Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.АНХБАЯР БНХАУ-аас монгол улсад суугаа элчин сайд чай вэньруйг хүлээн авч уулзав

Aдмин / Хууль

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзан, Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагааны талаар ярилцав.

Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас гаргасан Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тодруулахад Элчин сайд Чай Вэньруй энэ талаар албан ёсоор мэдээлэл аваагүй байна гээд, төвийн болон орон нутгийн байгууллагуудаасаа мэдээлэл авч шуурхай хариу өгөхөө илэрхийлэв.

Сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ны Манжуур хотод ковид 19-ийн тохиолдол олноор бүртгэгдсэн, дэлхийн зарим улсад вирусын шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан БНХАУ-ын холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг сайжруулах арга хэмжээ авч буйг Элчин сайд тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар Замын-Үүд-Эрээн боомт хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг солилцох байдлаар зохион байгуулах хоёр талын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, тээвэрлэлтийг аль болох эрт эхлүүлэхээр хоёр талын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.9] 2021-12-01 12:49:46

Энэ одоо ямар ч бичиг үсгийн соёлгүй, АНХБАЯР гэж бичсэнээ нөгөө хүний нэрийг жижгээр бичээд байхдаа яахав дээ!

Ellie [23.83.88.232] 2021-11-30 06:54:53

สล็อตออนไลน์เว็บใหญ่ ที่เป็นแหล่งรวมค่าย เกมสล็อตออนไลน์ ครบทุกค่าย เกมสล็อตออนไลน์ มีให้เลือกเล่นมากกว่า 3,000 เกม มาพร้อมระบบ ฝาก-ถอน ออโต้ ภายใน 10 วินาที ฝากถอนไม่มีขั้นต่ำ 1 บาทก็เล่นได้ ไม่จำกัดจำนวนครั้ง Promotion ต่างๆมากมาย สมัครสมาชิกใหม่ ตอนนี้ รับโบนัสทันที 100% ambbet สล็อตเครดิตฟรี สูงถึง 10,000 บาท ร่วมสนุกกับ ทดลองเล่นสล็อตฟรี ได้อย่างเพลิดเพลิน เว็บเล่นสล็อต เปิดให้บริการตลอด 24 ชม. ไม่มีวันหยุด แหล่งรวม สล็อต จากค่ายดังสล็อต 2021 เช่น SLOT PG,SLOT XO,SLOTXO,JOKERSLOT,SLOTSUPER,JILI SLOT,SLOT JILI,PRAGMATIC SLOT,PRAGMATIC PLAY,AMBBET,AMB SLOT,SLOT AMB,AMBBET SLOT และอื่นๆอีกมากมาย สมัครสมาชิก ได้ง่ายๆ ตลอด 24 ชม.

Зочин [202.9.41.17] 2021-11-29 14:04:50

Manj pizda yamarch ur dungui

ИРГЭН [202.126.88.207] 2021-11-29 11:23:02

ЦЭНДИЙН ХҮҮ НЯМДОРЖ, НЯМДОРЖИЙН ХҮҮ АНХБАЯР ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗААД ЯМАРЧ АЖИЛ ХЭРЭГЧ ЯРИА ХИЙЖ ЯАДААГҮЙ БАЙНА. УУЛЗААД Л ӨНГӨРЧЭЭ. БААХАН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРГАЖЭЭ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.