Автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж эхэллээ

Aдмин / Нийгэм

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Коронавирус /Ковид-19/ -ын халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг өнөөдөр (наймдугаар сарын 1)-өөс эхлүүллээ.

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу болон Их тойруу орчмын автобусны буудлуудаас цэвэрлэгээний ажил эхэлж байгаа бөгөөд цаашлаад хотын бусад хэсэгт байрлах автобусны буудлуудыг цэвэрлэх ажил шат дараатай үргэлжилнэ.

Хотын төвийн болон хүн ихээр цугладаг байршлын автобусны буудлуудыг цэвэрлэх ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зургаан байгууллагын долоон бригад гүйцэтгэж байна. Цэвэрлэгээний ажлыг сард найман удаагийн давтамжтайгаар аравдугаар сарын 15-ыг хүртэл зохион байгуулах юм.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.182.219] 2022-08-02 06:41:49

Шилэн гэрцны хажуу түцнүүдийгзайлуулаад өгөөч!!!!!!ёстой хар Тоглоомчин хогнууд тамхиа хажууднь хаяж -- Зогсох зай байхгүй төмөр шаттай юу вэ арай ч дээ !!!!!!!өглөөд дандаа Согтуу чүүл ёстой хэрэг алга !!!!!!Түцнүүдийг Зайлуулчихаач Хүсье !!!!!!!!??????


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.