Энхийг сахиулах хүчнийг Казахстанд оруулах шийдвэр гаргалаа

Aдмин / Нүүр

Казахстан улсад энэ сарын 2-ны өдрөөс эхэлсэн бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын улмаас Засгийн газар огцорч, Онц байдал тогтоосон ч өчигдөр нөхцөл байдал хяналтаас гараад байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Токаев энэхүү үйл явдлыг улс оронд учирсан террорист халдлага, гаднын түрэмгийлэл гэж үзээд, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу түнш орнуудаас албан ёсоор цэргийн тусламжийг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Энхийг сахиулах хамтын хүчнийг хязгаарлагдмал хугацаагаар тус улсад оруулах шийдвэрийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдөр гаргалаа.

Казахстаны баруун хэсэгт орших Мангистау мужийн Жанаозен хотод шингэрүүлсэн хийн үнэ шинэ оны эхнээс хоёр дахин өссөний улмаас өрнөсөн эсэргүүцлийн жагсаал даамжирч тус улсын нийт газар нутгийг хамраад байна. Хэдийгээр Ерөнхийлөгч Токаев 1 дүгээр сарын 5-ны өглөө Казахстаны Засгийн газрыг огцруулж Мангистау муж, Алматы хот, Нур-Султан нийслэлд Онц байдал зарласан ч эсэргүүцлийн жагсаал бүх мужийн төвд өчигдөр үргэлжилж түүний дотор Алматы хотын захиргаа, Ерөнхий прокурорын байшин, Алматы дахь Ерөнхийлөгчийн ордон, эрх баригч Нур-Отан намын байрыг шатааж, Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудлыг босогчид булаан авч нөхцөл байдал хяналтаас гарах магадлалд хүргэжээ.

Улмаар Ерөнхийлөгч Токаев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гартаа авч түүнийг тэргүүлдэг Нурсултан Назарбаевыг албан тушаалаас нь чөлөөлж улс орон даяар Онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байна. Тэрээр зарлиг гаргаж Назарбаевын үед томилогдсон Аскар Мамин тэргүүтэй Засгийн газрыг огцруулж, өөрийн туслах Карин Ерланыг Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Мөн Ермек Сагимбаевыг Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны даргаар, Берик Кунанбаевыг Тусгай хүчний албаны даргаар, Сакен Исабековыг Төрийн аюулгүй байдлын албаны даргаар томилжээ.

Шинээр томилогдсон эрх баригчид Алматы хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулж дээрэмчдийн эзлэн авсан нисэх буудлыг одоогоор чөлөөлөөд байна. Тус ажиллагааны үеэр аюулгүй байдлын найман ажилтан амиа алдаж, 317 хүн шархаджээ.

Алматы хот үймээн самууны бай болж нийтдээ 500 хүн бэртэж, 120 машин түүний дотор түргэн тусламжийн болон гал унтраах 33 машин бүрэн шатаж дууссан байна. Мөн 120 дэлгүүр, 100 албан газар, 180 кафе, рестораныг тонон шатааж, бэлэн мөнгөний АТМ машинуудыг дээрэмдэж мөнгийг нь жагсагчдад тараасан байна.

Үймээн самууны сургаар Казахстаны арван хувийн онгоцоор үндэсний олигархиуд, түүний дотор Назарбаевын хүргэн, охин нар Европ руу зугтаж, Засгийн газрын онгоцоор үл мэдэгдэх өндөр албан тушаалтнууд Оросын нутаг руу оргон зайлсан байна.

Казахстан улс дэлхийн ураны 40 гаруй хувийг үйлдвэрлэдэг бөгөөд үймээн самуунтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр 42 ам.доллар байсан ураны үнэ нэг өдрийн дотор 8 хувиар өсч, нэг фунт нь 45,25 доллар болсны зэрэгцээ Лондонгийн хөрөнгийн бирж дээр ураны хамгийн том үйлдвэрлэгч Казатомпромын хувьцааны үнэ 11 хувиар унасан байна.

Мөн дэлхийн нийт биткойны 18 орчим хувь нь Казахстан улсад төвлөрдөг бөгөөд энэхүү үүссэн нөхцөл байдлын улмаас биткойны үнэ цэнэ буурч эхэлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.241] 2022-01-09 04:23:08

НАЗАРБАЕВ ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ, ДАРАНГУЙЛАГЧ, ХОВДОГИЙН ГАЙ ЭНЭ

Зочин [103.229.122.222] 2022-01-07 08:52:14

manaihan ymnaas jaahan dutaj b,gaasai

Зочин [66.181.161.115] 2022-01-07 06:42:59

Лалын шашинтнууд аюултай улсууд шашинд нь байдаг юм уу гэмээр харагддаг.Дэлхий дээр гарч байгаа дайн,үймээн самууны дийлэнхи нь энэ шашинтнуудын дотор өрнөж байдаг. Цаанаасаа шашин нэтгэй нөхдөдөө хилээ чөлөөтэй нээж өгсөн учир тэдэн дотор нөгөө аюултай терористууд нь орж ирчихээд үймээн самуун дэгдээгээд өөрсдөө жаахан юм унагаж байж мэдэх л байх.Казахстан манай дэргэд чамгүй баян улс шүү дээ.

