Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

9.00 цагт ХСҮТ-д Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос ХСҮТ-тэй хамтран “Хавдаргүй ирээдүй” санал солилцох уулзалт зохион байгуулна.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт" болно.

16.00 цагт ЭХЯ-нд Оюу толгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг үзэглэх ёслол болно. Утас: 99127866

Төрийн ордонд

10.30 цагт иргэдэд тарааж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.

12.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г танилцуулна.

14.00 цагт Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар хэвлэлийн хурал хийнэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.