ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна

Aдмин / Хууль

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журмыг хэрэгжүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой ээлжит сургалтыг өнөөдөр /2021.11.22/ Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтад нийслэлийн дүүргүүд дэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мөрдөн байцаах тасгийн дарга, ахлах мөрдөгч, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, чиглэл хариуцсан 80 гаруй алба хаагчид оролцож байгаа юм.

Сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан хамтран зохион байгуулж байна.

Дээрх сургалтаар “Жендерт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт”, “Монгол гэр бүлийн онцлог, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэлд нийгмийн ажилтан нарын хамтын ажиллагаа”, “Хохирогч, хүчирхийлэгчийн сэтгэл зүйн онцлог, Түр хамгаалах байранд хүлээн авах журам”, “Хохирогчтой харилцах сэтгэл зүйн онцлог, Стрессээс өөрийгөө хамгаалах, сэтгэл санаагаа засах арга зүй” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.228] 2021-11-22 22:47:43

Савны халуунтай галзуу авгай нар үе үе өвчигнөж аашлаж гэр бүлийн хүчирхийлэлийг өдөөн турхирч байдаг.

Зочин [202.9.46.151] 2021-11-22 13:28:37

Монголын захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг хэдэн эргүү цагдаад юу ч заагаад хэрэггүйштээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.