Зочин [66.181.161.60] 2022-01-06 16:29:02

Үймээн самуун эхэхбэл сүүлдээ дээрэм тонуул болоод л зохион байгуулсан турхирсан нөхдүүд ч өөрсдөө хүчрэхгүй болчихдог Иим юм хүсч улс орныг самууруулах гэсэн нөхдүүд маш их болоод байна даа Иимэрхүү үймээн самуун нь улс орныг самууруулахаас биш ашиг тустай юм байхгүй Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг Яриа хэлцэлээр шиидэж болохгүй юм алга Одоогиин манай төр засаг юм бүхнииг сайн талруу нь ард түмнии талд шиидвэрлэсээр л байна Гэхдээ ард түмнии нэр барьсан хуучин олигархууд л харин далдаас хүмүүсииг турхирч ард түмнииг төр засагтай хагаралдуулахыг хүссээр байгаа учир ард түмэн маш анхааралтай хашир байх хэрэгтэй байна

Зочин [66.181.161.38] 2022-01-07 13:30:23

Yag vnen

Зочин [73.189.125.19] 2022-01-07 03:41:15

Яг үнэн

Зочин [103.26.195.150] 2022-01-06 23:22:05

Ччиний хэлээд байгаа хүн хэлээрээ гэдэг юм чинь алга болоод дарангуйлал тогтоод 30 жил болцон юмыг чи яахийн мэдрэл авгай

Зочин [103.229.121.44] 2022-01-06 12:27:23

Хятадын бодлого дотор нь үймээн самуун болгож бгаад эзлэн авах

Зочин [59.153.87.201] 2022-01-07 04:24:40

Казакстан орос ардын намын төр барьж байгаа нь яг ижил.тэд барууныхан эсвэл америкууд хутган үймүүлж байна гэж ярьдаг. Үнэн хэрэг дээрээ ард түмнийг дарангуйлчихаад санаатайгаар мушгин гуйвуулдаг. Тэсэрсэн ард түмэн юу ч хийхээс буцдаггүй ардын намын цаг нь дөхөж байгаа ард түмэн тэсэж л байна

Зочин [202.126.90.28] 2022-01-06 12:12:21

Дайн дэгдээгч Америкийн гар хөлүүд улс орноосоо урвагчдаас улс орноо маш хурдан цэвэрлээрэй. Казакстан Ливи шиг болчихсон вий дээ. Орос тусалж бгаа болохоор гайгүй байгаа даа

чимэд [124.158.65.151] 2022-01-06 12:04:19

Одоо зауу хүн болгон АН-н гишүүн дэмжигч байх ёстой гэсэн ухвар мөчид ойлголт хөгширчээ. Ардчилал гээд орилж гарч ирсэнБатүүл, Баавар нар одоо 70 насыг зооглож явна. Эд нар минь өнгөрсөн 30 жилд юу амжуулав гэдэгмаш сонин.Бүх л өнгөтэй өөдтэй болгоныг хувьчлал нэрээр хувааж авцгаасан.Төрөөс төрсөн тэр бумтнууд бүгд АН-н гишүүд Одоо хүртэл цагдаагийн үүд сахиастай.АН-н шүүгч нар Элбэгдоржийн бөгс долоогчид учраас ял өгч чадахгүй өгөхгүй байх бүр боломжгүй үйлээ эдэлж байна

Зочин [73.189.125.19] 2022-01-07 03:42:29

Яг үнэн

Зочин [103.26.194.168] 2022-01-06 13:40:26

Удахгүй МАНгасуудын ээлж ирнээ санаа зоволтгүй

Зочин [192.82.78.246] 2022-01-06 11:59:20

Гадаад улсаас цэргээ оруулаач гэж гуйдаг урвагчид юм даа.

Зочин [202.126.90.28] 2022-01-06 12:10:14

Тэгээд яах вэ. Танай Америкийн санаагаар улс орноо балгас болгож баялгаа тийш нь зөөх үү шалны алчуураа

чимэд [124.158.65.151] 2022-01-06 11:43:34

казахстан бол үйлдвэрлэгч орон биш.Олборлосон бүтээгдэхүүнээрээ хүн амд оногдох ДНБ-ний хэмжээгээр асар өндөр явсан юм Одоо Монгол яг ийм болно.Харин Монголд бослого гарахгүй нь мэдээж Казахстсан ,Киргиз АНУ-г дагаж далбайсны үр дүн гарч байна.Одоо казахстан сирия,ливия улс шиг болно.Америкчууд бүх ашигт малтмалын эзэн болно

Зочин [192.82.76.136] 2022-01-06 11:20:42

Тэмцэл ярьдаг Монгол Баатруудаа, Тэмцэл Цуглаан болбол Хүч хэрэглэж болохгүй, Хүч хэрэглэвэл шангаа хүртэнэ гэдгийг ухаарч авцгаа

Зочин [202.126.88.68] 2022-01-06 10:15:49

Aragguie uildverlegch oron bolohoor delhiin zah zeeld noloolj bainshuu.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.