ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ ИРГЭДИЙН САНАЛУУД

Aдмин / Нийгэм

Нийслэл хотын түгжрэл түмэн олны толгойны өвчин болж байна. Өнгөрсөн жилийн өдий үеийг өнөөдөртэй харьцуулахад, шөнийн 24:00 цагт ч түгжирдэг болжээ. Гэвч түгжрэлийн эсрэг дорвитой авч хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөгөө Төрийн өндөрлөгүүдэд байхгүй байгаа бололтой харагдана. Тухайлбал Хотын сайд Ж.Сүхбаатар буяны цуваа түгжрэл үүсгэж байна хэмээн олон нийтийн эгдүүцлийг дээд цэгт нь хүргээд авсан. Иймд дээдчүүдээс юу ч хүлээх хэрэггүй гэдгийг олгосон иргэд түгжрэлийн эсрэг түмнээ аврах гарц гаргалгааг хайж эхэлжээ.

Сэтгүүлч Ч.Дашдэлэг:

  • Түгжрэл болон нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг ганцхан хөшүүргээр нэгэн зэрэг шийдэж болно. Энэ бол ГАЗАР. Засгийн газар зоригтой шийдвэр гаргаад нийслэлийн харъяалалтай иргэн бүрд 1 га-гаас багагүй хэмжээтэй газар үнэгүй өгч өмчлүүл. Ингэхдээ "Заавал тухайн газартаа шилжих буюу нийслэлээс нүүх" хатуу болзол нөхцөлтэй байх ёстой. Нийслэлийг тойрсон Төв аймгийн сум нэртэй, хөгжил муутай тосгонуудыг эхний ээлжинд сонгож, газар олгох хэрэгтэй. Газартай болсон хүн яах ёстой билээ? Хашаа хороо барина, ногоо цагаа тарина...

"Дагуул хот байгуулах" энэ тэр гэсэн үлгэрээ одоо боль. Зүгээр л дээрх зарчмаар иргэддээ газар өгөөд, энэ их эзэнгүй газар нутгаа эзэнтэй болго. Бас эдийн засгийн эргэлтэд оруул. Зарим нь "Юу ч байхгүй эзгүй газар хэн очдог юм?" гэж адрах байх. Үгүй л дээ. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэсэн үг бий. Тэнд амьдрал буцалж л байвал эдийн засгийн эргэлт бий болно. Хүмүүс хашаагаа барьж эхлэхэд л барилгын материалын бизнес, ажлын байр бий болоод эхэлнэ.

Цаашлаад хоолны газар, төрөл бүрийн үйлчилгээ... гээд шинэ хот сууринг чинь иргэд өөрсдөө босгоод ирнэ. Түгжрэлээ, ядуурлаа, ажлын байраа, эдийн засгийн царцанги байдлаа ингэж шийдэж болно. Энэ бол ямар ч төсөв мөнгө, зээл тусламж зарлагадахгүйгээр Улс өөрт байгаа нөөц боломжоо зөв ашиглах шийдэл юм. Үүнийг хийж ядаад байх юм ерөөсөө байхгүй. Зүгээр л шийдвэр гаргах, түүнийгээ олон нийтэд зөв ойлгуулж, идэвхжүүлэх л ажил шүү дээ...

Болдбаатар Доржсүрэн:

ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ АРГА ЗАМ

  1. Нарны гүүр, Энхтайвны гүүр, Олимпийн гүүрнүүд машины урсгалыг төмөр зам дээгүүр хурдан гаргах үүрэгтэй юм. Гэтэл тэр чухал урсгалыг хааж замд нь 4 зам үүсгээд замын гэрэл хэд хэдээр байрлуулчихдаг буруу л даа. Тийм болохоор энэ гурван гүүрэн дээгүүр гарсан машинууд баруун гар тийшээ чөлөөтэй эргэдэг. Зүүн гар тийшээ эргэлтийг хориглоод ядаж нэлээд алс ганц 4 замын уулзвар байхаар зохицуулаад үзэх хэрэгтэй.
  2. 1-р эмнэлгийн шарил хадгалах газраас цогцос авна гэдэг үнэндээ маш хүнд хэрэг болохыг цөөнгүй хүн биеэр мэдэрсэн байх аа. Тийм болохоор "шарил хадгалах газрыг" хотын захад байрлуулах нь аль аль талдаа зөв зохицуулалт байж мэдэх юм. Адаглаад зурхайчийн хэлсэн цагт амжуулах гэж сандрахгүй шүү дээ.
  3. Хотын удирдлагыг мэргэжлийн найдвартай багт шилжүүлж, хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахын сацуу хөдөөнөөс шилжин ирээд ажилгүйдлийн тэтгэвэр аваад "ангайн идэж тангайн хэвтэж" байгаа эмзэг бүлгийн хүмүүсийг орон нутаг руу явуулах нь хамгийн зөв шийдэл байж таарна. Хотод тэтгэмж авах, хөдөө тэтгэмж авахын ялгаа юу байх билээ? "Ажилгүй 10 ам бүлтэй айлд улсаас өгч байгаа 3-хан сая төгрөгийн тэтгэмжээр амь зууна гэдэг хэцүү байна. Ядаж 5 сая төгрөг өгчихдөг бол арай өөр байхсан." хэмээн гэрийн эзэгтэй ярьж байхыг сонсоход дотроо халагламаар санагдаж байсан шүү. Цаана нь том том хүүхэн харцуул орон дээрээ хэвтчихсэн "гар утсаа маажаад" байж байх жишээтэй.
  4. Ер нь явж явж түгжрэлийг бууруулах хамгийн эхний чухал алхам бол Су-г ч явуул. Сү-г ч байх газар руу нь очуул. Улс төрчид түгжрэлийг бууруулна гэж үлгэр болохыг би ч харлаа. Та ч харлаа. Бид бүхэн хангалттай харлаа шүү дээ. Түгжрэлийг энэ мэтээс эхлэн шийдэх арга зам зөндөө байгаа даа.

Тунгалаг Дамба:

Түгжрэлийг шийдэх гарцуудын нэг нь нийтийн тээвэр, сургуулийн автобус. Сургуульд хүүхэд зөөнө гэж маш том ажил байдаг да манайд. Бараг 1 хүний бүтэн өдрийн ажил болдог. Амеркийн нэг дунд сургууль (1400 орчим хүүхэдтэй юмуу) өглөө, өдөр хүүхдүүдээ зөөхөөр 30-аад автобус зогсож байна. Энд хүүхдүүд зөвхөн харьяа дүүргийн сургуульдаа явдаг. Тийм болохоор автобусууд богино эргэлт хийнэ. Мөн нэг дүүргийн олон сургуулиуд өөр өөр цагт хичээл нь эхлэж дуусна. Тийм болохоор нэг автобус хэд хэдэн сургуулийн хүүхдүүд зөөж амждаг юм байна.

Сургуулийн хүүхдүүдийн бараг 90% нь автобусаар явдаг. Ойрхон гэртэй бол дугуйтай мөн алхаад ирнэ. Манайд сургуулиудын сургалтын чанар стандартуудыг жигд барина гэдэг дараагийн том асуудал байнаа. Боловсролын сайд энэ тал дээр зоригтой шийдвэрүүд гаргаад эхлэж байгаа нь зөв алхам гэж боддог. Шинэ хот гэж ярьж байгаа энэ үед маш сайн сургууль, дэд бүтэц, ажлын байр сайтай бол хүмүүс нүүгээд л очих байх

