Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байна гэж дүгнэв

Aдмин / Боловсрол

45 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийсэн байна. Агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна. Дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийг журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болов.
Сурах бичигт дүн шинжилгээ хийх ажлын хэсгээс сурах бичгийг сайжруулахаас гадна хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах шаардлагатай байгааг зөвлөлөө. Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч байх биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой.
Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг сануулав.
Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбож тайлбарлаж байлаа.


Сэтгэгдэл

Зочин [64.119.20.177] 2021-11-30 03:02:03

Нэг юм ярихаараа дандаа хуучин сургалтын аргыг муулах юм даа. Цээжлэх, давтах бол хүн төрөлхтний хамгийн хэрэгтэй сургалтын арга одоо ч хэвээрээ байгаа. Юмыг цээжлэхгүй, давтахгүйгээр яаж "хоосон толгой" шинэ мэдлэгийг сурах юм бэ. Улмаар бүр шинжлэх ухааны мэдлэгийг цээжилж, давтаж байж л өөрийн болгож, тэгээд практикаар дамжуулж мэдлэг болгож, ажилласнаараа туршлага болгож авдаг энэ зүй тогтлыг хэн гуай ч өөрчилж чадахгүй. Хэрвээ өөрчилбөл зүгээр л заасан зүйлийг хийдэг, сэтгэх толгойгүй "зомби" ажлын сүрэг л үүснэ. Үүнийг Барууны технологи харин утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн. Техник технологийн боол болох нигууртай

zochin [39.154.234.175] 2021-11-29 12:20:41

Bagsh nar arga zuigee oorchloh heregtei, tseejileh oilgolt oyutan bolson huuhduuded tugeemel ajiglahddag, yaj mergejliin olon nomiig tseejilj barah bilee, medlegee chadvar bolgoj ashiglah arga zuig ezemshuuleh heregtei. Yalanguya bagsh beltgen gargadag MUBIS- iin surgalt unasan shuu. Bagsh bolood togson garch bgaa oyutnuud dotroos, chadvargui oyutnuud togsoj bgaagiin batalgaa dund surguul shuu. Udirdlagad 20-iod jil hedhen, dargad taalagdah gej l ajilladag humuus eeljilj udirdana. Oorsdiinhoo ugeer baih shavi naraa l bagshaar avch ajillana. Eruul uur amisgal oruulah heregtei. Chadaltai, ujel bodloo ilerhiildeg bagsh naraa buland shahna, chadaltai bagsh nar ni ihenh ni ajilaasaa garsan. Muu sugarch, muu oyutan gej baidaggui, harin bagsh ni muu uchir, surgalt muu l baidag

Зочин [103.10.22.34] 2021-11-29 10:42:23

Бичигийн хэвэнд их ач холбогдол өгнөө бас өдөх шөнөгүй хуулан бичлэг хийлгэнэ бана насны хүүдээр.

чимэддорж,багш [124.158.69.170] 2021-11-29 07:06:28

12 жилийн гэж нэрлэсэн болохоос биш энэ хугацаандаа юм сурч чадаж байна уу,эргэлзээтэй,юу чаддаг болоод дунд сургууль төгсөх, Юуг чаддаг болох сонирхолтойг тодруулж чиглүүлэх ажил дутагдалтай байгаа.Бүх юмыг бүр язгуураас ,эхнээс нь мэдүүлдэг байх ёстой юм Цээжлэх гэдэг их буруу ч арга биш гэхдээ цээжилснээ мартаагүй байхад нь түүнийг нь хийлгэж үзүүлэх чухалБодит байдал дээр биеэр нь буюу өөрөөр нь хийлгэдэг сургалт хэрэгтэй байна. Ялангуяа Их,Дээд сургуульд 1-р курсээс эхлээд лаборитори,цех-д,мал,тариаланд шууд ажиллуулж онолыг тэнд нь тайлбарлахж ойлгуулах ньчухал.Лекцийн хичээлийг маш цөөлөх,хугацааг 30 минут болгох,одоо 90 минутыг арай гэж өнгөрөөж байгаа оюутан маш олон байна. Багш нар мөнгө хөөдөг болсон.Олон кредит олж авах сонирхолтой.Хичээлийг курсээр буюу нэг хичээлийг тасралтгүй 15-20 хоног үзээд шалгалт аваад хаадаг байх.Хоорондоо уялдаатай хичээлийг дараалуулан оруулах жишээтэй.Шалгалт авах өдрийг 7 хоногоор тогтоогоод аль дуртай өдрөө оюутан өөрөө сонгодог байх гэх мэт


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.