С.Шатарыг “Хүндэт дэвтэр”-т алдаршуурлав

Aдмин / Технологи

ШУА-ийн ахмадын холбоо нь жилд нэг хүнийг онцлон “Хүндэт дэвтэр”-тээ алдаршуулдаг уламжлалтай. Өнөө жил энэхүү шагналыг доктор, профессор С.Шатарт олголоо.

С.Шатар нь шинжлэх ухааны салбарын соён гэгээрүүлэгч бөгөөд Монгол улсад Химийн бие даасан хүрээлэн байгуулах ажлыг анх санаачлан зохион байгуулсан эрдэмтдийн нэг юм. Түүнийг олон жил шинжлэх ухааны төлөө эргэлт буцалтгүй, өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирснийг өндрөөр үнэлж ийнхүү алдаршуулж байгаа юм байна.

С.Шатар нь 1961 оноос эхлэн ШУА-д тасралтгүй 60 жил ажилласан байна. Тэрээр 1961 онд УБИС-ийг Хими-биологийн багш мэргэжлээр төгсчээ. Улмаар 1974 онд “Монгол орны баруун хойт нутгийн мөнх ногоон ургамлын эфирийн тосны бүтээгдэхүүн” сэдвээр химийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, 1993 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. С.Шатар ажиллах хугацаандаа эфирийн тосны химийн судалгааг удирдаж, монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд нутагшуулсан, үйлдвэрлэлд ашиглах ирээдүйтэй эфирийн тост таримал бий болгох агро-биологи, хими-технологийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

С.Шатарын 100 гаруй бүтээл нь олон улсын мэдээллийн санд бүртгэгдэж, гадаадын судлаачид түүний 60 гаруй бүтээлийг зохиол бүтээлдээ ишлэл татсан байна. Тэрээр эфирийн тос, үнэртний үйлдвэрийн эх суурийг үндэслэсэн техник, технологийн 230 гаруй бүтээлийг үйлдвэрлэлд туршин нэвтрүүлсэн, олон улсын түвшинд судалгаагаа амжилттай хөгжүүлсэн судлаач юм.


Сэтгэгдэл

Даадшин Энхтайван [122.201.22.15] 2022-01-25 15:20:30

Ажлын амжилт хүсье урт насалж удаан жаргаарай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.