ДЭЛХИЙН ТУРШЛАГА

Ухаалаг замын хөдөлгөөн

Замын хөдөлгөөний ухаалаг удирдлага Замын хөдөлгөөн жигдрэх нь түгжрэл, бохирдлыг бууруулах боломжтой. Ногоон, шар, улаан гэрлийн хослол нь дэлхийн өнцөг булан бүрт замын хөдөлгөөний урсгалыг тодорхойлдог бүх нийтийн өнгө юм. Гол асуулт бол эдгээр өнгөний ямар дараалал нь хотын хөдөлгөөнийг оновчтой болгож чадах вэ? Ялангуяа оргил ачааллын үед. Ухаалаг хотын үзэл баримтлалын эрин үед төрөл бүрийн инноваци гарч ирж байгаа бөгөөд нэг шийдэл нь хиймэл оюун ухаантай гэрлэн дохио байж болох юм.

2020 онд ухаалаг хотын шийдэлд оролцдог "Now Wireless" компани хотуудын агаарын бохирдлыг бууруулах туршилтыг Их Британид хийжээ. Тэд бодит цагийн хөдөлгөөн, цаг агаар, бохирдлын мэдээллийг цуглуулдаг хиймэл оюун ухаантай гэрлэн дохиог суурилуулсан.

Тодорхой байршилд бөглөрөл ихсэх үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нэг цагийн өмнө хаана тохиолдохыг урьдчилан таамаглах боломжтой болсон бөгөөд ингэснээр хиймэл оюун ухаан идэвхжүүлсэн замын хөдөлгөөний дохиог автоматаар өөрчилсөн байна. Энэ нь нийт ялгаруулалтыг бууруулаагүй ч тодорхой бүс нутгуудад бохирдлын ханалт нэмэгдэхээс зайлсхийх боломжийг олгосон. АНУ-д төвтэй ThruGreen стартап нь бүх томоохон үйлдвэрлэгчдэд зориулж гэрлэн дохионы шүүгээнд суулгаж болох залгуур болон тоглох техник хангамжийг бүтээжээ. Энэ нь тэдэнд замын хөдөлгөөний нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, өгөгдөлд үндэслэн дохионы өөрчлөлтийг оновчтой болгох боломжийг олгодог бөгөөд ингэснээр түгжрэлийг бууруулдаг.


Сэтгэгдэл

Зочин [150.129.143.206] 2022-09-26 01:04:50

ЗАМАА ДАГААД ХӨГЖИЛ ИРНЭ,ХОТООС ГАДАГШЛАНА АЯНДАА,

Зочин [150.129.143.206] 2022-09-26 00:59:48

4 ЗҮГТ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ХУРДНИЙ ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛБАЛ АЙМАГ СУМААСАА Л АЖИЛ СУРГУУЛЬДАА ЯВААД ЗААВАЛ ХОТОД СУУХ ШААРДЛАГАГУЙ БОЛНО ДОО,

Раё [66.181.160.23] 2022-09-25 07:54:50

Ядаж хотын дотор төвд байгаа цэргийн ангиуд, зарим нэг яам, тамгын газар, нийслэлийн захиргаагаа хотын зах руу гаргачхаач,! Бүх байгууллагууд ажилчдын автобустай л болчихно биз, тэгээд л болоо шүү дээ. Өглөө цэцэрлэгт хүүхдээ өгчхөөд л автобусандаа суугаад л явна!

олрроррииммм [66.181.160.23] 2022-09-25 07:01:58

Хүүхдээ дагаад хот руу хөгшин залуугүй бүгд ирж ажилгүй чигжээд байхад хөдөө орон нутаг хүнгүй болж. хөдөө юу гэж хөгжих вэ?! Хуулиар хөдөлгөөнийг хорьж, хөдөө нутгаа хүнтэй байлгавал залуус чинь аяндаа хөдөөгөө хөгжүүлнэ.! Хөдөөг хөгжилтэй, соёлтой болгож байж хүн ам татна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй.! Хууль гарга. хууль гаргах социализмын үеийн хуулиа унш мэдэхгүй бол.

