“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас эхлүүлнэ

Aдмин / Нүүр

“Өвлийн идэш 2021” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас 12 дугаар сарын 2-ныг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэх зорилгоор зохион байгуулж буй худалдааны үеэр орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээг борлуулах юм. Мөн шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр зарна.

Иргэдийн цагийг хэмнэх үүднээс “Монгол шуудан” компанийн хүргэлтийн үйлчилгээгээ санал болгож байна. Тодруулбал, тус компанийн үйлчилгээг ашиглан өвлийн идшээ орон нутгаас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл хүргүүлэн авах боломжтой.
“Өвлийн идэш 2021” худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, орон нутгийн удирдлага, ХХААГ хамтран зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

тогтох [202.21.100.210] 2021-11-24 06:25:17

Хотод ороод ирсэн махыг очоод авч чадахгүй бол больчих гэж байх амандаа халбагадуулмаар байна уу арай арай ккк зарим нэг хүмүүс хүний өмнөөс амьдраад байна уу ...

Зочин [66.181.182.156] 2021-11-23 10:24:32

Орон нутгаас авах хүнсээ хаана мэдэгдэх вэ УТАС дугаар???

Иргэн [66.181.187.103] 2021-11-23 06:38:46

Дүүрэгт зарах мэдээ өгсөн яасан бэ худалч төр засагаа хэлсэнээ мартдаг дарга нар ажилаа өг өвчин гээ биздээ холоос яаж авах вэ унаа машины хөлс өндөр байна

зочин [59.153.113.115] 2021-11-23 05:45:47

Хүммүүс амьдарч байгаа газар ойртуулж зардаггүй юм уу. Такси км нь 2000 болчихсон байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.