтой нь залгуулаад өгнө шүү.

zochin [38.114.114.177] 2021-11-20 12:11:35

ид өвлийн хүйтэнд бороо ус багатай үед бол заавал усны хамгаалалттай шуудай гэлтгүй дотооддоо үйлдвэрлэсэн шуудайг ч хэрэглэсэн болж байна ш дээ. Төрийн худалдан авалт 30-50хувь нь дотоодын үйлдвэрээс авна гээд журам дүрэм гаргаад өгмөөр санагдах юм

Зочин [202.55.188.39] 2021-11-20 12:01:15

Зөвөө зөв. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих цаг нь болсон. Зүгээр л энэ тэндээс авчраад баяжаад байж болохгүй ээ, түлшнийхээн.....

иргэн [192.82.76.168] 2021-11-20 09:52:50

Та нар тэгэг хүн хуурч байгаам уу?????!!наад уутийг чинь ганц 2 эмээ л машиндчихнэ шүү дээ. Тэнэгт.луйвар хийж байж !!!!!!!доодоо оёул тэгвэл улс чинь хөгжинө.та нар гадаадаас аваад хөгжихгүй та нар идээд өөдлөхгүй байна шүүдээ!!!!!!!больцогоо.наад материал цөндөө байна мангаруудаа !!!!!!!

Tender [202.126.89.117] 2021-11-20 06:28:58

Тендэр зарлахын өмнө яаж бусад компанийг унагах талаар сайн бодож байгаад нөхцөлөө зохиодог, энэ бол шалгарсан арга.

Зочин [202.21.108.39] 2021-11-20 13:56:38

Тийм шүү

Зочин [192.82.67.154] 2021-11-20 06:17:38

Материалыг нь урдаас л авна, тэгээд энд оёлоо гэхэд Хятадаас бэлэн шуудай авахаас хамаагүй үнэтэй гарч байнаа

Иргэн [192.82.71.219] 2021-11-20 05:26:56

Их багагүй эрээн хэзээ хилээ нээх үү гээд үнэн өрөвдөлтэй юмаа бид нар, тусгаар улс юм уу, эрээн хотын балгас улс юм уу, буруу хойшоо тусгаар улс болдоо, хэдэн малаасаа дор байна шүү, хаа очиж мал төрийн хамгаалалтад байна гэдэг нь зөв ч юм уу, монгол хүн эрээний хамгаалалтад байна гэж үндсэн хуульд оруулья

Зочин [202.21.108.39] 2021-11-20 05:15:44

Хятадаас 10 сая ширхэгийг 600 орчим төгрөгөөр авна гэж байхгүй ээ 400 орчимд л авдаг. Үлдсэнээр нь авилгал хангалттай өгж байгаа учир үндэсний үйлдвэрлэлийг шалгаруулахгүй байгаан. шинэ байгуулж буй үйлдвэрт юун 3 жил ашигтай ажилласан байх шаардлага ямар хэрэгтэй вэ?

Зочин [192.82.68.254] 2021-11-20 05:10:55

Төр засаг үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж яриад л байдаг ажил хэрэг болгохгүй л эсрэгээрээ шахаанд оруулдаг,дарамталдаг хэвшлээсээ салах цаг болчихоод байна. Сайд дарга нар нь гаргасан шийдвэртээ хяналт тавьж ажиллахгүйгээс болоод дунд албан тушаалтнууд нь бизнес эрхэлэгчидийг дарамтлаж ашиг сонирхолын зөрчил гаргаад байгааг анхаарах хэрэгтэй байна.

Кса [202.126.90.9] 2021-11-20 05:09:55

Утас, мяндас нь бас Хятад шүү дээ. Нефтийн үйлдвэр ашиглалтанд орж байж л шийдэгдэнэ. Утсыг нь урдаас оруулж ирээд үйлдвэр цехийг нь барьвал бас л бөөн зардал, алдагдал.

ulzii [202.55.184.252] 2021-11-20 04:03:55

manai vildwerlegchid shuudai butugai vildwerlej chadna hamgiin gol n darga nar vvniig hvsehgvi baigaa mungu ideh bolomjiig n vgvi hiih geed baigaa bolhoor

Зочин [202.21.108.39] 2021-11-20 05:16:32

Яг тийм

t [202.9.46.70] 2021-11-20 03:56:24

төриин хулгаачдын шахаааниии бизнэс яг монголдооо чөлөөтэй хиилгэж яг харагдааач хичнээн жил болжиин малуудаа

иргэн [66.181.189.16] 2021-11-20 03:54:12

Нэг хэсэг луйварчин эрх мэдэлтнийх нь л хийж байгаа бизнес ш дээ энэ 6 тэрбум чинь. Хэд нугалж зарж байгаа даа новшнууд чинь


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.