А [66.181.160.23] 2022-09-25 06:56:37

Улс цэвэр бохир халаалтаа даагаад Газрыг нь аваад галд. амархан шатахгүй материалаар зуун гудамжны дунд бүх юмтай цогц. байшин хэдхэнийг барихад бара. гэр хороололгүй болоод цэлийнэ дээ!

У [66.181.160.23] 2022-09-25 06:51:08

Дарь эхийн эцэст Дамбадаржаагаас зуун айл ороход хойгуур юм уу, урдуураа заавал тойрдог тэнэг Дундуур нь ганц шороон зам ч хамаагүй Сэлбэ дээгүүр нэг гүүр шиг юм тавьчихвал!

Бхш [66.181.160.23] 2022-09-25 06:49:01

Сүхбаатар, Сумъяабазар 2-ыг хурдан түргэн болиулаад наад мөнгөө өгөөд Бат Үүлийг хотын даргаар тавья аа.

тма [66.181.160.23] 2022-09-25 06:48:05

Энхтайваны гүүрний баруун тал вагон депогийн дундуур нүхэн гарц юм уу ямар нэг гарц гаргая ядаж явган хүн жижи. тэрэг явах.

Рё [66.181.160.23] 2022-09-25 06:45:06

Орон сууцнуудын нэг давхрын дураараа барьсан өргөтгөлүүдийг хуулиар буулгаач ээ. Бүгд нийтийн эзэмшилрүү орсон юмнууд даварсан!.

Зочин [202.126.90.63] 2022-09-26 04:25:48

Ганцхан гаргалгаа байна... хбнгу туршлага Угаасаа бол монголд эртнээс байсан. УБ Хотод муис , анагаахын ганцхан их сургуулийг үлдээ... бусдийг н бүх аймагт шилжүүл...асуудал шийдлээ... Монгол улс хөгжлөө...

Оа [66.181.160.23] 2022-09-25 06:36:54

Зөвхөн жижиг тэрэг, явган хүн, унадаг дугуй, мотоциклтэй хүн явдаг хямдхан төмөр гүүрнүүд энд тэндгүй барьчихаач ээ. Нүхэн гарц уудиыг нэм! .

Мөао [66.181.160.23] 2022-09-25 06:30:10

Шинэ нисэхийн буудал руу явсан хурдны зам, тогоо ашиглаад Өлзийт хорооллоос урагшаа Хөшгийн хөндий рүү 2.- 3 Дүүргийг нүүлгээд хаячхаач яаж үлдсэн дэд бүтцээ шийдэхээ өөрсдөө мэдэг.!Эсвэл Жирмийн цагаан нуур, Цагаан дэл хоёрын дунд аваачаад гаргачих юм. Өөр хархорин энэ тэр гэж хол юм яриад яахав! Бүр чадахгүй болохгүй ухаан чинь хүрэхгүй бол наад төсөвлөөд байгаа мөнгөө өгөөд Бат Үүлийг хотын дарга болгочих.

Оёё [66.181.160.23] 2022-09-25 06:23:32

СБД, Болормаа Засаг дарга 3-дугаар хорооны орчмын хэдэн гараашаа буулгаж чадахгүй сэглэж хаяад байна аа. Цөөхөн буулгачихсан газруудад нь ямар их машины зогсоол гарч байна аа. Үлдсэнийгээ хурдан шуурхай анхаарал тавиад буулгаад дуусгаад хаач ээ?!Сүхбаатар сайд Сумяабазар дарга нар анхаараад, хаач,!!!!!

И [66.181.160.23] 2022-09-25 06:20:55

Дүүрэг, хороодын хооронд түгжрэл бууруулах, зам гаргах, газар чөлөөлөх зогсоол гаргах өндөр шагналтай уралдаан зарла! Газар чөлөөлөх мөнгийг нь улсаас гарга, гэр хороолол руу салж дундуур нь явж,Байгаа замуудын тэмдэг тэмдэглэгээ, тайлбар бичлэгийг сум заагаад сайн тодорхой хий, замын хажууд ! хэн ч мэддэггүй юм байна лээ!

