Монголчууд шүлхийтэй мах идэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улс 3.4 сая иргэнтэй. Үүнээс 20 дахин их буюу 70 сая толгой малтай. Тиймээс мах нь хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүнд тооцогддог. Засгийн газар цар тахалд бүх анхаарлаа хандуулж бусад асуудлаа хаясны улмаас энэ онд малын гоц халдварт өвчин эрчимтэй тархаж, халдварт өвчин бүртгэгдээгүй аймаг үлдсэнгүй. Тодруулбал, он гарсаар улсын хэмжээнд шүлхий, мялзан, үхрийн арьс товруутах өвчин, хонины цэцэг, адууны ям гэсэн олон улсын худалдааны хорио цээрт багтдаг таван төрлийн гоц халдварт өвчин бүртгэгдэв. Үүнтэй холбоотойгоор манай улс махны экспортоо он дуустал зогсоолоо. Мөн БНХАУ махны гадаргаас COVID-19 илэрсэн гэсэн шалтгаанаар долдугаар сараас экспортоо зогсоосон. Гэхдээ Хятад улс малын гоц халдварт өвчинтэй холбоотойгоор иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг харгалзан ийм шийдвэр гаргасан байх магадлалтай. Харин Монгол Улсын Засгийн газар гадаад руу мах экспортлохоо зогсоосон ч дотооддоо махыг ямар ч хяналтгүйгээр худалдаалж, нэвтрүүлж байгаа нь харамсалтай. Малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй аймаг үлдээгүй хүндхэн нөхцөл биднийг угтаж байхад Засгийн газар энэ талаар яагаад ам нээхгүй байна вэ. Монгол хүний эрүүл мэнд, аюулгүй, чанартай хүнс хэрэглэх гэсэн эрх хаачсан бэ. Хэрэв бид шүлхийтэй мах идэж байвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэсэн олон асуултад бид хариулт нэхэж байна.

Салбар яам болох ХХААХҮЯ болоод Мал эмнэлгийн ерөнхий газраас хорио цээртэй буюу халдварт өвчин бүртгэгдсэн бүсээс мах оруулж ирэхийг хориглосон хэмээн бидэнд мэдээлсэн. Тиймээс хөдөө орон нутгаас орж ирдэг тээврийн хэрэгслийг хянадаг товчоод үүнд хэрхэн хяналт тавьж байгааг бид сурвалжлахад огт өөр нөхцөл угтав. Бодит байдал дээр аль аймгийн аль сумаас мах оруулж ирж байгаад ямар ч хяналт байхгүй байсан нь Монголчууд бүгд шүлхийтэй мах идэж байгаа юу гэсэн эргэлзээг төрүүлсэн юм.

ХОРИО ЦЭЭРТЭЙ БҮСЭЭС ОРЖ ИРЖ БАЙГАА МАХАНД ХЯНАЛТ АЛГА

Манай сурвалжлах баг Налайх дүүргийн Городок авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр 16:00 цагийн үед очлоо. Хамгаалалтын хувцас өмссөн Мал эмнэлгийн ерөнхий газрын хоёр байцаагч нийслэл рүү орж байгаа машинуудын дугуйг ариутган зогсож байв. Харин Замын цагдаа болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэг нэг албан хаагч тухайн автомашины бичиг баримтыг шалган нэвтрүүлж байсан юм. Малын мах ачсан машинуудын малын гарал үүслийн бичгийг шалгахаас бус аль аймаг, аль сумаас ирж байгаад ямар ч хяналт тавьдаггүй гэсэн нь хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал байв.

Энэ талаар тус товчоонд ажиллаж байгаа НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн ажилтан Б.Энхтулга “Мал, мах ачиж яваа машинуудын тээшинд үзлэг хийгээд гарал үүслийн бичгийг шалгана. Бичиггүй бол буцаахаас гадна заримыг нь дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжүүлдэг. Харин аймаг болон сумын хязгаарлалт байхгүй. Тухайн газрын мал эмнэлэг нь шалгаад “Эрүүл мал, мах” гэсэн бичиг өгсөн бол саадгүйгээр нэвтрүүлж байгаа. Учир нь бичиг хийж өгөхгүй гэдэг нь асуудалтай гэсэн үг. Манай товчоонд мал эмнэлгийн ариутгалын гурван хүн, Налайх дүүргийн замын цагдаагаас нэг хүн, мэргэжлийн хяналтаас нэг хүн гэсэн таван хүн ажиллаж байна” гэж ярилаа. Малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор товчоодод аравдугаар сарын 21-нээс ариутгал, хяналт шалгалт хийж эхэлсэн юм. Тиймээс энэ хугацаанаас хойш хэдий тооны ямар зөрчил илэрсэн талаар тодруулахад “Ээлжээр ажиллаж байгаа тул зөрчлийн тоог мэдэхгүй” гэсэн хариултыг өгөв.

