Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны асуудлаар иргэдтэй уулзлаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол орчимд ашиглалтын шаардлага хангахаа больсон хэд, хэдэн барилга, байгууламж байдаг. Тэдгээрээс 1-48, 2-48, 4-48 дугаар байрыг эхний ээлжид буулгаж, дахин барилгажуулахаар төлөвлөн ажил нь эхлээд байна. Тус орон сууцуудад оршин суудаг 144 өрхийн төлөөлөл болсон иргэдтэй Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Эхний шатанд төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, 1-48, 2-48, 4-48 дугаар байрны үнэлгээг гаргах, барилгыг буулгаж, барилгажуулах хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцов. Уулзалтад Нийслэлийн Орон сууцны корпораци, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахь Худгийн айлууд буюу хуучны хоёр давхар гурван байрыг буулгаж, шинэчлэн барих төсөл хэрэгжүүлнэ. Зуун айлын “Жоби” худалдааны төвийн дэргэд байрлах эдгээр байр нь мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгад багтаж буй бөгөөд энэ онд төсөл хэрэгжүүлж эхлэх юм. Энэ байрны оршин суугч иргэдтэй уулзсан уулзалтад тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож, Нийслэлийн Засаг даргын орлогч болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд иргэдийн санал бодлыг сонслоо.

1960 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцуудыг дахин төлөвлөх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд эдгээр барилга дахин төлөвлөлтөд орж, шинэчлэгдсэнээр олон айлын амьдрах орчин сайжирч, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.177.242] 2022-02-11 14:43:09

Гишүүн ээ, ийм 2 давхар цагаан байр 100 айлын орчимд сонгууль болдог хүүхдийн цэцэрлэгийг тойроод 3 байтугай зөндөө олон байгааг та харсан биз дээ? Буулгаад оронд нь тохилог сайхан орон сууц, автомашины зогсоол, иргэд амрах-хүүхэд тоглох талбайтай нь бариасай.

Зочин [124.158.66.110] 2022-02-11 11:10:20

40 50 мянгатын балгасууд нурж уналаа буулгаад шинэ байр бариачээ.

Зочин [192.82.69.129] 2022-02-11 11:35:01

Bitgii demii yum yariad bai. Iim toosgon baishinguud chin 100-120 jiliin nastai bdag. Odoogiin chinii ter amidraad bga 17 davhar hujaa matarialaar barusan barilguud 40-40 myamgataas umnu nurj unanaa.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.