Хө [66.181.160.23] 2022-09-25 06:15:27

Орон нутгийн иргэд бүгд нутагтаа амьдар. Хот руу орох хөдөлгөөнийг хаа! социализмын үе шиг хөдөө хүнтэй байж байж хөгжинө. 50 нас хүрсэн эмэгтэй 55 нас хүрсэн эрэгтэй 20-ос дээш жил НДШ төлсөн бол бүгдийг нь тэтгэвэрт нь гарга. Тэгвэл. 1. 1 Прус унаад хотод эргэлдээд гэлдэрээд халтвар хийгээд байхгүй хөдөө гарөх гэсэн хүн зөндөө байна!.

b suren [66.181.161.110] 2022-09-25 02:57:37

циркээс хойш их дэлгүүрийн зүүн талаар хойшоо явуулах хэрнгтэй шууд хойшоо яуулмаар санагдаж вна 24 р сургуулийн зүүн талаар хойшо урагшаа зам гаргамаар саналтай бна

Зочин [192.82.71.13] 2022-09-24 23:49:36

Гэр хороолол дундуур гэрэлтүүлэгтэй засмал зам олноор барих, хотын зүүн захаас баруун зах хүртэл хороолол дундуур явдаг олон салаа зам тавих нь төв замын түгжрэлийг бууруулна , тоос шороо босох нь ч багасна

Зочин [202.126.90.62] 2022-09-24 15:10:49

Түгжрэлийг бууруулах шилдэг арга бол тэр чигт нь хая аяндаа автобус .дугуй хэрэглээд ирнэ

Зочин [202.126.88.120] 2022-09-24 06:07:34

Согтуугаар жолоо барьсан хүнийг насан туршид нь жолоо барих эрхийг нь хас!!!

Зочин [202.126.88.154] 2022-09-23 16:18:19

Айл бүрийн хоёр дахь машинаас жилийн 10 сая төгрөгний татвар ав. Гүйцээ. Хотын номертой хөдөөний машинууд ч алга болно. Хөдөө бол дураараа машин ав. Харин хөдөөний машин хотод орвол нэг хоногийн 200 мянгын татаас ав. Тэгээд л хот түгжрэлгүй болнл.

1 [202.9.40.11] 2022-09-23 13:57:41

1. Төрийн албаны орон тоог 50 -иас доошгүй хувиар цомхотгох. Түүний зардал /цалин, байр гэх мэт/ -ыг нүхэн гарц, давхар зам барих, тохь тухтай нийтийн тээврийн хэрэгслээр хангах зэрэг болон бусад түгжрэлийг багасгах зүйл хийхэд зарцуулах. - Энэ нь түгжрэлийг бууруулах, төрийн хүнд суртал /юу ч хийдэггүй юугаа ч мэддэггүй цүнх баригчидыг цөөлнө. Бас дарга нэртэй авилгачдын тоо ч буурна/ авилга, үргүй зардлыг багасгахад чухал нөлөө үзүүлж, ажил хийхээр зүтгэж байгаа ард иргэдийн ясыг амараахад ихээхэн тус дэм болно. 2. Монгол орны энэ их сайхан газар нутаг эзэмшилгүй жинхэнэ эзмших эзэндээ хүртэхгүй учир цөлмөж дуусах нь байна даа. Зарим эрх мэдэлтэнгүүд баялагтай газруудыг хэдэн зуун га-гаар нь эзэмшиж цөлмөж байхад зарим иргэд байх суух газаргүй л байна. Газрын хуулиндаа өөрчлөлт оруулж газар эзэмших хэмжээг хэмжээ хязгаартай болгомоор Энэ нь хот суурин газартаа бөөгнөрөх бус хүн хаана амьдрах нь ашигтай байна вэ гэдгийгээ шийдэх, түгжрэлийг бууруулахад нөлөөлнө. Эрчим хүчээр х