Товчоодын ерөнхий дүр зургаас үзэхэд нийслэлчүүд эрүүл мах идэж байгаа гэсэн баталгаа олдсонгүй. ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээлснээр халдвар бүртгэгдсэн аймаг, сумаас ямар ч мах нийслэл рүү орж ирэх ёсгүй гэсэн. Гэтэл бодит байдал дээр мал, мах ил ачсан машины гарал үүслийн бичгийг шалгахаас бус хаанаас ирж байгаад хяналт алга. Мөн ил ачиж яваагүй л бол машины тээшиндээ халдвартай бүсээс мах ачаад оруулах эрсдэл өндөр байгаа аж. Учир нь товчоодын байцаагч нар биднийг очих үеэр мал болоод мах ачаагүй машины жолоочийн үнэмлэхийг шалгахаас бус тээшийг нь нэг ч удаа сөхөж харсангүй.

ЭРҮҮЛ МАХ ИДЭХ БИДНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Шүлхийн анхны голомт Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймагт гуравдугаар сард илэрснээс хойш 18 аймгийн 190 гаруй суманд бүртгэгдээд байна. Эдгээрээс Говь-Алтай аймагт 1957 оноос хойш, Увс аймагт 1964 оноос хойш анх удаа шүлхий өвчин бүртгэгдсэн төдийгүй ногоон бүс байсан Баянхонгор аймагт энэ жил хэд хэдэн голомт бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээгүй аймаг үлдсэнгүй. Үүнээс гадна Африкийн орнуудаас гаралтай үхрийн арьс товруутах өвчин Монгол Улсад анх удаа бүртгэгдлээ. Ийм өвчтэй малыг устгалд оруулах шаардлагатайн сацуу манай улсад үүнээс сэргийлэх вакцин байдаггүй. Тиймээс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас хонины цэцэг өвчний вакциныг 5-10 дахин их тунгаар үхрийн вакцинжуулалтад хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргасан. Энэ дагуу МЭЕГ-аас туршилтаар үхрийг цэцгийн вакцинаар вакцинжуулж эхэлжээ. Гэхдээ энэ нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхтэй адил үр дүн сайн шийдвэр биш юм. Ийм ноцтой нөхцөл байдалд өвчлөлийг олон нийтэд нээлттэй мэдээлж, хорио цээртэй бүсээс мал, мах худалдаалахгүй байхад хяналт шалгалтаа сайжруулах ёстой. Гэтэл махны экспортоо зогсоосон Монгол Улс дотоодын махны чанар, аюулгүй байдалдаа яагаад ийм хайнга хандаж, 3.4 сая иргэнийхээ эрүүл мэндийг хөсөр хаясны учрыг бид олсонгүй.

Өвчлөл энэ жил яагаад ийм их тархсан тухай Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг “Шүлхий өвчний голомтыг тодорхойлж, хөл хорио тогтоож, хариу арга хэмжээг шуурхай авах нь чухал. Гэвч хорио цээрийн бүсээс санаатай болон санамсаргүйгээр малаа худалдах, нүүх, тээврийн хэрэгслээр зорчих, отор хийснээс болж голомтот бүсээс халдвар бусад аймаг, сум руу тархсан. Хөдөлгөөн хийсэн малчид, бизнес эрхлэгчдэд холбогдох байгууллагуудаас шалгалт явуулж байна. Учир нь мал эмнэлгийн газрын зөвшөөрөлгүйгээр хорио цээрийн бүсээс малын худалдаа хийж, бүс нутгийн аюулгүй байдалд халдсан. Мал, хүний хөлөөр шүлхийн вирус тархдаг учир бид хөдөлгөөнийг хумихыг хичээж байгаа ч бүрэн дүүрэн хянаж чадахгүй байна” гэж ярьсан юм.Түүний ярианаас үзэхэд малын бичиггүйгээр хорио цээртэй, халдварт өвчний голомтот бүсээс мах худалдаалах,борлуулах өндөр эрсдэл дунд бид амьдарч байна.

