МУГТ Э.Цэндбаатар дараагийн тулаанаа хийхээр ОХУ-ын нийслэл Москваг зорилоо

Aдмин / Спорт

МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зорилоо.

Уг тулаан хоёрдугаар сарын 20 нд болох бөгөөд Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. МУГТ Э.Цэндбаатар өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны азийн залуучуудын аваргийн бүсийг авч байсан юм.

Харин өнгөрсөн оны 12 сард 2 дахь тулаанаа амжилттай хийж мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа билээ.

Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2 дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.


Сэтгэгдэл

Бямбажав [202.126.88.189] 2022-01-26 13:55:56

Цэндбаатар ахдаа 2дугаар сарын 20нд орох тэмцээнд нь амжилт хүсье

Зочин [202.21.108.251] 2022-01-26 11:56:20

энэ муу Цэндээ дүү маань ухаантай, бодолтойхон шиг байгаасай, эгэл амьдралаас гарсан, олон зовлонг ялж дийлсэн мундаг үлгэр жишээ залуу болж магадгүй санагддаг юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.