Замын-Үүдээс Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн зардал 2.5-3.5 сая болж буурчээ

Aдмин / Эдийн засаг

Хилийн боомтууд дээрх экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Ажлын хэсэгийн гишүүдийг долоо хоногт 2 удаа олон нийтэд хандан мэдээлэл хийх үүргийг Шадар сайд өгсөн.
Энэ дагуу өнөөдөр Авто тээврийн үндэсний төвд Шадар сайдын Ажлын алба, ЗТЯ, Гаалийн Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, АТҮТ, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагын төлөөлөл Хилийн боомтуудын нөхцөл байдал, ачаа бараа эргэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн зөвлөх Ц.Мөнхбаатар “Зам-ын үүд боомтоор чингэлэгээр ачаа бараа татан авч эхэлсэн өнгөрсөн 10 хоногт Эрээн боомтын гаалийн бүсэд ачигдаад хүлээгдэж байсан 900 гаруй чингэлэгээс 608-ыг нь татан аваад байгаа. Үлдсэн ачаа барааг энэ хурдаар татан авбал 5-6 хоногт дуусгаад дахин чингэлэг дүүргэн ачаа барааг ачиж эхлэнэ. Эрээн боомтоос ачигдах ачаа барааг ирсэн хугацаа, дараалалын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж оруулах саналыг Монгол Улсын Шадар сайд ГХЯ-аар дамжуулан Хятадын талд уламжилсан.

Мөн тээвэрлэлтийн үнийг бууруулах зорилгоор хилийн дундад “0” цэгээс Замын-Үүдийн бүс нутгийн логистикийн төв хүртэл гурав орчим километрт төрийн тусгай албаны жолооч халдвар хамгааллын өндөр дэглэм дор ачаа барааг тээвэрлэж буй. Мөн Замын-Үүд дэх бүс нутгийн ложгистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг, ачааны эздээс авч байсан татвар хураамжийг өнөөдрөөс эхлэн цуцласан байна. Ингэснээр ачааны зардал бодитой бууж Логистикийн төвөөс Улаанбаатар хот руу гарах ачааны автомашины зардал 2.5-3.5 сая орчим төгрөгт багтах болжээ.

Цаашид төмөр замаар ачаа бараа татан авах тухай хүсэлтийг урд хөршид тавьж шийдвэрлүүлэхээр зорьж байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.121] 2022-01-22 16:51:26

Замын үүд Улаанбаатар л гээд байхын уг нь Эрээн Замын үүд л ачааны үнэ ямар байна сонин байна цагаан сараар чингэлэг тээврээр овоо ашиг олох гэж тооцоолцгоосон байх мани мэтээс нь эхлээд үнэтэй замын зардлаар ачаа авахгүй үнэ буурхыг хүлээж байгаа болхоор ашиг жаахан муутай л байх шиг байна ттймээс өдөр бүр Замын үүд УБын ачааны үнээ л яриад толгой эргүүлчих гээд л үзээд байгаа бололтой

БИТГИЙ ШАА [122.201.22.178] 2022-01-22 13:29:54

ХУДЛАА ЯРИАД БАЙГАА УЧИР ЧАМД ХАРААЛ ХЭЛЭВ. ҮНЭ БУУГААГҮЙ Л БАЙНА

Зочин [192.82.76.152] 2022-01-22 02:28:11

ЮМНЫ ҮНЭ БУУХГҮЙ ӨСӨӨД БАЙХАД БҮҮ ХУДЛАА ШАА

Зочин [202.126.89.215] 2022-01-22 01:33:12

unen bol shn l bn

Зочин [192.82.88.50] 2022-01-22 01:15:24

Ийм дампуу юм байдаг аа. Шууд л төлбөр нь буучихдаг. Энэ засагт үнэн юм гэж байгаа юм уу. Дуртай өдрөө дуртайгаараа үнээ нэмдэг юм байсан байна. Ард иргэдийг ийм маягаар хохироосон этгээдүүдийг олж тогтоогоод шийтгэх хэрэгтэй

Зочин [66.181.161.121] 2022-01-21 23:47:59

8 сая байсаныг нь 2.5-3.5 сая болгож. Ачааг гацааж машин бүрээс 4-5 сая төгрөг хусаад байсан бүлэг, төрийн төлөөлөлүүдийг шууд зарлаачээ. Ингэвэл арай жаахан болгоомжлоно зарим засарна. Эс бөгөөс шинэ шинэ зангууд үүсгэнэ.

Зочин [66.181.161.5] 2022-01-21 13:54:05

Shal hudlaa


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.