ХХААХҮЯ-наас “Махны үнийг бууруулах нь бидний зорилго биш. Тэнцвэртэй, тогтвортой, чанар аюулгүй байдал хангасан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь бидний үндсэн зорилго” гэж мэдээлсэн. Тэгвэл товчоод дахь хяналт шалгалтаа сайжруулаагүйгээс аюулгүй байдал хангасан, эрүүл махаар иргэдээ хангах зорилгодоо хүрэхээс хэдийнэ өнгөрсөн болохыг сануулъя. Эцэст нь Монголчууд шүлхийтэй мах идэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.95] 2021-12-02 23:47:30

ХХААН Сайд, мал эмнэлгийн ерөнхий газрын дарга 2 ыг огцруулаж хариуцлага тооцох хэрэгтэй. Соц нийгмийн үед хариуцлага алдсан сайд дарша нарыг шууд халдаг бсан. Одот хариуцлага хүлээхгүй найраа найзан дундаа намын нэр хүнд тэрний энэний хүн гээд төрөөр тьглрод л бж бна даа.

Зочин [66.181.184.109] 2021-12-01 17:02:28

Хүмүүс нь ч өвчин тахалтай, мал адгуус нь ч өвчин тахалтай, хил нь хаалттай, бараа таваар нь гацаастай. Энэ хэний ч буруу биш, та нарын сонгосон бөх, наймаачин, луйварчин голдуу хүмүүсээр удирдуулж байгаагийн лай ланчиг юм. Үйлээ эдэл, сонголтынхоо үр шимийг амс. Мэдлэгтэй, мэдээлэлтэй, шударга, ёс зүйтэй хүн төрд ойртох аргагүй болсон. Хор найруулдаг, хутган үймүүлдэг, хууран мэхэлж, уран үгээр уяраадаг хүмүүс л бүгдийг шийдэж, ийм байдалд хүргэж байна. Заяа чинь тэр дээ, үхэрнүүд мээээн.

Зочин [66.181.161.127] 2021-12-01 10:27:02

Шүлхий өвчин хүнд халдварлахгүй .Хэт сүржигнэн иргэдийн идэш хоолыг зөөвөрлөхгүй болгох,хөдөлгөөнийг зогсоох нь эргээд иргэдийн бизнёс болон мах хангалтад сөрөг нөлөө үзүүлнэ.

Зочин [66.181.184.109] 2021-12-01 17:04:40

Өвчтэй малын хамаг булчирхай нь цочиж, хортой шүүрэл ялгаруулдаг. Тэр шүүрэл хүний биед орвол янз бүрийн өвчин эмгэг, хавдар тусах маш өндөр магадлалтай.

харамсалтай [66.181.184.69] 2021-12-01 08:57:17

ЧИ гарал үүслийн бичигтэй бол энэ махыг аваачаад өгчих гээд өгсөн мах хот руу саадгүй л орох юм байна.

Зочин [192.82.78.172] 2021-12-04 07:51:19

Гарал үүслийн бичэг бол үнэндээн худлаа мөнгөөр танил талаар хийж өгдөг бичиг

Зочин [122.201.21.120] 2021-12-01 06:28:51

Дээр нэг нөхрийн яарисанаар шүлхий тараагаад араас нь вакцинаа зараар янзын гоё бизнээс хийдийн бишүүү

Иргэн [203.217.139.240] 2021-12-01 05:58:27

Төрд ажиллагсад ард түмний татвараар хоолоо олж идэж байгаа мөртөө шударгаар үйлчлэх сэтгэл даанч алгаа. Яаж илүү олж идэж уух вэ гэдгээ л боддог бололтой.