Уншигч [103.10.21.250] 2022-09-23 10:40:12

Хотын удирдлагыг давын өмнө солих нам бус зоригтой шийдэмгий нэр төр хөөцөлдөггүй бас мэрэгшсэн шүлсээ дуустал чальчдаггүй шууд хийгээд туршаад үздэг буруу байвал засчдаг зам барьчдаг тийм хүнээр солих бас хүнээр ажил хийлгэж чаддаг

Н.Адан [103.212.119.180] 2022-09-23 10:35:31

Түгжрэлийг нэлээд хэдэн жил ярих байх. Хот сайдтай боллоо. Дээрдэх юм харагдахгүй ярьсаар л цаг өнгөрсөөр л ба. Наанаа түгжрэл ярьж, цаанаа авах идэх, сонгуулиа ярьж байгаа биз. Хийе л гэвэл хэдийнээ эхэлчих ёстой.

Ганбаа [203.23.199.221] 2022-09-23 10:33:26

Түгжрэл төрийн албаас хамааралтай. Хотын төвд баригдсан оффис, үйлчилгээний төвийн газар ашигласан татварыг жилийн 1 тэрбумаас доошгүй төгрөгөөр тогтоох хэрэгтэй.

зочин [66.181.182.35] 2022-09-23 09:05:13

Манайх шиг дүрэм яргалдаг улсад тойрог уулзвар шиг хэрэггүй юм бхгүй, 1-рт, Нохойтой хөшөө, Баянбүрд, Онгоцтой тойрог, эвтэй 4 амьтан зэргийг буулгаж 4 зам болгох. 2-р т явган хүн байнга хөндлөн гардаг Цэцэг төв, Багшийн дээд зэрэг газруудад газар доорхи гарц хийх,3-рт маш их ачаалалтай уулзваруудыг яаж ийгээд давхар замтай болго, 4-рт Зарим чиглэлийн автобусыг богино эргэлттэй болго. 5- рт Шинээр барьсан хороололыг сургууль цэцэлэггүй бол улсын комисс хүлээж авдаггүй болго, 6-рт төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүл, 7-рт төрийн албан газруудын ажилчдыг өглөө орой тусгай маршрутаар автобусаар зөөж байх, 8-рт хотын эргэн тойрон 60 км ээс дотогш газар аваад үйл ажиллагаа явуулаагүй улсын газрыг хурааж ав, 9-рт 100 айл, Нарантуул, Барс, Даахүрээ зэрэг захуудыг нүүлгэ нүүхгүй бол үйл ажиллагааг нь зогсоо гэх мэт надад л гэхэд өшөө 20 гаруй санал байна

Зочин [59.153.112.186] 2022-09-23 23:10:58

зөв

Мгл [66.181.191.176] 2022-09-23 08:14:21

Энэ байдлыг харвал түгжрэл буух нь лөөлөө бх. Хамгийн эхэнд машины импортоо зогсоох хэрэгтэй. Гэхдээ дээдчүүл өөрсдөө банк санхүүтэй, түүнийг нь тэжээдэг нь машины зээл учир бараг бүтэхгүй бх. Замын хөдөлгөөнийхөө дүрмээ баримтлаад буруу хүрдтэй машиныг хотод өдөр зааж явуулах, зам тээврийн осол их гаргаж бна. Буруу хүрдтэй машинд татвар өндөр ноогдуулах гэх мэт.

