Өнөөдөр дэлхий наранд хамгийн ойр цэгт очно

Aдмин / Энтертайнмент

Бидний амьдарч буй эх дэлхий жил бүрийн нэгдүгээр сард наранд хамгийн ойр цэгтээ очдог. Энэ үзэгдлийг Solar Perihelion хэмээн нэрлэдэг.

Үзэгдэл Улаанбаатарын цагаар өнөөдөр 14:52 цагт болох ба нар зуны улиралд харагддагаасаа маш бага хэмжээгээр томорно.

Нар дэлхий хоорондын зай энэ үед 147'105'052 км болж ойртох бол долоодугаар сарын 4-нд 152'098'455 болж холдох учиртай.

Мөн дэлхий нартай хамгийн ойр цэгт очихдоо хамгийн өндөр хурдаар нарыг тойрч байдаг. Энэ үед дэлхийн хурд 30.29 км.секунд байдаг ба нарнаас холдох тусам хурд нь саарч хамгийн хол цэгтээ (Solar Aphelion) 29.29 км.секунд хүрдэг.


Сэтгэгдэл

Док [64.119.27.8] 2022-01-04 19:44:43

Энэ байдал газар дэлхийг хөндсөн л байдал шүдээ.Энэ нь цаг агаар өөрчилөлт гээд олон аюул нөлөө их бна шүү дээ.

Зочин [192.82.78.103] 2022-01-04 05:05:21

Та нар БатОтгоныг физикийн шинжлэх ухааны доктор гэж итгэдэг юм биш биз.БӨГС гэдэг үгийг монгочууд бохир өтгөн гадагшлуулах суваг гэдэг үгийг товчилсон хэлбэр гэж тайлбарлаж байсан хүн юуных нь доктор байхав дээ.Дэлхий дээр өвөл зун болох үзэгдэл дэлхийн гадаргуу дээр нарны туяа ямар өнцгөөр тусаснаас хамаардаг юм. Нар дэлхийн хоорондох зай тийм их нөлөөлөл үзүүлэхгүй.

Зочин [202.9.46.163] 2022-01-04 04:32:06

Эх дэлхий хэмээх гэрээ хайрлан хамгаалцгаая. Эх дэлхийгээ сүйрүүлчихээд хүн төрөлхтөн хаа холдох вэ дээ.

Энхээ [66.181.161.69] 2022-01-04 04:26:44

Маш бага хэмжээгээр томорно гэж юу гэсэн үг вэ.ойлгохгүй юмаа

Иргэн [192.82.73.144] 2022-01-04 03:57:57

Монгол хэл хамгийн их үгийн баялагтай хэл шүү түүнийг мэдэхгүй сэтгүүлч сурвалжлагч нар гараа сарвалзуулж гадаадынханыг их дууриах болжээ. Энэ мэдээлэл оруулагч solar perihelion гэдэг үгийг монголчилж чадсангүй.

3ОЧИН [66.181.161.34] 2022-01-04 03:45:40

Соён гэгээрүүлэгч тв-н хүндэт зочин фикикийн ухаааны доктор гэж өөрийгөө цоллодог Бат-Отгон гэгч эмэгтэй дэлхий наранд ойртоход Монгол оронд зун болдог холдоход өвөл болдог гэж бүлтэрдэг билүү


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.