Б,Ц [192.82.78.172] 2021-12-01 07:30:07

МОНГОЛ ТӨРД ШУДРАГ ИРГЭН АЖИЛАХ БОЛЦООГҮЙ ШҮҮ ТӨРД ЭНЭ 30 ЖИЛД НАМ ДАГСАН ХУЛГАЙЧ ХАХУУЛЧ НАР ТЭДНИЙ АХ ДҮҮ ТӨРӨЛ ТӨРӨГЦӨД ЭРХ МЭДЭЛТЭНИЙ БӨХС ДОЛООГЧ ДОЛОЙ ТЭНГҮҮД ТӨРИЙН БҮХИЙЛ АЛБААР ДҮҮРЧ ХУЛГАЙ ЛУЙВАР ХЭЭЛ ХАХУУЛЬ ИДЭЖ УУХААС ӨӨР ЗҮҮЛЬ ХИЙХЭЭН БОЛСОН ШҮҮ ДЭЭ ЭНЭ ӨВЧНИЙГ ДАДИМДУУЛАЖ ЯМАР ИХ МӨНГӨ ХУЛГАЙЛАЖ БАЙГААГ АРД ИРГЭД ХАРСААР Л МОНГОЛД ЛУЙВАР ХУЛГАЙ ХАХУУЛГҮЙ ЗҮҮЛЬ ҮГҮЙ БОЛСОН

Зочин [66.181.161.93] 2021-12-01 05:49:05

Төсвийн мөнгөөр амьдралаа залгуулчихаад малын эрүүл мэндийг хамгаална гэж өндөр цалин авчихаад ажлаа сэтгэл гаргаж хийхгүй байгаа Яам,Мал эмнэлэгийн газар,аймаг сумдын мал эмнэлэгийн газруудын холбогдох хүмүүст хатуу хариуцлага тооцье.Малын эмч нэртэй улсаас цалинждаг малын эмч нар мануухай болчихжээ гэж ойлгогдохоор байна шүү дээ. Манай улсад үнэхээр ХАРИУЦЛАГА тооцох механизм үгүйлэгдэж нөгөөдүүл нь цалингаа аваад суудаг юуч хийдэггүй,сэтгэдэггүй сандал,ширээ эзэлж орон тоо бөглөсөн малнууд дээр,доргүй,хаа сайгүй байгаагийн нэг илрэл нь энэ шүү дээ.ЕСайд,Ерөнхийлөгч,УИХ-ын дарга нар аа....

Зочин [192.82.78.172] 2021-12-04 07:56:34

Мал эмлэгийг хувьчилсанаар хөдөөд мэдлэгтэй чадварттай сэтгэлтэй малын эмч үгүй болсон Зөвхөн малын сувьлагч байсан нам дагсан долдой нар сумадын мал эмлэгийг хувьчлан авсанаар эмь тариа зараж ашиг олхоос өөр зүүл хийхээ болсон

Зочин [192.82.90.186] 2021-12-01 10:07:42

хөдөө байгаа малын эмч нар мал эрүүлжүүлэх ажлыг тухайн цаг хийж байгаа шүү мэдээлэлээ МЭЕГ аас аваарай малын эмч хүмүүсийг доромжилсон үгээ татаарай.новш гэж

Иргэн [103.26.195.35] 2021-12-01 04:01:18

Хэн ч хариуцлага хүлээхгүй учир нь ал төрийн хамгаалалтад байна, хүн манын дарлалд байна, монгол улс хятадын эрээн хотын балгас гэдэг нь хил хааснаар тодорхой боллоо

Зочин [202.9.46.79] 2021-12-01 03:30:39

Яасан заяа нь хаясан үхэр монголчууд вэ?

Зочин [192.82.92.44] 2021-12-01 02:52:01

Бидний эрүүл орчинд амьдрах, эрүүл хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой байгууллага нь Засгийн газар, түүнийг ажлаа хийж чадаж байгаа эсэхэд хяналт тавьдаг нь Их хурал тул нэг ёсондоо бидний сонголт гэсэн үг. Энэ хоёр үүргээ сайн биелүүлэхийг бид шаардаж, шаардлагатай үед жагсаж тэмцэх /ямар нам засгийн засгийн эрхэнд байгаагаагаас үл хамааран/ ёстой. Бид чимээгүй яваад байвал энэ хэдэн сайд, гишүүд бас чимээгүй л яваад байна. Тэгэхээр юу ч өөрчлөгдөхгүй, хөгжихгүй бидний амьдрал бахь байдгаараа л байна гэсэн үг.

