Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын нэгдсэн сургалт эхэллээ

Aдмин / Нүүр

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын нэгдсэн сургалт эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хийх хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Сургалт дадлагын нээлтэд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр оролцож, алба хаагчдад үүрэг чиглэл өгч, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ сарын 24-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтыг Бүгд Найрамдах Франц Улсын “Матесик” компанийн мэргэжилтэн Сильфид Дроуйн удирдан явуулж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын салааны захирагч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин зэрэг нийт 82 алба хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.