“Pfizer”, “BioNTech” компаниуд “омикрон”-ы вакцины эмнэлзүйн туршилтаа эхлүүлжээ

Aдмин / Эрүүл мэнд

ВАШИНГТОН. /BBC/. “Pfizer”, “BioNTech” компаниуд коронавирусний “омикрон” хувилбарт зориулсан шинэ вакциныхаа эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.

Энэхүү туршилтаар шинэ вакциныг нэмэлт тунгийн хувиар тарьснаар гарах үр дүн хийгээд вакцинд хамрагдаагүй хүмүүст гурван тунгаар тарихад ямар хамгаалалт үүсгэхийг нь судлахаар төлөвлөж байгаа ажээ. Туршилтад 1400 гаруй насанд хүрэгчийг хамруулах төлөвтэй байгаа бөгөөд АНУ-д явуулж магадгүй байна.

Мөн АНУ-ын “Moderna” компани шинэ хувилбарт зориулсан вакцины туршилтаа ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Үүний зэрэгцээ Оксфордын их сургууль, “AstraZeneca” компани ч мөн вакциныхаа шинэ хувилбарыг гарган авах ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Вакцин хөгжүүлэгчид коронавируснийн шинэ хувилбарууд үүсэхтэй зэрэгцэн “COVID-19”-ийн вакцинуудаа сайжруулахаар төлөвлөсөөр ирсэн ч хурдан тархдаг “омикрон” хувилбарын тархалт нь энэхүү үйл явцыг түргэтгэсэн байна.

Одоогоор дэлхийн олон оронд "омикрон"-оор халдварлан хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлээс өндөр хувиар хамгаалж буй вакцины нэмэлт буюу гурав дахь тунг санал болгож эхлээд байгаа юм. Гэхдээ халдвар авах, хөнгөн шинж тэмдэг илрэхээс хамгаалах нь сул байгааг судлаачид тогтоогоод байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.42] 2022-01-26 16:43:51

Pfizer 3 udaa tariulsan darhlaa saihan bolj bnaa, tank shig bolson haniad tomuu tsaashaa

Zochin [202.126.88.214] 2022-01-26 04:41:00

4 tun hillgeed tusaad baihaar ene vaktsin heregtei yu ugui yu. 2 tuntai huntei yag adilhan hundreltei


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.