Монгол тарвага сэргээн нутагшуулсан ажлын үр дүнг хүлээлгэн өгөв

Aдмин / Технологи

Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламж санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” “ENSURE” төслийн захиалга, санхүүжилтээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг буюу Тарвагатайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг 2 үе шаттай буюу 2020 -2021 оны хавар тус бүр 25 толгой, 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Мод толгой гэх газарт 20, нийт 70 толгой бодгалийг сэргээн нутагшуулах ажлыг Биологийн хүрээлэнгийн хөхтөн судлаачдын баг хийж гүйцэтгэв. Төслийн удирдагчаар биологийн шинжлэх ухааны доктор, профессор Я.Адъяа ажиллав.

Монгол тарвагыг сэргээн нутагшуулах ажлын хүрээнд мөрдөх хууль эрхзүйн асуудлыг нарийвчлан судалж шаардлагатай зөвшөөрөл, аргазүй болон бусад бүрдүүлэх баримт бичгийн бүрдлийг хангах, тарвага сэргээн нутагшуулах зорилгоор барих болон нутагшуулах газрыг сонгох, амьтныг барих, түр тэжээн байршуулах, зөөвөрлөх, байгальд суллан тавих, нутгийн иргэдэд сэргээн нутагшуулах ажлын ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэг шат дараалсан үйл ажиллагаа, бэлтгэл ажлыг ханган ажиллав.

Мониторинг судалгааны явцад сэргээн нутагшуулсан тарваганы популяцийн тоо толгой жилд 13.6 хувь өсөж, үржлийн хосын тоо нэмэгдсэн, тухайн популяцид мөндөлийн эзлэх хувь өндөр (26.4%,), биологийн үхэл хорогдол бага (6.5%), үржлийн эрчим хэвийн байгаа нь сэргээн нутагшуулах ажил эерэг үр дүнтэй байгааг харуулж байна.

Энэхүү судалгаанд сансрын зураг болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан тарваганы ичээ нүх тоолох, нягтшилыг үнэлэх аргазүйг боловсруулан ашиглав.

Орон нутгийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, нөхөрлөлийн гишүүдэд Монгол тарваганы биологийн онцлог, амьдрах орчны талаар болон судалгаа ажиглалтын багаж хэрэгслэлийг ашиглах, мэдээлэл цуглуулах сургалт зохион байгуулж цаашид нутагшуулсан тарвагыг хэрхэн нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах зөвлөмж санал боловсруулав.

Тарвага сэргээн нутагшуулсан байршил нутгийг орон нутгийн ард иргэд, нөхөрлөлд хариуцуулан, төслийн орон нутгийн зохицуулагчид, УТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт тавин хамтран ажиллаж байгаа нь хүний шууд ба дам сөрөг нөлөө, хууль бус агнуураас сэргийлэх улмаар тоо толгой өсөх боломжийг бүрдүүлж байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.50] 2021-12-31 09:42:08

АРИС НЬ ҮНЭТЭЙ БОЛСОНООР ЭНЭ АМЬТАН МАШ ИХ ЦӨӨРСӨН ДӨӨ

зочин [202.131.229.246] 2021-12-31 01:57:59

тарвага цөөрөх болсон гол шалтгаан нь 1 хүний зохисгүй ажилгаа хоёр т дэлхийн дулаарал нь газрын амь чийгийг үгүй бологсон тарваганы нүхэнд чийгшил 90 / байдаг үүгээрээ биёийнхээ усыг зохицуулдаг энэ үзүүлэлт унсанаар амьдрах нөхцөлгүй болж байгаа юм

Баяр [66.181.161.17] 2021-12-30 16:34:57

Баян өлгигээс хар тарвага авч ирж сууршууль ер н хар тарвага их том биетэй өсөн үржх н сайн гол н хулгай ан тарвагыг устасхд их нөлөө үзүүлдг тарвга хархд эр эм жижг том мэддхгүй учраас таарлдасн н алдг үүгэрээ л хор гараад бга юм

зочин [192.82.77.239] 2021-12-28 05:26:28

Сайхан ажил байна. Хөдөөнийхөн цөөхөн тарвагатай газарт малтайгаа ойртож буугаад юу ч үгүй болгочихсон баримт их байна аа. Зовж үхнэ ээ.

ГАНАА [202.72.247.58] 2021-12-28 02:53:02

АРДЫН НАМЫН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР АЖИЛЛАСАААР АЖИЛЛАСАААР. ИЙМ БОЛОХООР САЙТЫН САНАЛЫГ УНШИААРГҮЙ БОЛДОГ ДОО.

zochin [66.181.161.99] 2021-12-28 02:12:50

хүний хийсэн ажилд амжилт хүсч талархаж сур аарт чини үмхий амнаас өөр юу байна

Зочин [66.181.178.180] 2021-12-28 01:18:43

Яагаад хөдөөнийхөн ийм хөдөа сэтгэлгээтэй байдаг юм болоо. Адьяа яагаад заавал өөрийн төрсөн нутагтаа тарвага нутагшуулах ажлыг хийж байна аа. Тийм сайхан нутагсаг юм бол тэндээ л сайхан амьдраач дээ

ХҮН ХҮН [139.5.219.50] 2021-12-31 09:59:04

ЖЭНХЭН МОНГОЛ ХҮН ХӨДӨӨ НУТАГТ Л БАЙНА МОНГОЛ ХҮНИЙ БУСДААС ЯЛГАРАХ ЧАНАР НЬ ӨӨРИЙН АМЬДАРАЛЫГ ХЭНЭЭ Ч ЮУНААС Ч ХАМААРАЛГҮЙ АВААД ЯВДАГ ЧАНАР ЮМ ХӨДӨӨГИЙН ХҮН ЯМАР Ч ҮЕД ӨЛСӨЖ ДААРАХГҮЙ ЯВГАН НҮЦГЭН ГҮҮХГҮЙ БУСДЫН ГАР ХАРАХГҮЙ ХОТЫН БИД АЖИГҮЙ БОЛХОД МӨНГҮЙ БОЛНО МӨНГҮЙ БОЛХОД ТУРАЖ ҮХНЭ ХҮНИЙ ХАМГИЙН БАЯН АМЬДРАЛ БОЛ МӨНГӨ БИШ ӨӨРӨӨН ӨӨРТӨӨН ЭЗЭН БАЙХ ЯМАРЧ ҮЕД АМЬДАРЧ ЧАДАХ ЗҮҮЛИЙГ ИХ БАГА НЬ ХАМГААГҮЙ ӨӨРӨӨН БҮТЭЭХ БИ БОЛГОХ ХЯТАДЫН ХЭЛ ХААХАД ӨНӨӨДӨР БИД ЯМАР БАЙДАЛД ХҮРЧ БАЙНА ДАА МӨНГӨНИЙ ХАНИШ УНХАД МАХ СҮҮНИЙ НОГООНЫ ҮНЭ ЯМАР ИХ ӨСӨВ ХАРИН ХӨДӨӨГИЙН ИРГЭД ЯМАРЧ ЗҮҮЛИЙГ МЭДЭРСЭНҮЙ АМЬДАРСААР БАЙНА ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ АЗ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮҮТЭЙ ХЭНЭЭЧ ХАМААРАЛГҮЙ АМЬДАРАЛ ЮМ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.