Гэндэн [192.82.83.100] 2022-09-23 07:58:29

Юм л ярих болохоор нэгл их Америкийн туршлага ярьсан хүмүүс... ядаж америкчууд шиг жилийн 45000 долларын цалинтай болчихоод, дэлхийн эдийн засаг, шинжлэх ухааны тэргүүлчихээд ярьж баймаар

зочин [64.119.19.129] 2022-09-23 06:21:13

Нийтийн тээврийг цагийн хуваарьтай болгох, цэвэрхэн, тохилог, дулаахан, аюулгүй эрсдэлгүй болгоосой. Нийтийн тээврийн жолооч нар замын турш гар утсаараа бусадтай тасралтгүй хувийн зүйлс яриад, П-дээд, зам чөлөөтэй хэсэгт хурд хэтрүүлээд давхиад байгаа нь асар бүдүүлэг, тун эрсдэлтэй-осолтой орчин үүсэж байгааг анхаараасай. Зарим автобус хэт чангаар ямар нэгэн дуу орилуулах нь бүр аймаар ядаргаатай, стресстэй, түгшүүртэй. Дугуйн замыг нэмэгдүүлэх, дугуйгаар зорчиход аюулгүй-эрсдэлгүй стандарт хангасан дугуйн замтай болоосой. Явган хүний замыг 2 хүн чөлөөтэй зөрөх боломжтой өргөнтэй болгоосой. Зарим газар явган хүний зам нь 1 хүн явахад ч боломжгүй нарийхан байгааг анхаараасай. Замын тэмдэг тэмдэглэгээг харагдахуйц тод болгоосой.

Зочин [59.153.112.186] 2022-09-23 23:11:53

зөв шүү

Нямка [176.58.101.70] 2022-09-23 06:08:40

Юу ч хэрэггүй ээ. Зүгээр л хөдөөгөө маш хурдан хөгжүүлээд цалинг хотынхоос арай ахиу тавьж өгөөд хүмүүсээ нутаг оронд нь буцаах юмуу эсвэл цус холилдохоос сэргийлж хол хол байршуулах хэрэгтэй. Тэгэх юм бол хотод түгжрэлгүй, хөдөө эзэнтэй. Хаа хаанаа ашигтай оновчтой шийдэл болно.

Тэнэг. [203.91.115.54] 2022-09-23 05:42:42

Хамгийн инээдтэй нь энэ улс орныг хөгжүүлнэ гсн түгжрэлийг шийдэх ёстой сайд дарга УИХн гишүүд нь хотын төвдөө бетон шаваад улам бүр багалзуурдаад бгаа биздээ. Зүгээр шуналаа л татчихад болно ш дээ.

ИРГЭН [202.9.47.30] 2022-09-23 05:29:00

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАЖ ЧАДАХ Ч ҮГҮЙ , БУУРАХ Ч ҮГҮЙ, ТИЙМ БОЛОХООР ЯНЗ ЯНЗЫН ЮМАНД ХИЙ ДЭМИЙ МӨНГӨ ЗАРЖ ҮРЭХЭЭ БОЛЬ. ТЭР МӨНГӨӨРӨӨ ЖИЛД 10КМ МЕТРО ТАВЬ ,10 ЖИЛИЙН ДАРАА БИД МЕТРООТОЙ БОЛНО

ЗОЧИН [66.181.161.56] 2022-09-23 04:58:08

ХЭДЭН ТӨМӨР ХООРОНД НЬ ХЭЛХЭЖ ГАГНААД ЯВГАН ГҮҮРҮҮД БАРИАЧЭЭ ГЭРЛЭН ДОХИОНУУД АА ЦӨӨЛӨӨЧЭЭ АЖИЛГҮЙ ГАГНУУРЧИД ЗӨНДӨӨ БНА МӨНГИЙГ. НЬ ӨГӨӨД ГАГНУУЛ

Иргэн [202.126.90.135] 2022-09-23 04:33:18

Драгон төв буюу зорчигч тээврийн төвийг авто худалдааны тийшээ нүүлгэх хэрэгтэй байна.

