Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Aдмин / Нүүр

"Алсын хараа-2050" урт хугацааны баримт бичигт батлан хамгаалах салбарын хөгжлийн бодлогыг тодорхой заасан байдаг. Үүний нэгэн шалгуур нь мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох томоохон зорилт юм. Харин Зэвсэгт хүчний харьяа нэгтгэл, анги, байгууллагуудын анхан шатны тусгай эмнэлгүүдийн эмийн санг хариуцсан албан тушаалд энэ чиглэлийн, мэргэжлийн эм баригч бус сувилагч нар давхар үүрэг гүйцэтгэж ирсэн дутагдалтай тал байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх ажлын хүрээнд ЗХЖШ-ын захиалгаар эм барих эрх бүхий "Эм найруулагч" тусгай дунд мэргэжилтэн бэлтгэхээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Тус сургалтыг ганц Зэвсэгт хүчин гэлтгүй Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын сувилагч, эмнэлгийн ажилтнуудын дунд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 1.5 жилийн хугацаанд цахим болон танхимаар зохион байгуулна. Ингэснээр эмнэлгийн бага мэргэжилтнүүдийг тохирсон албан тушаалд томилгоожуулах чухал ач холбогдолтой юм гэж "Соёмбо мэдээ" цахим сонин мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.46] 2021-11-23 04:16:17

Тэр голд байгаа генерал ааааль дээр хусуулцан ш дээ. Юу хийж байгаан бол.сувилагч нарын ахлагч уу? Айн

Зочин [64.119.26.36] 2021-11-22 17:06:38

Мэдээ гэхэд ч хаашаа юм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.