Баагий [64.119.24.127] 2021-12-01 02:07:18

Хэрэв энэ үнэн бол хөдөө аж ахуйн сайд, Мал эмнэлгийн газрын дарга нар огцорч хариуцлага хүлээх ёстой, огцрох ч багадна, эрүүгийн хариуцлага хүлээх байх, үүнийг нотлох ёстой

Mongol [66.181.182.127] 2021-12-01 01:56:41

Yaanaa uneheer batalgaa algaa

Зочин [139.5.219.233] 2021-12-01 01:49:06

Монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол гэж юм бүр алдагдаад дууслаа. Дээгүүр ажилаа мэддэг боловсон хүчин бхгүй болж бүгд хамаатан саданаа өөд нь татах гэж оруулж бна. Өнөө хэд нь ажилаа мэдкү, юу хийхээ мэдкүү бүтэхгүй хэдэн гарууд цаг нөгцөөж орон тоо бөглөөд байхаар хаа хаанаа ажил явахгүй дампуурлын ирмэгт ирлээ дэ. Төрийн албаны бүх салбар ийм бна яана да. . . Дээдчүүл нь удирдахаа мэдкүү доодчуул нь учираа олохгүй

Зочин [192.82.76.161] 2021-12-01 01:25:24

Естой унэн тэр гарал ууслийн бичгийг дурын газраас аваад яг ямар чанартай мах зараж бгааг хянадаг тор засаг унэхээр алга унэ гэж 9500-11000 хооронд бараг шонхор захаас унэтэй зарж бна шуу дээ хумуус нь ажиллаа хийхгуй бол 2024 он удахгуй болно шуу дээ засаг хурдан шуурхай ажилмаар бна шуу дээ

Зочин [103.80.210.183] 2021-12-01 09:31:29

сонгууль болоод л өнгөрөөд л байна бахь байдгааараа л байна шүү дээ

Зочин [202.9.41.18] 2021-12-01 01:19:21

Улаанбаатартай ойрхон сумдууд бүгд шүлхийтэй байгаа гэж сонссон тэгээд малуудад нь аймаар хүчтэй вакцин хийсэн байгаа гэсэн, бүр хөл нь доголоод явдаг гэж б тэгсэн мөртлөө сүүгээ саагаад хотын сүүний үйлдвэрүүдэд өгдөг юм байлээ.нөгөө хэд нь ч авдхг.аймшигтай , өөрсдөө болохоор 14 хоног ууж болохгүй гэнэ тэгсэн мөртлөө сүүний үйлдвэрүүд тоох ч үгүй авдаг энэ янзаараа бол өвчтэй мах ч хотруу орж ирж байгаа короноогоос илүү аймшиг, хараа хяналт шалгаж байгаа газар гэж байна уу

Үнэн үг [150.129.143.84] 2021-12-01 01:13:10

Хүний эрх, эрх чөлөө, ардчилал нь буруу хадуурч бие биедээ шаардлага тавьж чадахаа больсон, бүдүүн тойм Монголчуудад мөнгө цагаан, нүд улаан болсны гай улс орныг идэж байна. Монголд эрүүл, зөв, асуудалгүй салбар байна уу хэл дээ.

0000 [192.82.78.172] 2021-12-04 08:06:09

Хүн хүндээн нөхөр нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийхээ төлөө хэмээн зүтгэж ажилаж амьдарч явсан хүмүүс өнөөдөр Ардчил хэмээх хоосон үгэнд ууртаж хүн хүндээн шулан мөлждөг хүн хүндээн дайсан болсон хүн бүр ямарч аргаар хамаагүй хөрөнгө мөнгө хураах гэсэн хулгай луйварын сэтгэлгээтэй нийгэмийг ардчил нэрээр би болгож магтан дуулсаар байна

Зочин [202.126.88.37] 2021-12-01 00:57:59

Хариуцлагө тооцоочээ.

Зочин [202.126.88.168] 2021-12-01 00:51:04

Хатуу хариуцлага тооц. Хамгийн чанга байх ёстой.

Зочин [103.80.210.183] 2021-12-01 09:32:14

толгойг нь аваад шонд өлөх нь хамгийн зөв хариуцлага тооцох систем юм л даа

Зочин [150.129.141.161] 2021-12-01 00:38:08

Каринтинд өнгөрсөн 2 жилд 1 ч удаа энэ өвчин гараагүй хөл хорио тавигдангууд гарж эхэлсэн гэхээр санаатайгаар тарааж байна гэж харагдаж байна.Энэ асуудалыг тагнуулын байгуулага шалгаж ажилмаар байнаа


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.