зочин [150.129.140.96] 2022-09-23 04:14:51

Сургуульгүй хороололуудыг л сургууль, цэцэрлэгтэй болгочихвол түгжрэл арилна. Жишээ нь яармагийн түгжрэл гэж яриад л байх юм. Энэ түгжрэлийн гол шалтгаан нь гэхэд хотын төрүү орох машин нарны гүүрээр л гардаг. Гэтэл Алтай хотхоны 5551 өрх 19000 орчим иргэдийн хүүхдийг зөөдөг унаанууд нь яармагийн урсгалын эхийг хаачихаад байна. Худлаа гэвэлнэг өглөө Алтай хотхоны дөрвөн гарцыг хаагаад шалгаж туршаад үз л дээ. Энэ хотхон арваад давхар барилгуудтай бөгөөд 52-ын А,Б байр хүртэл дугаартайгаас гадна харъяа бус олон барилгуудтай хэрнээ улсын ямар ч сургуульгүй.Өглөө гэхэд дөрвөн гарц нь бөөн түгжрэл. Тэр нь урдаас ирэх урсгалыг хаачихаад байна. Иймд энэ олон оршин суугчидтай хороололуудын төлөвлөлтөнд барих ёстой сургуулиудыг журмын дагуу нь бариулаагүй төр засаг хуулиа хэрэгжүүлээгүй байж унаа машинтай ард түмэнрүү довтолдогоо болих хэрэгтэй. Та нөхөд авилга авч сургууль цэцэрлэгийг нь орхигдуулаад хуулиа зөрчиж энэ хүндрэл үүсгэчихээд түгжрэл бууруулах нэрээр мөнгө завшихаа боль

Зочин [202.170.73.226] 2022-09-23 04:03:00

Shiljilt hudulguuniig zogsooj, end ajillagui bga humuusiig huduu oron nutagruu yavuul.

Зочин [203.98.76.9] 2022-09-23 03:42:19

Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд нэг ч орон сууцны барилга барихгүй, хуучин орон сууцны барилгыг шинэчлэхгүй байх шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх. Үүнд л улс төр орж ирж хотын төвд орон сууц нэмэгдсэнээр түгжрэл нэмэгдээд байгаа шүү дээ. Цоорхой сав дүүрдэггүй. Ямар ч үед хотоос гарах хөдөлгөөнийг чөлөөтөй байлгах Иймд боломж байгаа. Ингэвэл түгжрэл тодорхой хэмжээгээр буурна. Ганцхан жишээ: Нарны гүүрнээс урагш чиллэсэн урсгалыг чөлөөтэй богсноор Баруун 4 зам, Бөмбөгөр, Баянбүрдийн тойрог, Төв замын болон 1 дүгээр дэлгүүрийн урд замын баруун тийш явах чиглэлийн түгжрэл буурна

Зочин [202.179.24.11] 2022-09-24 11:16:29

100% санал нэг байна.

Зочин [202.170.73.226] 2022-09-23 04:02:24

Yag zuv, hotiin tuvd nemeed 16=-20 davhar bariad bna. Eniig odoo boliulah heregtei

Алтай [202.21.116.206] 2022-09-23 03:38:41

Алслагдсан бүс нутгийн нэмэгдэл цалинг олгож, орон сууцны зээлийг мөн бүсчлэн бууруулж, эхний ээлжинд УИХ, Засгийн газар Хархорин руу шилжихэд том боломж харагдаж эхлэнэ. Заавал бэлтгэл том ордон барилгүй очиход болохгүй юу байна. Тэгээд ирэх жилийн хөрөнгө оруулалтаар Хурлын ордонгоо бариад авчихна. Гишүүд маань 1,1 байшин бариад тэндээ жинхэнэ хуулиа боловсруулаад, ажил руугаа жирийгээд. Ерөнхийлөгч одоохондоо УБ-таа

Дөлгөөн дорж [202.126.90.47] 2022-09-23 03:05:23

Офицёрын тойрог дээрхи 3 онгоцны хөшөөг цэргийн музёйн хашаа руу,сансарын тойрог дээрхи эвтэй 4 амьтны хөшөө,чулуун овооны банхарын хөшөөг Батзоригийн хашаа руу тус тус шилжүүлж.4 ба 3 замын уулзвартай болмоор байна


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.