Хөнгөн цагааны үнэ 3100 ам.доллар давжээ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /TASS/. Лондоны металлын биржийн (LME) пүрэв гаргийн арилжааны явцад хөнгөн цагааны үнэ нэг тонн нь 2021 оны 10 дугаар сарын 21-нээс хойш анх удаа 3100 ам.доллар давжээ.

Арилжааны мэдээллээс үзэхэд Москвагийн цагаар 17:55 цагийн байдлаар хөнгөн цагааны үнэ нэг тонн нь 3103.5 ам.долларын түвшинд байсан бол 17:58 цагт 3105.5 ам.доллар болж өсжээ. Харин 18:00 цаг гэхэд буурч тонн нь 3102 ам.доллар болсон байна.

Хөнгөн цагааны үнэ ийнхүү өссөнтэй холбоотойгоор анхдагч хөнгөн цагаан, хөнгөн цагааны исэл үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компаниудын нэг болох Оросын "Русал" компанийн хяналтын хувьцааг эзэмшигч “En + Group”-ийн хувьцаа 2.4 хувиар өсөж, 933 рублиэр арилжаалагдсан бол "Русал" компанийн хувьцаа 1.8 хувиар өсөж, 74.95 рубль болжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.